Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ

2019-11-19 Дэлхийд

АНУ-аас Холбооны Бүгд Найрамдах Нигери улс руу онгоцонд зорчиж явсан Сүхбаатарын Цэрмаа хэмээх Монгол эмэгтэй 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр хүний амь аварчээ. Тодруулбал, онгоцны хойд хэсэгт зорчиж явсан 77 настай Нигери гаралтай Америк иргэн ухаан алдан унасан байна. Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс эмч, сувилагч байвал онгоцны хойд хэсэгт ирэхийг хүссэнд С.Цэрмаа очиж ухаан алдсан иргэнд зургаан цагийн турш тусламж үзүүлсэн аж.

Энэ талаар С.Цэрмаа “Амьдрал дэндүү баялаг юм. Надад ийм зүйл тохиолдоно гэж ер бодсонгүй. 77 настай эмэгтэй амьдралд эргэн ирсэнд талархаад баршгүй. Нигер гаралтай Америкийн хос эх нутагтаа зочлох гэж буй зам. Эхнэр нь онгоцонд ухаангүй болоод хэн нэгэн эмч сувилагч байвал онгоцны хойно ирээч гэсэн дуудлагаар цаг тасралтгүй хамт байж дараагийн эмч нарт хүлээлгэн өгч санаа амарлаа. Ерөөлийг харамгүй авлаа. Багш нартаа талархая. Онгоцны нисгэгч үйлчлэгч нарын талархал дунд газардлаа. “United air”-ийн аялаллын 150 ам.долларын эрхээр шагнуулав” гэжээ.

Холбоотой мэдээ

Коронавирусийн эсрэг дэлхийн анхны вакциныг Орост бүтээлээ

Оросын эрдэмтэд коронавирусийн эсрэг дэлхийн анхны вакциныг хүн дээр амжилттай туршсанаар ирэх наймд

2020-07-14

Австралийн тусгаарлах байрны харуулууд зочидтой бэлгийн харилцаанд орсноор тахлын хоёр дахь давалгаа эхэлжээ

Коронавирусийн тархалтын эрч суларч, хэвийн амьдралд шилжиж эхлээд байсан Австрали улсад тахлын хоёр

2020-07-14

Африкийн алдартай арсланг агнаж байсан Америк эмч өнгөрсөн онд Монголд аргаль агнажээ

АНУ-ын Миннесота мужийн иргэн, шүдний эмч Уолтер Палмер нь ховордсон зэрлэг ан амьтан агнаж зугаацда

2020-07-14