fbpx

“Хотол төгс” хэмээх төмөр хулгана жил нялхаст буюу ТҮМЭН ОЛОНД МАШ САЙН

2020-01-06 6186

XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2020 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр тохиож буй.

Шинийн нэгэн Даваа гарагт тохиож буй учир Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу шинийн 1, 2, 3-нд буюу Пүрэв гараг хүртэл бүх нийтээр амрах нь.

Төмөр (цагаан) хулгана жилд “Хур хэсэг, хэсгээр оровч тариа чухаг болж, зуд турхан больюу” хэмээн зурхайд буужээ.

Зурхайд тухайн жилийн өнгийг “Шороон үхэр”-ийн зурлагаар тодорхойлох нь түгээмэл хэдий ч “хаан гараг”, “жилийн эзэн гарагийн үр”, “түшмэл гарагийн үр”, “цасан чихрийн амт”, “боовны үр”-ийн зурлага хэмээх арга, билэгдлээр мөн шинжиж, дүрсэлдэг байна.

Ирж буй жилийг “Боовны үр” гэдэг билэгдлээр шинжвэл, энэ жил хур тунадас арвин, газрын шим өгөөж дунд, ургац, үр тариа ногооны гарц бага, хүнсний хангамж бага, үймээн самуун, хямрал тэмцэл их байхыг илтгэж буйг Гандантэгчлэн хийдийн хийдийн хуварга, зурхайч Д.Цогтбаатарын гаргасан цаг улирлын тооны бичигт өгүүлжээ.

Доорх зураглалаас жилийн байцыг ажвал:

Нялхаст (түмэн олон) сайн, өвгөдөд (өндөр суудалтан) дунд, залууст (дунд суудалтан) муу ажээ.

Төрийн хууль, цаазын хэрэгжилт сайжирч, улс орон амгалан төвшин болох болой. Залуу хүмүүсийн ажил үйлс бүтэмжтэй, үр ач дэлгэрэх маш сайн.

Хаваржилт хүндрэх ард иргэдийн аж амьдрал доройтох ч, харин зун, намар, өвлийн улиралд иргэдийн ажил үйлс бүтэмжтэй болж, амьдрал ахуй сайжирна.

Номын явдлаар явагч (эрдэмтэн мэргэдүүд) хүмүүн нугууд ард иргэдэд хүндлэгдэнэ.

2020 оны УИХ-ын сонгуульд ард иргэд идэвхтэй оролцож, эрх баригчдад халгаа ихтэй болж өнгөрнө.

Жилийн эхэн, улирлууд эхэн дунд саруудад цас, хур бороо элбэг буух, эмийн шим төгөлдөржинө.

6, 7 сард хур тунадас жилийн дундажаас бага байх, газар орноо аргадан тахилга хийлгэвэл зохистой.

Өвөлжилт хүндрэх болой (цас бага унах). Өндөр уул, толгод, тал хээрийн бүсэд өвс ногоо, цэцэг навч ихэд дэлгэрэх, хадлан бэлчээр, тариа, ногооны ургац арвин гарна.

Ой цэцэрлэгт үр жимс дэлгэрнэ. Хавар, намрын эхэн, дунд сард халуун (хижиг), хүйтэн өвчин, лусын өвчин, бадгана чанарын өвчин гарах магадтай (эрүүл мэндэд илүүтэй анхаар).

Малд сайн, хүнд муу

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг өргөн барилаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.03.30) Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний ба

2020-03-30

Ууланд алхах замыг нээвэл хоорондын зайгаа нарийн барих ёстой гэв

УОК-оос зарим үйлчилгээний газрын хөл хориог ирэх сарын 30 хүртэл үргэлжлүүлэх тухай шийдвэр гаргаса

2020-03-30

Коронавирусээр илчлэгдсэн улс төрийн бодлогууд

2020 он гарахтай зэрэгцэн БНХАУ-д дэгдсэн нэгэн сүрхий өвчин богино хугацаанд covid-19 цар тахал гэж

2020-03-30