fbpx

Ардын жүжигчин Н.Сувдыг “Анна Каренина”-гаар сонгожээ

2020-01-12 1317

“Анна Каренина” жүжгийн Аннагийн дүрд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Намсрайн Сувдыг сонгосон талаар драмын театраас зарлалаа.

Үзэгчдийн таамаглаж байгаагаар алдарт “Анна Каренина” сонгодог жүжгийн нас, насны гол дүрүүдийг олон нийтэд зарлаад байгаа бололтой.

Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийн зохиолчоор Н.Пүрэвдавга, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар нар ажиллаж байгаа билээ.

Харин түүний нөхөр Алексей Каренинд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглох бол Облонскийд Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тоглох гэнэ.

Туслах дүрүүдийг Ардын жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ, Ш.Амгаланбаатар тэргүүтэй 20 орчим уран бүтээлч бүтээх нь ээ. Улсын драмын эрдмийн театрын 2020 оны шинэ бүтээл болох “Анна Каренина” хоёрдугаар сарын 28-нд нээлтээ хийх бөгөөд тасалбар хоёрдугаар сарын 15-нээс худалдаанд гарах аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Mаскийг юугаар ч орлуулж болдгыг харуулсан хөгжилтэй зургууд

Дэлхийн иргэдийн дунд одоогийн байдлаар маск, бээлий, гар ариутгагч зэрэг хамгаалалтын өдөр тутмын б

2020-04-08

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат

Амьдралын туршид үргэлжилдэг нэгэн шалгуур байдаг нь өөрийн насны ханийг олж, түүнтэйгээ хэзээ ч нур

2020-04-06

Олон улсын “The Voice” шоуны шилдэгт Т.Бат-Од, А.Чинсанаа нарын тоглолт оржээ

Дэлхийн алдарт “The Voice” шоу өнгөрсөн долоо хоногт болсон хоёр дахь удаагийн "Battle" шатны тоглол

2020-04-06