fbpx

Хамгийн өргөн хэрэглэгддэг монгол аппликейшнүүд

2020-01-03 1357

Гар утаснаасаа бүхнийг шийддэг эрин үед бид амьдраад тийм ч удаагүй. Гэвч техник технологийн дэвшил болоод аппликейшний хэрэглээнд бид өдгөө нэн дасаж, тэдгээр апп-уудын тусламжгүйгээр ажил, амьдрал ч урагшлахгүй мэтээр төсөөлдөг болжээ.

Ухаалаг шийдэл дөнгөж нэвтрэхэд манайхан зөвхөн харь улсын аппликейшнүүдийг хэрэглэдэг, сонждог, гайхан магтдаг байсан бол өдгөө өөрсдөө бүхий л төрлийн апп-ийг хийдэг, хийхийг оролддог болж. Тэгвэл бид танд 2019 онд хамгийн өргөн хэрэглэгдсэн монгол апп-уудыг танилцуулж байна.

Amjilt 

Монгол залуусын ур ухаанаар бүтсэн Amjilt.com онлайн контент худалдааны платформын зорилго нь онлайнаар контент худалдах, худалдаж авах, түгээх хүмүүстэй хамтран ажиллах, мэдээлэл контентоо солилцох, худалдаалах, харилцан суралцах таатай нөхцлийг бүрдүүлдэг харилцааны энгийн хэрэгсэл юм. Мөн тус онлайн контент худалдааны платформ нь бусад олон нийтийн сүлжээг бодоход хэрэглэгчдийг илүү хөгжих, суралцах, дэвших боломжийг олгох юм.

Татах холбоос iOS, Android

ARD

Энэхүү апп-ыг ашиглан өөрийн санхүүгийн хөрөнгийг хаанаас ч, хэзээ ч удирдах боломжтой юм. Заавал салбар дээр очих шаардлагагүйгээр апп-аа суулган бүртгэл хийлгээд харилцагч болож боломж нь таны цаг завыг хэмнэж өгөх юм.

Татах холбоос iOS, Android

LENDMN

Монголдоо анхдагч хамгийн түргэн хугацааны зээл олгогч апп. Ердөө таван минутын дотор таны дансанд зээл тань шилжин орно.

Татах холбоос iOS, Android

UBCAB

UBCab нь түргэн шуурхай, найдвартай, 24 цагаар ажилладаг такси дуудлагын аппликэйшн юм. Замын хажууд гар өргөж зогсох, төлбөртэй тусгай дугаарлуу залгаж нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй. Та апп-аа ашиглан өөрт хамгийн ойр байгаа такситай холбогдож үйлчлүүлэх боломжтой юм.

Татах холбоос iOS, Android

UBINFO

UB Info апп нь таныг өдөр тутмын шаардлагатай мэдээллээр хангах ба бүх байгууллагын дэлгэрэнгүй мэдээлэл, 60 гаруй хэвлэл мэдээллийн тэргүүлэгч сайт, сонин сэтгүүлийг нэг дор багтаасан апп юм. Монголд хамгийн их хэрэглэгддэг апп болсноор 300.000 гаруй хэрэглэгч өдөр тутам мэдээллээ авдаг болсон байна.

Татах холбоос iOS, Android

LOOKTV

Утсаараа телевизийн сувгууд, кино контентуудыг үзэх боломжтой. Кинонд дурлагсад, энтертэйнмент нэвтрүүлгийг хашраагчдад зориулсан энэхүү апп-ыг онцлох нь зүйтэй. Интернэттэй үедээ дуртай киногоо татаад дараа нь үзэж болдог нь апп-д гарсан өөрчлөлтүүдийн нэг. Кино сангаа улам бүр тэлж, дуртай сувгаа гар утас, таблет дээрээ нөхөж үзэж болдог нь олон хэрэглэгчийг татаад байгаа.

Татах холбоос iOS, Android

MOST MONEY

Мөнгө шилжүүлэх, хэрэглээний төлбөрөө төлөх, худалдан авалт хийх, картгүй үедээ АТМ-ээс мөнгө авах зэрэг олон үйлдлийг та утсаараа хурдан шуурхай энэ апп-аар хийх боломжтой.

Татах холбоос iOS, Android

UB SMART BUS

Улаанбаатар хот дахь автобусны буудлуудыг нэг дор харж буудлын нэр дээр дарж ямар автобуснууд тухайн буудал дээр зогсдогийг харах боломжтой.

Татах холбоос iOS, Android

UBTRAFFIC.MN

Энэхүү апп нь хотын замын хөдөлгөөний нөхцөл байдлыг газрын зургаар болон хяналтын камераар шууд дамжуулах ба ачааллын хэвийн удаашралттай, ачаалал ихтэй гэсэн гурван түвшинд ангилдаг. Тиймээс мэдээж таны цагийг хэмнэнэ гэсэн үг юм.

Татах холбоос iOS, Android

1212.MN

ҮСХ-оос гаргасан энэ апп-аар дамжуулан та МУ-ын талаарх олон сонирхолтой статистик мэдээлэл, судалгааны үр дүн, тайланг график байдлаар харах боломжтой.

