Монгол хүний биеийн онцлогт тохирсон ӨГЛӨӨНИЙ ЦАЙНЫ ЖОРЫГ Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвөөс гаргасан байна. Маш олон хүн амждаггүй, эсвэл жингээ барьж байгаа нэрээр өглөөний цайгаа уудаггүй. Гэтэл эсрэгээрээ өглөөний цайгаа уухгүй байх нь таргалалтад нөлөөлдөг.
Учир нь өглөө хоосон гарсан ходоод өдрийн турш илчлэг ихтэй хоол хүнс ихээр хэрэглэхэд нөлөөлдөг ажээ. Доорх цэсүүд нь хамгийн хялбар, энгийн богино хугацаанд бэлтгэж болох өртөг багатай өглөөний цайнууд юм.