The Hu хамтлаг Coachella 2020 хөгжмийн наадамд тоглоно

2020-01-06 Амжилт

Coachella 2020 хөгжмийн наадамд оролцох уран бүтээлчдийн нэрс албан ёсоор тодорлоо. Гайхалтай мэдээ дуулгахад энэ жил тус хөгжмийн наадмын тайзнаа Монголын алдарт The Hu хамтлаг тоглохоор болсон байна! Түүнчлэн Rage Against the Machine хамтлаг, рэппер Трэвис Скотт, дуучин Фрэнк Оушен нар энэ жилийн онцлох уран бүтээлчдээр шалгарчээ.

Өдгөө 21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Coachella наадам нь дэлхийн хамгийн алдартай, өндөр хүлээлттэй хөгжмийн фестивалиудын нэг юм. Энэ жил Coachella наадам уламжлал ёсоор Калифорни мужийн Индио хотод дөрөвдүгээр сарын 10-12 болон 17-19 хооронд буюу хоёр амралтын өдрүүд дараалж зохион байгуулагдах болно.

Одоогоор наадмын эхний амралтын өдрийн тасалбар зарагдаад дууссан бол хоёр дах амралтын өдрийн тасалбар 2020 оны нэгдүгээр сарын 6-нд буюу өнөөдрөөс худалдаанд гарна.

Холбоотой мэдээ

Б.Доржпагмын үзүүлбэр Дэлхийн шилдэг үзүүлбэрт багтжээ

"VOICE mongolia" нэвтрүүлгийн С.Ононбат шүүгч, дасгалжуулагчийн багийн уянгалаг хоолойтой, үзэсгэлэн

2020-06-12

Монголчууд азийн АНХНЫ ВИРТУАЛ модель АМАРА-г бүтээжээ

“Комедиан Б.Идэр-Од найз бүсгүйтэй болжээ” хэмээн ойрын хэд хоногт цахим орчинд ихээхэн шуугиж зарим

2020-05-19

Гэрэл зургийн үнэгүй сургалтыг сонирхоорой

Nikon  компани 250 ам.доллараар үнэлэгдэх сургалтаа үнэгүй болголоо. Ихэнх цагаа гэртээ өнгөр

2020-04-03