fbpx

17 аймагт сурагчдын амралтыг сунгалаа

2020-01-14 1166

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12.7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс зургаан хувь, сүүлийн гурван жилийн дунджаас дөрөв орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргаж, нийслэлийнхнийг долоо хоногоор сунгасан.

Харин орон нутгийн сурагчдын амралтыг аймгийн Засаг дарга нар бүрэн эрхийнхээ хүрээнд зохицуулахаар болсон. Хуваарийн дагуу бол сурагчид өчигдөр хичээлдээ орох байлаа. Гэвч томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан 14 аймаг сурагчдын амралтыг бүрэн, гурван аймаг хэсэгчлэн сунгажээ.

Хэсэгчлэн сунгасан нь Сүхбаатар, Дорноговь, Дорнод аймаг юм. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Дорноговь аймгийн Сайншанд , Хатанбулаг, Дорнод аймгийн Хэрлэн сумаас бусад суманд хичээл хэвийн орж байгаа аж. Харин Завхан, Булган, Архангай, Говь-Алтай аймаг сурагчдын амралт сунгаагүй байна. Мөн нийслэл болон хоёр аймагт цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа бол 19 аймаг цэцэрлэгүүдээ долоо хоногийн хугацаатай хаажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо

Сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр өмчийн хэлбэр үл харгалзахгүй ерөнхий б

2020-01-24

Дарханы ноёд дархлагдсан уу?

Дарханчуудийг УИХ-д төлөөлж, чухам л аймаг хот, ард олны амьдрал ахуйг цэцэглүүлээд өгнө хэмээн

2020-01-24

Д.Мөнхжаргал: Үнсийг дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна

Нийслэлчүүдийн “үйлдвэрлэдэг” үнс агаарыг бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байга

2020-01-24