Зээл хөөцөлдсөн Засаг

2019-12-05 Нийтлэл 0

Саарал жагсаалтанд орж долларын ханшинд цохиулсан энэ өдрүүдэд эдийн засаг дэн дун байна. Төр засгийн томоохон албан тушаалтанууд гадны орноос зээлийн эрэлд ар араасаа мордсон ч манай тогтворгүй засагт итгэх итгэл үлэмж суларсан нь харагдав. Японоос бадарчилаад бүтээгүй бол Орос тийш хүлгийн жолоо залжээ. Сүүлийн үед нийгмийн даатгал болон машины албан татварыг нэмэх асуудал нилээд хурцаар яригдав. Засгийн зуршил гэж хэлмээр болохгүй бол иргэдийнхээ халаасыг тэмтэрдэг үзэгдэл давтагдаж байна. Манай улстөрчдийн гаргалгаа бол маш хялбар толгой ажилаад байх шаардлага байхгүй. Татвараа нэмнэ гадны орноос зээл авна буцалтгүй тусламж горилно. Энд ямар ч гаргалгаа шийдэл алга. Жижиг дунд үйлдвэрлэл дэмжих чөлөөт эдийн засаг хөгжүүлэх гэсэн нэрийдлээр сан байгуулаад өөрсдөө хуваагаад авчидаг болохоор аргагүй биз. Өнөөдөрийн залуус дараа сонгуульд идэвхитэй оролцож энэ тэрбум тэрбумаар хусдаг гаруудыг зайлуулах хэрэгтэй. Сонгуулийн дараа амаа барих биш хариуцлага нэхэж суумаар байна.

 

        

Холбоотой мэдээ

Коронавирус тусаад эдгэрсэн хүмүүс юу болсон тухайгаа ярьж байна

Коронавирус тусаад эдгэрсэн хүмүүсийн сэтгэгдлүүд. Тэд өвчлөлтийн үеэр бие организмд нь ямар өөрчлөл

2020-12-02

Нүдээ сохортол уйлав л гэж дээ…

Энэ түүхийг эмээ минь олон удаа ярьж байсан санагдана. Хайчаараа тоглож байгаа эрх хүүгээсээ

2020-11-26

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц,,,

Стив Жобс агсаны «Stay hungry, stay foolish!» хэмээх алдартай үгийг шууд орчуулахад амаргүй л дээ. Г

2020-11-21

Санал асуулга

Арванхоёрдугаар сарын 01-нээс хөл хорио дахин сунгавал та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...