fbpx

З.Баянсэлэнгийн шүүх хурал хойшилжээ

2019-11-28 3867

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр хаалттай болж өндөрлөлөө. Шүүх хуралд шүүгдэгч нарын зүгээс нийт 20 өмгөөлөгчтэй оролцох байсан ч гурван өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй болсон учир хурлыг хойшлуулжээ.

Сайд асан З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн 461 дүгээр ангид хорихоор болсон бөгөөд хэргийг СХД-ийн шүүх рүү шилжүүлжээ.

Хууль зүйн ухааны доктор, З.Баянсэлэнгийн өмгөөлөгч, Л.Мөнхсайхан “Шүүх хуралд З.Баянсэлэнгэ өмгөөлөгчийг оролцуулах хүсэлтээ хангаагүй учраас өмгөөлөгчгүй оролцсон. Шүүхээс хорих арга хэмжээг үргэлжлүүлэхээр боллоо. Шүүх хуралд З.Баянсэлэнгэ өмгөөлөгчтэй оролцох эрхээ хангуулахын төлөө цагдан хоригдсон. Түүний өмгөөлөгчтэй оролцуулах хүсэлтэд хариу өгөхгүй удсаар 31 хоног хорьсон шүү дээ. Гэтэл дахиад хорьчихлоо. З.Баянсэлэнгэд холбогдох хэрэг нь хоригдох хэмжээний гэм буруутай нь харагдахгүй байгаа. Түүнд олон хүний хэргийг хамруулсан мөртөө өөрт нь тийм ч хамаатай хэрэг биш. Энэ асуудлаар өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргана” гэлээ.

Сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрсөн аравдугаар сарын 21-нд шүүхийг үл хүндэтгэсэн гэх шалтгаанаар З.Баянсэлэнгийг цагдан хорьсон билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Л.Энх-Амгалан: Фэйсбүүкийг хаахгүй, тодорхой хязгаарлалт хийнэ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Сонгуулийн хуулийн тухай хэлэлцсэн байна. Энэ талаар Сонгуулийн хуул

2019-12-02

З.Баянсэлэнгийн шүүх хурал хойшилжээ

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр хаалттай бол

2019-11-28

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдавааг саатуулжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н

2019-11-22