С.Сарнай нөхрийн хамт “Топ модель”-иор шалгарчээ

2019-12-31 Амжилт

“Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” шоуны авьяаслаг оролцогч, загвар өмсөгч С.Сарнай нөхрийн хамт “Топ модель”-иор шалгарчээ. Загвар өмсөгч бүсгүй энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа хуваалцахдаа “Түүхэнд анх удаа гэр бүлээрээ Топ модель боллоо. Нийт 300 гаруй моделиудаас ийм гоё үнэ цэнэтэй шагналыг бид хоёрынхоо хөдөлмөрийг үнэлж өгсөн хайрт Д.Болормаа багшдаа маш их баярлалаа” гэжээ.

С.Сарнайг үзэгчид цэнхэр дэлгэцээр дамжуулан сайн мэддэг болсон ч түүний нөхрийг тэр бүр сайн мэдэхгүй. Царай, зүс, бие хаа, авьяас чадвараараа загварын бүсгүйчүүдийн имижийг өсгөж буй түүний хайртай залуу загвар өмсөгч, тамирчин гээд олон талын авьяастай нэгэн.

С.Сарнайгийн нөхрийг Э.Мөнх-Эрдэнэ гэдэг бөгөөд хөлбөмбөгийн шигшээ “Сэлэнгэпрэсс” багийн тамирчин юм. Тэрбээр саяхан спортын мастер цол хүртжээ. Хосууд хоёр хүүхэдтэй.

Холбоотой мэдээ

Б.Доржпагмын үзүүлбэр Дэлхийн шилдэг үзүүлбэрт багтжээ

"VOICE mongolia" нэвтрүүлгийн С.Ононбат шүүгч, дасгалжуулагчийн багийн уянгалаг хоолойтой, үзэсгэлэн

2020-06-12

Монголчууд азийн АНХНЫ ВИРТУАЛ модель АМАРА-г бүтээжээ

“Комедиан Б.Идэр-Од найз бүсгүйтэй болжээ” хэмээн ойрын хэд хоногт цахим орчинд ихээхэн шуугиж зарим

2020-05-19

Гэрэл зургийн үнэгүй сургалтыг сонирхоорой

Nikon  компани 250 ам.доллараар үнэлэгдэх сургалтаа үнэгүй болголоо. Ихэнх цагаа гэртээ өнгөр

2020-04-03