fbpx

Дөрвөн хүүхдийг галаас аварсан иргэд шагнуулав

2019-11-09 889

Хүний эрхийн үндэсний комиссоос өчигдөр /2019.11.08/ /дөрвөн хүүхдийн амь нас аварсан иргэн С.Хишигдалай, Д.Баасандоо нарыг “Хүний эрхийн төлөө” тэмдгээр шагналаа. Уг шагналыг 100 мянган төгрөг дагалддаг аж.

Хэргийг эргэн сануулбал, иргэн С.Хишигдалай энэ сарын 5-6-нд шилжих шөнийн 04:00 цагийн үед таксины үйлчилгээ үзүүлж байхдаа Чингэлтэйн эцэст хүн хүргэж өгчээ. Үйлчлүүлэгчээ буулгаж байх үед хүүхдийн “Авраарай, туслаарай” гэх дуу сонсогдсон байна. Ингээд тэд хүүхдийн дуу сонсогдсон зүгт очтол эсгий гэр шатаж, тооноор нь гал гарч байжээ.

“Хашаанд гүйгээд ортол өөдөөс нь арав гаруй насны хүүхэд бага насны дүүгээ тэврээд гэрээсээ гарч ирж байсан. Гэр дотор дахиад хүүхдийн дуу гарсан тул шууд шалавхийн зөрж орсон. Тухайн үед гэр дотор 7, 8 настай болов уу гэмээр хоёр хүүхэд уйлаад зогсож байсан. Хүүхдүүд нүцгэн байсан учраас хөнжлийг нь шүүрч аваад боогоод гэрээс гаргасан” хэмээн С.Хишигдалай ярьсан байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

О.Содбилэг гишүүний эхнэр Бутан улсад амарч явна

"Брэнд хатагтай" хэмээн нэрлэгддэг Э.Туул амьдралын хэв маягаараа тун ч алдартай нэгэн. АНУ-д сургуу

2019-11-13

Хамгийн урт зам туулдаг амьтнаар монгол саарал чоно тодорчээ

Амьтан судлаачид өмнө нь хойд зүгийн цаа буга хамгийн урт зам туулдаг гэж үздэг байв. Гэтэл Евразийн

2019-11-13

Т.Батбилэг: Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог ebarimt аппликейшн ашиглан төлөх боломжтой

-ebarimt аппликейшнээр дамжуулан төрийн ямар үйлчилгээний төлбөрийг төлөх боломжтой вэ. Зарим үйлчил

2019-11-13