fbpx

Олон жилийн турш ганц бие явсан Киану Ривз найз бүсгүйтэй болжээ

2019-11-06 793

Дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй, өөрийн эгэл амьдралын хэв маягаар хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Киану Ривз олон жилийн турш ганц биэы явсан билээ. 35 гаруй жилийг кино урлагийн салбарт ажиллан өнгөрүүлэхдээ тэр тоотой хэдхэн удаа л хайр дурлалын сэдвээр сонин, сэтгүүлийн бай болж байв.

Гэвч энэ бүх үйл явдал “Gucci” брэндээс зохион байгуулсан “LACMA Art + FIlm Gala”-гийн үеэр өөрчлөгдөв. Лос Анжелес хотноо болсон уг арга хэмжээний үеэр Киану Ривз бизнесийн хамтрагч Александра Гранттай хөтлөлцөн зургаа авахуулжээ.

Киану Ривз энэ жил 55 нас хүрсэн бол түүний найз бүсгүй, уран бүтээлч Александра 46 настай юм.

Түүний найз бүсгүйн тухай товч танилцуулахад, тэрбээр Киану Ривзийн “Ode to Happiness”, “Shadows” номуудыг хэвлүүлэх ажил дээр хамтран ажиллаж байсан бөгөөд кино, ном, уран зураг гээд бүхий л салбарт орж ажилладаг авьяаслаг уран бүтээлч юм. Мөн 2017 онд хамтдаа “X Artist” гэх цомхон хэвлэлийн газрыг байгуулж байжээ. Мөн залуу уран бүтээлчдийг бүтээлээ олонд түгээж, танилцуулахад тусалж, үүнээс гадна “Taking Lena Home” гэх баримтат киног ч найруулж байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хятадын нэгэн ресторан шар айраг онгойлгох өвөрмөц арга сэджээ

ятад дахь нэгэн ресторан үйлчлүүлэгчдээ татах нэгэн өвөрмөц аргыг олж нээжээ. Тодруулбал, тус рестор

2019-11-12

Есөн жилийн өмнө далайд хаясан лонхтой захианаас хариу иржээ

2010 онд АНУ-ын Массачусетс мужийн оршин суугч 10 настай хүү Атлантын далайн усанд лонхтой захиа хая

2019-11-12

Хонг Конгт зорчих монгол иргэдийн анхааралд

Хонг Конгт олон сар үргэлжилж буй эсэргүүцлийн хөдөлгөөн хурцдаж, эрчимжих хандлагатай байгаа бөгөөд

2019-11-12