fbpx

Автобусны кондуктор 10 настай охиныг оройн цагаар хөөж буулгажээ

2019-12-28 1556

Автобусны кондуктор 10 настай жаахан охиныг оройн цагаар эзгүй газарт хөөж буулгасан тохиолдол хойд хөршийн Новосибирск хотод гарчээ.

Кондуктор охиноос дунд сургуулийн сурагч гэдгээ батлах баримт бичиг шаардаж, байгаагүй тул ийн хатуу хандсан гэнэ. Новосибирск нь хойд туйлтай ойрхон тул өвлийн улиралд эрт харанхуй болдог. Кондуктор охиныг оройн 18.00 цаг өнгөрч байх үед хөөж буулгасан гэнэ.

Охины ээж энэ талаар олон нийтийн сүлжээнд бичсэнийг “Комсомольская правда”, “Экспресс газета” сонинууд мэдээлэн олон нийтэд хүргэсэн байна.

Охины ээж “Кондуктор охиноос маань сурагчийн үнэмлэхээ үзүүлэхийг шаардсан байсан. Сургуульд ороод дөрвөн жил болоход нэг ч кондуктор ингэж шаардаж байгаагүй тул охинд маань үзүүлэх юм байгаагүй. Гэтэл эзгүй буудал дээр хөөж буулгасан байсан. Азаар охин маань одоо гэртээ байна” хэмээн бичжээ.

Хэвлэлээр гарч байгаа мэдээллээс үзвэл нийтийн тээврийн компани уг кондукторыг ажлаас нь халжээ. Бичиг баримт шаардах эрхтэй ч бага насны хүүхдийг эрсдэлтэй газар орхиж харгис хандсан гэж шийтгэсэн байна. Хэргийн эзэн кондуктор ажлын анхны өдрөө үүрэг гүцэтгэж байсан гэж компанийн удирдлага мэдэгдэн шуугианыг дарж байгаа аж.

Охины гар утасны цэнэг суусан учир уйлан зогсож байтал дараагийн автобусны жолооч ирж авснаар гэртээ харьжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Бямба гарагт Хубэй мужид нас барсан хүний тоо хэвээр хадгалагдаж, шинэ халдварын тоо буурлаа

Covid-19 гэж албан ёсоор нэрлэгдсэн шинэ төрлийн коронавирусийн тархалтын төв Хятадын Хубэй муж сүүл

2020-02-16

Коронавирусийн халдварын тохиолдол нэг өдрийн дотор 2,829-өөр нэмэгдлээ

Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол Ням гарагт 2,829-өөр нэмэгдэж,

2020-02-03

Коронавирусийн голомтын ойролцоо шувууны ханиадны вирус тарж эхэлжээ

Шинэ төрлийн коронавирусийн голомт болоод байгаа Хятадын Хубэй мужтай хил залгаа Хунань мужид H5N1 ш

2020-02-02