Ё.Баатарбилэг: Соёлын гурван том байгууллагыг буулгахгүй, засварлана

2020-01-13 Улс төр

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл ѳглөө. Тэрээр УДБЭТ, УДБЭТ, Үндэсний ном сангийн барилгыг нурааж, буулгахгүй харин 2020 оны төсөвт суусан 6 тэрбум төгрөгөөр засвар хийнэ гэв.

Тэрээр “Би өнгөрсөн аравдугаар сард Байгалийн түүхийн музей дээр мэдэээл хийхдээ хэлсэн. ДБЭТ, УДЭТ, Төв номын санг шинэчлэх ажлыг зогсоолоо. Маш их улс төржиж байна гэдэг мэдээлэл хийсэн. Өнөөдөр энэ байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Тухайн үед дээрх гурван байгууллагын ажилтнууд хэвлэлийн хурал хийн манай салбарт оруулж ирж байсан хөрөнгө оруулалтыг зогсоож байгаа нь буруу, энэ ажлыг үргэлжлүүлж өгөөч.

Тоног, төхөөрөмжийн шинэчлэл, уран бүтээлчдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах гээд олон асуудлууд байгаа. Соёлын салбарт сүүлийн олон жил хийгдээгүй энэ ажлыг зогсоомооргүй байна гэсэн хүсэлт тавьсан. Одоо улсын төсөвт Улсын Драмын эрдмийн театр, Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын төв номын санд тус бүр 2 тэрбум төгрөг суусан байгаа. Энэ мөнгөөр гурван байгууллагын барилгыг шинэчилж, засварлана.

Улсын төсөвт эдгээр гурван байгууллагын шинэчлэх ажлыг эхлүүлэх гэж заасан.

Дуурь, бүжгийн эрдмийн театр болон Улсын драмын эрдмийн театрууд өмнө нь засвар хийлгэе гээд зургуудаа гаргаж байсан. Үүнд манай мэргэжлийнхэн үнэлэлт дүгнэлт өгнө” гэлээ.

Холбоотой мэдээ

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны долдугаар сар

2020-07-10

Ч.Ундрам боловсролын салбарын бодлогыг барилцана

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн парламентад шинэ залуу боловсон хүчнүүд олон түр

2020-07-10

Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын иргэд ээ, Та бүхэндээ Тулгар төрийн 2229, Их Монго

2020-07-10