fbpx

Д.Оюунхорол: Бондын эрхийн бичиг 2021 оны тавдугаар сарын 1-нээс амь орж, мөнгөн хэлбэрээр тараагдана

2020-01-11 1169

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг НББСШУ болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцлээ.

Ийнхүү холбогдох байнгын хороод уг хуулийн төслийг хэлэлцсэнээр УИХ-ын өнөөдрийн чуулганаар эцэслэн батлагдахад бэлэн болоод байна. Байнгын хороодын хэлэлцүүлгийн үеэр нэмж тусгагдсан заалтуудын талаар НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхоролоос тодрууллаа.

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр зарим гишүүд тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох нэг сая төгрөгийн ваучерыг бэлэн мөнгө хэлбэрээр тараая гэдэг санал гаргасан. Энэ саналыг хэрхэн шийдсэн бэ?

Хоёр байнгын хорооны хамтсарсан хуралдаанаар тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцээд үндсэндээ дууслаа. Манай улсад 421 мянга орчим тэтгэвэр авагч байгаа. Энэ хүмүүсийн 230 мянга орчим тэтгэвэр авагч нь зээлтэй байсан. Үүнээс 91.7 хувь нь зургаан сая хүртлэх төгрөгийн зээлтэй. Үлдсэн 42 мянган иргэн нь зургаагаас дээш сая төгрөгийн зээлтэй байсан.

УИХ болон байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн гишүүд ярилцаад тэтгэвэр авсан зээлийн хэмжээ нэлээд зөрүүтэй байна. Зарим нь 200-300 мянган төгрөгийн зээлтэй байхад, 30 хүртэл сая төгрөгийн зээлтэй нь ч байна. Тиймээс зээлийг бүхэлд нь тэглэх гэж байгаа бол дундажийг нь тооцож гаргахаас гадна зээл огт аваагүй 194 мянган иргэнийг хамруулах шаардлагатай гэж үзсэн.

Ингээд анхны өргөн барьсан хуулиа өөрчилж, ажлын хэсгээс саналаа оруулсан. Энэ саналыг УИХ дэмжсэн.

Харин өнөөдрийн хувьд хуулиа эцсийн хувилбараар хэлэлцлээ. Эцсийн байдлаар зургаа хүртэл сая төгрөгийн зээлтэй иргэд зээлээ тэглүүлнэ. 20 сая төгрөгийн зээлтэй бол зургаан саяыг нь тэглүүлээд, үлдсэнийг нь өөрөө төлнө.

Мөн 200-300 мянган төгрөгийн зээл авсан хүмүүс байсан. Энэ хүмүүсийн хувьд нэг сая төгрөгийн зөрүүг бондын эрхийн бичгээр буцааж өгөхөөр болсон.

Харин зээлгүй байсан 194 мянган ахмадуудад нэг сая төгрөгийн эрхийн бичиг өгнө. Үүнийг зарим гишүүд эсэргүүцэж, цагаан сарын өмнө бэлэн мөнгөөр олго гэдэг шаардлага тавьсан. Зарим нь улс төрийн акц ч хийж байна. Гэвч энэ бол боломжгүй. Хэрэв бэлэн мөнгө тараавал төгрөгийн ханш унана, эдийн засаг эрсдэлд орно. Ажилгүй, орлогогүй олон хүнийг хохироосон шийдвэр болох учраас үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш ийм том хэмжээний улс төрийн шийдвэр гарч байсангүй. 421 мянган тэтгэвэр авагчийг алагчлалгүйгээр байгалийн баялагаас хүртээх шийдвэр гаргаж байгаа нь онцгой үйл явдал юм.

Бондын эрхийн бичгийг иргэдэд хэзээ өгөх вэ. Үүнийг сонгуулийн шоу болоод өнгөрөх вий гэсэн болгоомжлол иргэдэд байгаа?

Ард түмний төлөө гаргаж байгаа шийдвэрт ямар ч улс төрийн өнцөг хэрэггүй. ҮАБЗ-ийн гурван гишүүн хоёр өөр намын харьяалалтай хүмүүс. Энэ хүмүүс ярьж зөвшилөөд ахмадуудаа өрийн дарамтаас гаргая гэдэг шийдэлд хүрсэн.

Бондын эрхийн бичиг 2021 оны тавдугаар сарын 1-нээс амь орж, мөнгөн хэлбэрээр тараагдана.

Зээлгүй ахмадууд 2021 оны тавдугаар сараас өмнө нас барвал яах вэ?

Тийм тохиолдолд өвлүүлэх эрхийг нь нээнэ. Өөрөөр хэлбэл, үр хүүхдэд нь бондын эрхийн бичиг нь шилжин очно.

Сонгуулийн дараа шинэ парламент, Засгийн газар эмхлэн байгуулагдана. Тэр үед одоогийн УИХ-ын шийдвэрийг хүчингүй болговол яах вэ?

Монголын улс төрд орж ирэх хүмүүст тийм ёс суртахуун байхгүй байх гэж итгэж байна. Ахмад үеийнхээ эсрэг шийдвэр гаргах хүмүүсийг битгий сонгоосой л гэж бодож байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Ц.Цэнгэлийг Элчин сайдаар томилоход англи хэлтэй байх эсэх нь миний хувьд чухал биш”

Короновирусийн улмаас хил хаах нь зөв гэдэг асуудалд нийгэмд тараад буй. Энэ талаар Гадаад хэ

2020-01-24

Болгарт суух Элчин сайд Ц.Цэнгэлийн англи хэлний мэдлэг олны доог болов

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар гадаадын 11 оронд суух Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайд нарыг том

2020-01-23

Анагаахын захирал асан Г.Батбаатар “Капитал” банкинд 4 тэрбумыг хадгалуулжээ

"Капитал банк" ХХК нь банкны үйл ажиллагааны зохистой харьцааны зарим шалгуур үзүүлэлтүүдийг хангаж

2020-01-23