fbpx

О.Содбилэг гишүүний эхнэр Бутан улсад амарч явна

2019-11-13 2713

“Брэнд хатагтай” хэмээн нэрлэгддэг Э.Туул амьдралын хэв маягаараа тун ч алдартай нэгэн. АНУ-д сургууль дүүргэж, хорь гаруйхан наснаасаа эхлэн бизнес эрхэлж эхэлсэн энэ эмэгтэй мөн хамгийн содон аялагчдын нэг.

Тэрбээр одоогоор өвөрмөц соёл, иргэншил бүхий Бутан улсад аялж яваа аж. Тус улс түүнд тун ч онцгой санагдсан гэх бөгөөд энэхүү улсын тухай “Яагаад Бутан хамгийн аз жаргалтай улс орон бэ гэж бодсоор….Бид ч бас тийм л баймаар байна. Гэхдээ бидний мэддэггүй зүйл ч биш харин хамгийн сайн мэддэг бараг илүү мэддэг хэрнээ хийдэггүй зүйлээс л эд нар илүү жаргалтай амьдарч байх шиг байна. Орчин үеийн хэрэгтэй зүйлсийг ёс заншил, өв уламжлалдаа уусган авч хэрэгжүүлсэн болохоос манайх шиг сармагчлан дуурайгаагүй байна. Сургууль, эм тан, эмнэлэг ба бусад улсын үйлчилгээнүүд иргэдэд үнэгүй.

Гэхдээ орчин үеийн чанартай шүү. 800 мянган бутан иргэдийн эмч нар дэлхий даяар суралцаад ирдэг гэнэ. Лус савдаг биднээс хүчтэй бүхий зүйлийг хүндэтгэн зөв номоор нь хамтарч амьдарчээ. Усанд хог хаях мод тайрах бол цээртэй үйлдэл. Газар нутгийн 70% ой мод. Бүх орчин үеийн байшин барилга нь ч уламжлалаа авч үлдэж ээ. Швейцар түүндээ гаргууд сайн. Хэв маяг загвар нь адил. Юунд ч яарахгүй бусад орны хамгийн оновчтой шийдлийг авч хэрэгжүүлдэг гэнэ.

Хог алга. Замууд нь юун Европ, чанартай. Хоол нь органик. Ус нь амттай, цэнгэг болохоор хүмүүс нь эрүүл. Үнэт зүйл бүхэн нь өөр зүйлдээ байна даа. Хүмүүс нь манай дарга нар хийнэ гэсэн юмаа яг хийдэг гэж ярьж байна. Диско клуб залуус ууж идэх юм байна аа.. Хайр дурлал инстаграм фэйсбүүк бүх л зүйл байна. Гэхдээ л нэг ялгаж салгасан, зөвөөр харах гэж хичээсэн. Шунал тачаа байлгүй яахав. Гэхдээ дарлуулаагүй байна тэдгээрт. Ам нээхэд л нэр алдар, мөнгө, учраа олохгүй бусдын тухай, бүхний тухай агаар болгон гаргаж ярих зүйл алга. Бүх хүн цэвэр Англиар ярьж байна.

Төмрийн үйлдвэр, усан цахилгаан станц ба аялал жуулчлал нь гол орлого нь. Газар доороо баялагтай. Хөгжинө өө гэхдээ зөв аргаар гээд 30-тай залуу чихэндээ ээмэгтэй үс нь стайлтэй гартаа баахан чимэгтэй күүл залуу ярьж байна аа. Миний өвөг дээдсийн нутаг гэнэ. Утсаар зогсоо зайгүй ажил ярих тэр хаанынхантай ойр залуу гэнэ. Уг нь онгироо баймаар…ккк Заза сторидоо зургууд оруулна аа. Жоохон эвгүй бичсэн бол уучлаарай” хэмээсэн байна.

Олон төрлийн бизнес эрхэлдэг түүнд энэхүү улсаас авах мэргэн санаа олон байгаа биз ээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

2019 оны НӨАТ-ын баримтыг 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийг дуустал бүртгэнэ

2019 оны НӨАТ-ын баримтыг 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийг дуустал бүртгэхийг "Гааль татвар санх

2019-12-10

Фитнесс клубд хичээллэвэл ЭМДС-гаас 60 мянган төгрөг олгоно

Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс “Голден Жим” тэргүүтэй магадлан итгэмжлэгдсэн фитнес клубуудэд идэв

2019-12-10

Монголын иргэн болсон Саид Моллаиг Израилд урьжээ

Ирэх оны нэгдүгээр сарын 23-нд Израилд жүдо бөхийн "Гран-при Тель-Авив" тэмцээн явагдана. Тус тэмцээ

2019-12-10