Нийтийн тээврээр бэлэн мөнгө төлж зорчсон иргэд, мөнгө авсан жолоочийг торгож эхэлжээ

2020-01-14 Нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас автобусанд карт уншуулалгүй, бэлэн мөнгөөр зорчсон иргэн болон зорчигчдоос мөнгө авсан жолоочид хариуцлага тооцож эхэлжээ. Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч О.Батцоож хэлэхдээ,

“Иргэд карт ашиглахгүй, жолоочид бэлэн мөнгө төлж, жолооч мөнгөө хувьдаа ашигласнаар тээврийн төсөв бүрэлдүүлэх мөнгө төвлөрөхгүй байгаа. Үүнээс улбаалан автобусны засвар, үйлчилгээ, шатахуун, тосны өртөг хүрэлцэхээ больж, өнгөрсөн жил нийтийн тээврийн тоо багасахад нөлөөлсөн. Иймээс “Автобус ирэхгүй байна”, “Хэтэрхий олон хүн байна”, “Автобусанд багтахгүй ажил, хичээлээсээ хоцорч байна” гэх гомдол иргэдээс олон ирсэн тул тээврийн хэрэгслийг хүртээмжтэй байлгаж, тав тухтай зорчих нөхцөл бүрдүүлэхээр хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна” гэлээ.

Харин Нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн хооронд хийсэн гэрээнд жолооч нар иргэдийг бэлэн мөнгөөр зорчуулахгүй байх үүрэгтэй аж. Үүнийг зөрчвөл жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.9- д зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр буюу 25 мянган төгрөгөөр, харин мөнгө төлж зорчсон иргэнийг арван мянган төгрөгөөр тус тус торгох арга хэмжээ авах юм байна.

Холбоотой мэдээ

Онгоцонд мэндэлсэн ихэр охидыг эх барьж авсан эмч, эх баригч, сувилагч нарт талархал илэрхийлжээ

Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцонд зорчиж явсан 42 настай жирэмсэн эмэгтэй амаржиж, хоёр ихэр о

2020-07-10

Онгоцонд амаржсан 42 настай ээж гурав дахь төрөлтөөрөө ихэр охидтой болжээ

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр урьд шөнө /07.10/ ирсэн эмэгтэй агаарын замд

2020-07-10

Онц байдал үүсвэл орон нутгийн замыг хааж болзошгүй

Улсын хэмжээнд орон нутагт автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлаагүй гэж Тээврийн цагд

2020-07-10