Юнион бюлдинг оффисоос цахим гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй 500 гаруй хятад иргэдийг саатуулаад байна

2019-10-30 Нийгэм

Тагнуулын Ерөнхий газар болон Цагдаагийн Ерөнхий газрын албан хаагчид нийслэл хотод байрлах дөрвөн зочид буудалд өнгөрөгч шөнө тусгай ажиллагаа явуулж, БНХАУ-ын 500 шахам иргэнийг саатуулж, тэдний хэрэглэж байсан компютер, гар утас зэрэг тоног төхөөрөмжийг хурааж аваад байгаа тухай хэвлэлд гараад байна.

Хэргийг тодруулбал, “Амар”, “Кентавр”, “Юнион”, “Ориентал” зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан дээрх иргэдээс өндөр хүчин чадал бүхий 1000 шахам компьютер, 10 мянган гар утасны дугаар зэрэг баримт илэрчээ. Тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллээр эдгээр иргэдийг мөнгө угаах эдийн засгийн гэмт хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа аж. Саатуулагдсан хүмүүс дунд Монгол Улсад түр оршин суух зөвшөөрөлтэй Хонконгийн иргэд бий гэсэн мэдээлэл мөн байна.

Одоогоор баривчлагдсан хүмүүсийн тоог нарийвчлан тогтоогоогүй байгаа тухай албан эх сурвалж мэдээллээ.

Мөн өнөөдөр өглөөний 6:00 цагт Баянзүрх дүүрэгт байрлах “Амар” зочид буудлаас 200 орчим, Баянгол дүүрэгт байрлах “Кентавр” зочид буудлаас 80 гаруй хятад иргэнийг мөн нэмж саатуулан шалгаж эхэлсэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Нэг өрхийн хүнсний багц”-ыг бэлтгэх тоног төхөөрөмжийг нэвтрүүллээ

ОБЕГ-ын харьяа Хүнсний нөөцийн салбараас “Нэг өрхийн хүнсний багц”-ыг тоо хэмжээгээр нь бүрдүүлж, хү

2020-05-29

Сонгуулийн өдөр тусгаарлалтад байх иргэд санал өгөхгүй

УИХ-ын ээлжит сонгууль 2020 оны зургадугаар сарын 24-ны өдөр зохиогдоно. Улсын Онцгой комиссо

2020-05-29

5, 0-өөр төгссөн тээврийн хэрэгсэлийн татвар төлөх хугацаа дуусахад 3 ӨДӨР үлдлээ

Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар

2020-05-29