fbpx

World Masters: Эхний өдөр гурван медаль хүртлээ

2019-12-13 298

Жүдо бөхийн “World Masters” тэмцээн БНХАУ-ын Чиндао хотод өчигдөр эхэлсэн. Тус тэмцээнд 67 орны 445 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр Монголын баг тамирчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг урамтай сайхан барилдсаар дөрөв ялж, финалын барилдаанд ноднингийн “Мастерс”-ийн аварга Косовогийн Д.Красничид ялагдан мөнгөн медаль зүүв.

Харин эрэгтэйчүүдийн 66 кг-д Монголын хоёр хүчтэн хамтдаа медалийн тавцанд гарч чадсан юм. Энэ жинд ОУХМ Г.Хэрлэн мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ. Маргааш эрэгтэй 73 кг, 81 кг, эмэгтэй 63 кг, 70 кг-ийн бөхчүүд өрсөлдөх бөгөөд манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр (73 кг), Б.Мөнгөнчимэг, ОУХМ Б.Ганхайч (хоёул 63 кг), О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, С.Моллаи (бүгд 81 кг) нар хүч үзнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гэрэл зургийн үнэгүй сургалтыг сонирхоорой

Nikon  компани 250 ам.доллараар үнэлэгдэх сургалтаа үнэгүй болголоо. Ихэнх цагаа гэртээ өнгөр

2020-04-03

“Амжилт 2.0” систем: Тохирсон хувилбараа сонгоод хүссэн хугацаагаараа суралц

Технологийн дэвшилд тулгуурласан зайны сургалтын төгс систем “Амжилт 2.0”-ыг танилцуулж байна.

2020-03-26

Үндэсний үсэглэлийн аваргаар М.Түвшинзаяа тодорлоо

Номадиа пикчерс, Боловсрол телевизийн хамтын бүтээл “Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлгийн эхний

2020-02-22