fbpx

С.Баярцогт: Оюу толгойн гэрээний Монголд ашигтай заалтуудаар намайг буруутгасан

2019-11-04 1861

-ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГЭЭД НАМАЙГ ХОРЬЖ ШАЛГАСАН-

Тэрээр хэлэхдээ: Сайн байцгаана уу. Яг одоогоос 30 хоногийн өмнө Оюу толгойн гэрээ зурагдсаны 10 жилийн ой болсон. Бид нар бүгд мэдэж байгаа 2009 оны арюан сарын 6-нд анх удаагаа хамгийн том гэрээ хийсэн. Энэ гэрээ бол гуравдагч орноос орж ирж байгаа том гэрээ байсан. Бид цаг үеээ ашиглаж хийсэн. 2010 онд хүчин төгөлдөр болсон байдаг. Би Оюу толгойн гэрээний талаар 50 гаруй хуудастай тохимол гаргасан. Энэ тохимолыг гаргах болсон нь 2010 онд АТГ-аас Оюу толгойн гэрээний асуудлаар шалгаж улмаар хорьсон.

Энэ ямар учиртай вэ? гэхээр Оюу толгойн гэрээний Монголд ашигтай заалтуудаар намайг буруутгасан. Би ойлгохдоо энэ гэрээг манай хуулийнхан ойлгохгүй байгаа гэдгийг харсан. Үүний дараа гэрээний асуудлыг шалгахаар шинжээчид томилогдсон. Энэ шинжээчид гэрээг буруутгаагүй. Үүний дараа татварын таван байцаагчаас бүрдсэн хүмүүс гэрээний хэрэгжилт хийдээ олон асуудал үүссэн гэж хэлсэн.

Тэгэхээр тэд ч гэсэн энэ гэрээг бүрэн сайн ойлгоогүй байна гэж харлаа. Дүгнэлт гаргахдаа хуулийн заалтанд дээр үг үсэг нэмж байгаад гаргасан. Мөн огт өөр хуулийн заалтын нааж гаргасан. Түүнчлэн орчуулгын алдаан дээр дүгнэлт гаргаж байна. Энэ алдаатай дүгнэлтээр шүүхийн шийдвэр гаргавал гэрээний татвараа дутуу авах эрсдэл үүснэ.

Иймд сэрэмжлүүлэх шаардлага тулгараад байна. Мөн зарим нэг нам гишүүд гэрээ арван жил нууц байсан гэж хэлээд ном хүртэл гаргаад байна. Үүний үр дагавар нь гэрээнээс хүртэх үр өгөөж асар их багасна.

Миний эмхэтгэн гаргасан тохимол дээр бол бүх шатны гэрээ англи монгол хэлээрээ нийтлэгдсэн байгаа. Яг ориг хувилбараараа ГХЯ-ны тамгатайгаа бий.

-ӨДИЙГ ХҮРТЭЛ ИХ ЗҮЙЛИЙГ ХАРЖ ДУУГҮЙ БАЙЛАА. ОДОО МЭДЭЭЛЭЛ
ӨГӨХ ЦАГ НЬ БОЛСОН БАЙНА-

Яг тэр гэрээг хийж байх үеийн мөрдөгдөж байсан гол зургаан хуулийг оруулсан. Дараа нь яг Оюу толгойн гэрээ зурагдахын өмнөх ээлжит бус чуулганыг оруулсан. Мөн гишүүдийн хэлсэн үг, гарсан шийдвэр, сайд нарын оролцоо зэрэг Засгийн газраас авсан хувилбар байгаа. Тэгэхээр энэ тохимол маань Монголчуудад хэрэгтэй болсон гэдэгт итгэлтэй байна. Ер нь цаашид гэрээ хийхэд жишиг болох гэрээ юм.

Бид нар өөрсдөө гэрээгээ судлаагүй, уншаагүй байж гэрээ хийгдэж байсан үеийн зөрчлөө гэрээндээ аваачиж наагаад байна. Гэрээ зурагдах асуудал болон гэрээ хэрэгжүүлэх асуудал тусдааа юм. Би Т.Аюурсайхан гишүүнд талархаж байна. Гэтэл энэ гишүүн бгздүийг нь тараагаад ном тохимол гаргасан байна. Иймээс би яаралтай мэдээлэл хүргэх нь зөв гэж харсан.

Би хэвлэл мэдээллийн байгууллага бүрт нэг нэгийг өгнө. Би ямар ч байсан гэрээний ажлын хэсгийн ахлагч байсан. Мөн гэрээнд Монгол Улсаа төлөөлж гарын үсэг зурсаны хувьд иргэддээ мэдээлэл хүргэх нь зөв гэж бодсон. Би одоо бол зогсож болохгүй юм байна. Энэ гэрээ миний гэрээ биш. Монгол Улсын Засгийн газрын гэрээ. Гэтэл сайн юм болохоор олуулаа хуваадаг. Муу юм болохоор цөөхүүлээ болчихдог. Энэ тохимолыг сайн судалж үзээрэй. Уншаарай. Бүх мэдээлэл байгаа. Эхний тавин хуудсанд бүх гэрээ бий. Түүнээс хойшхи хуудсанд эх сурвалжууд байгаа.

Маш удаан хугацаанд их дуугүй байлаа. Хүмүүс надад ч хэлж байна. Дуугүй байгаад байва буруудна шүү гэж. Тиймээс мэдээлэл өгч эхэлнэ. Цаашид нээлттэй ярилцана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАНЫГ ОГЦРУУЛАХГҮЙН ТӨЛӨӨ ЗАРИМ ГИШҮҮД УЛАЙРАХЫН УЧИР

Монгол улсыг FATF-ын саарал жагсаалтанд оруулж, Монгол төгрөгийг үнэгүйдүүлэн валютын ханшийг тэнгэр

2019-11-14

Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.11.13/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн х

2019-11-13

Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох шүүх хурлын тов гарчээ

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн 2018 оноос эхэлж ЖДҮХС-аас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэм

2019-11-12