Татах холбоос iOS, Android

UNEGUI.MN

Монголын хамгийн том зарын сайтын апп. Бүх төрлийн худалдаа, үйлчилгээ, ажлын байр, оффис түрээс гэх мэт бүхнийг нэг газраас. Тус апп-аар дамжуулан зар харах, зар нэмэх болон засах боломжтой.

Татах холбоос iOS, Android

KHANBANK

Хамгийн олон хүн хэрэглэдэг Хаан банкны апп энэ онд шинэчлэгдсэн юм. Илүү дутуу үйлдлүүдээ авч, маш ойлгомжтой, хэрэглэхэд тун хялбар болгосон байсан нь олон хүний талархлыг хүлээжээ. Цоо шинэ үйлдэл функц нэмээгүй ч үлдэгдэл нь, сүүлийн гүйлгээ нь харагддаг болгосон, үндсэн данс гэсэн ойлголтыг гаргаж иржээ. Мөн интернэт банкинд нь ч гэсэн энэ шинэчлэл хийгдсэн гэдгийг онцолъё.

Татах холбоос iOS, Android

ORI

Харин MongolHD-ээс бэлтгэсэн шинэлэг энтертэйнмент нэвтрүүлгүүд, цувралуудыг зөвхөн ORI-оос үзэж болно. Апп-аас гадна лаптоп, Apple TV, Google Chromecast-аар гардаг нь давуу талтай. Шинэ хэрэглэгчдэдээ долоо хоног үнэгүй туршиж үзэхийг санал болгодог бөгөөд сарын хураамж нь тийм ч өндөр биш болохоор нэмэлт төлбөрт санаа зовох шаардлагагүй юм билээ. Netflix шиг OTT үйлчилгээ дэлхийд гол чиг хандлага болж буй энэ үед монгол хэрэглэгчдээ контентоор хангаж буй эдгээр апп-уудыг магтууштай.

Татах холбоос iOS, Android

EBARIMT

Цахим төлбөрийн баримтын систем. Эл апп-ийн талаарх тайлбар илүүц биз. Өдгөө монголчуудын 50 -аас дээш хувь нь энэхүү апп-ийн хэрэглэгч гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу.

Татах холбоос iOS, Android

SKYGO

SKYGO үйлчилгээнд бүртгүүлээд Монголын болон гадаадын телевизийн шилдэг сувгууд, оюуны өмчөөр баталгаажсан албан ёсны эрхтэй кино, нэвтрүүлэг, видео контентуудыг дэлхийн хаанаас ч үзэх боломжтой.

Татах холбоос iOS, Android

SOCIAL PAY

Дансны дугаар шаардалгүй Фэйсбүүк, Твиттер, имэйл, утасны дугаараар гүйлгээ хийх боломжтойгоороо SocialPay ялгарч буй. Үүнээс гадна GPS-ээ асаагаад ойр байгаа хүндээ мөнгө шилжүүлж болно гэхээр сонирхолтой байгаа биз. Хүсвэл хувь чатаар шууд харилцаж, нэхэмжлэл хүртэл илгээж болдог. Өдөр тутамдаа чат, мсж бичдэг шиг л гүйлгээ хийчихдэг болохоор заримдаа дахиад явуулчих вий гэж эргэлзмээр хурдан.

Татах холбоос iOS, Android

SMART CAR

Машин барьдаг бүхий л хүмүүсийн цагийг хэмнэсэн, авто тээврийн үйлчилгээнүүдийг нэг дор үзүүлдэг SmartCar aпп хэрэглэгчдийнхээ тоог улам бүр нэмсээр байгаа юм. Жолооч нар SmartCar апп юм уу вeбээр зочлон өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, татвараа төлөх, төлсөн эсэхээ шалгах боломжтой. Тиймээс ажил чирэгдэл их дагуулдаг төлбөр тооцооны асуудлыг гар утаснаасаа л шийдчихээд гол зүйлдээ төвлөрч суух боломжтой байх нь.

Татах холбоос iOS, Android

WE WALK MONGOLIA

Энэхүү апп нь таны алхалтыг урамшуулан км бүрт оноо гардуулах болно. Ингэснээр эрүүл мэндэд тустай, замын хөдөлгөөнд нөлөөлнө, давхар танд хөнгөлөлт урамшуулал олгох зэрэг давуу талуудтай юм.

Татах холбоос iOS, Android

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Blog: Салхи хаашаа, сэтгүүлчид тийшээ

Өнөөдөр сонин гарчигладгаараа гарчиглаж, мэдээ үздэгээрээ үзэж сууна. Downtown-оо тойрч эргэлдсэн мэ

2020-01-16

Blog: Сэтгүүлзүйн талаар ярилцацгаая

Азаар “гарчиглах” гэж сайхан үг байна аа. Өнөөдөр мэдээ, нийтлэл бараг уншсангүй, гарчиглаж явсаар с

2020-01-15

Өмѳг түшиг болсон МОНГОЛ ЭХ ОРОН минь сайхан байна

Нью Иоркоос Турк рүү нисэхэд сэтгэлд хѳнгѳхѳн гуниг сэвэлзэх шиг… Америкт амьдарсан 14 жилийн хугаца

2020-01-07