fbpx

17 настай Э.Энхсайхан өвлийн спортын төрөлд шинэ амжилт гаргалаа

2020-01-12 896

Залуучуудын өвлийн олимпийн гуравдугаар наадам Швейцар улсын Лозанн хотноо нэгдүгээр сарын 9-нөөс 22-ны өдрүүдэд үргэлжилж байна.

“Лозанн-2020” Залуучуудын өвлийн олимпийн биатлоны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан зайн төрлүүд болж өндөрлөлөө. Монголын багийн тугчин биатлоны тамирчин Э.Энхсайхан 99 тамирчин уралдсан эхний өдрийн тэмцээнд 12 дугаар байр эзэлсэн нь өвлийн спортын төрөлд шинэ амжилт гаргалаа.

Биатлоны эрэгтэй 12.5 км зайд нийт 99 тамирчин өрсөлдсөнөөс 98 тамирчин барианд орж, ОХУ-ын биатлонч Домичек Олег 34:09.4 цагийн амжилтаар Олимпийн аварга болсон бол Монголын тамирчин Э.Энхсайхан 36:50.9 цагийн амжилтаар 12 дугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлжээ. Тамирчин залуу 17 настай гэнэ.

Харин эмэгтэйчүүдийн 10 км зайд нийт 97 тамирчин өрсөлдсөнөөс 93 тамирчин барианд орж, ОХУ-ын тамирчин Мохова Алена 32:26.7 амжилтаар аваргын алтан медалийг хүртлээ. Монголын биатлонч Ч.Бямбасүрэн нь 46:48.2 цагийн амжилтаар 87 дугаар байрт оров.

Биатлоны эрэгтэй, эмэгтэй ойрын зайн төрлүүд нөгөөдөр Улаанбаатар хотын цагаар 17.30 цагт болно. Монгол Улсаас биатлон, гүйлтийн цанын төрлөөр нийт зургаан тамирчин эрхээ авч оролцож байна. Энэ удаагийн наадамд дэлхийн 70 гаруй улсын 1.800 гаруй тамирчид спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөнө.

“Лозанн-2020” Залуучуудын өвлийн олимпийн наадамд Монгол улсаа төлөөлөн Биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн нар, Гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр, Б.Хонгор, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нар хурд хүч авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорих юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гэрэл зургийн үнэгүй сургалтыг сонирхоорой

Nikon  компани 250 ам.доллараар үнэлэгдэх сургалтаа үнэгүй болголоо. Ихэнх цагаа гэртээ өнгөр

2020-04-03

“Амжилт 2.0” систем: Тохирсон хувилбараа сонгоод хүссэн хугацаагаараа суралц

Технологийн дэвшилд тулгуурласан зайны сургалтын төгс систем “Амжилт 2.0”-ыг танилцуулж байна.

2020-03-26

Үндэсний үсэглэлийн аваргаар М.Түвшинзаяа тодорлоо

Номадиа пикчерс, Боловсрол телевизийн хамтын бүтээл “Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлгийн эхний

2020-02-22