fbpx

Blog: Сэтгүүлзүйн талаар ярилцацгаая

2020-01-15 621

Азаар “гарчиглах” гэж сайхан үг байна аа. Өнөөдөр мэдээ, нийтлэл бараг уншсангүй, гарчиглаж явсаар сүүлийн үед ярианы сэдэв болоод байгаа Шимэгч киноны найруулагч Бон Жун Хоны өгсөн сонирхолтой ярилцлага олж уншлаа. Дотоодын гэвэл… нэг мандаттай аймгуудын мандатыг нэмэх нь /хэд болгож нэмэхийг мэдсэнгүй/, Э.Бат-Үүл шүүхийн хаалга сахиад, хэрүүл заргаа дуусгаагүй, зээлгүй ахмадууд холбоо байгуулж хэнээс ч юм, хаанаас ч юм мөнгө нэхсээр байгаа юм байна, цэргийн бүртгэл хэд хоногоос эхлэх нь дээ зэрэг бүдэг бадаг мэдээлэл авлаа.

Яг үнэндээ, сониноос ч тэр, нийгмийн сүлжээнээс ч тэр мэдээлэл олж унших, бодит мэдээлэл авах туйлын хэцүү болж. Тухайн сэдэвтээ ороод л… “тэтгэврийн асуудал бол тэ… улсын микро макро эдийн засагт…” гэсэн шүү юм бодоод, чухал царайлж байтал “….Зээлсэн мөнгөө нэхсэн чинь нэг удаа тэглэчээч #гэнээ”, “… өргүй өвөө, эмээ нар уйлж байна” зэрэг элдэв пост хараад тэсэлгүй инээчихээд байх юм. Ерөнхийдөө үйл явдлын эхлэл, өрнөл, дүгнэлт хэсэгт хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эсвэл судлаачдын байр суурь зонхилдог байсан нь больж, нийгмийн сүлжээний хошин өнгө аястай холилдоод эрчээ алдаад дуусдаг болжээ.

Гэхдээ хамгийн хэцүү нь нийгмийн сүлжээний аар, шаар мэдээллүүдтэй сэтгүүлчид, тэдний өгч байгаа мэдээлэл холилдоод фэйсбүүкийн пост шиг болж, мэргэжлийн талбараасаа улам алсарч байгаа нь ажиглагдах юм.

Жишээ нь:

Миний фэйсбүүк найз шэйр хийснээр надад,

“Сар шинийн өмнө зээл аваагүй ахмахуудад 3 сая төгрөг олгохыг хүслээ” гэдэг Tovch.mn сайтын гарчиг харагдлаа. Энэ гарчгийг бид шууд хараад агуулгаар нь ойлгож байгаа боловч өгүүлбэрийн бүтэц нь буруу байгааг давхар анзаарсан байх.

Одоо байгаагаар нь уншвал хэн нэг хүн ахмахуудад 3 сая төгрөг олгохыг хүссэн байна. Гэхдээ тэр ахмадууд нь сар шинийн өмнө зээл аваагүй байх ёстой юм шигээр уншигдаж байгаа биз. Уг нь бол “Ахмахуудад Ерөнхийлөгчөөс сар шинийн баярын өмнө гурван сая төгрөг авахыг хүслээ”, “Ахмадууд сар шинийн баярын өмнө гурван сая төгрөг авахыг хүсэж байна” ч юм уу арай өөрөөр бичиж болно. Ер нь бол өгүүлбэрийн хаана ямар үгээ оруулж буйгаас шалтгаалж тодотгосон үгс өгүүлбэрийн, үйл явдлын “гол гишүүн” болж байгаа юм л даа.
Бас өглөө нэг live бичлэг байхыг олж үзлээ.

Хувийн имиж бүрдүүлж амжаагүй, эфирийн наад захын хүндэтгэлгүй /бугатай цамц өмсөөд байхдаа яахав дээ, ямар зул сарын баяраар эмээтэйгээ цацагт хяруул идэж байгаа биш/ залуу сэтгүүлчид хандан Э.Бат-Үүл ингэж хэлж байна.

-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цагдаа мэдүүлэг авъя гэсэн би өгөөгүй. /Тэнд ажлаар явж байсан бололтой/

-Сэтгүүлч: Таны Зөрчлийн хэргийг цагдаагийн ерөнхий газар шалгасан уу?

-Тэгсэн

-Сэтгүүлч: Сэлэнгэ аймгийн цагдаа яахаараа дундуур нь дайрч ороод шалгадаг юм? гэвээ.

Энэ асуулт уу, дүгнэлт үү сайн мэдэхгүй юм. Юутай ч энэ маягаар шууд дамжуулалтын үеэр хувийн дүгнэлт хийж, асуултыг чиглүүлж болохгүй гэж олон сэтгүүлч надтай санал нийлэх болов уу. Сүүлийн үед ер нь шууд дамжуулалт ихэссэнтэй холбоотойгоор хэдэн хууччуул буюу орой эфиртэй гэж сандарч, салганж, үс зүсээ будаж, хувцас хунараа хүртэл дэгтэй өмсдөг хөтлөгчид юм хэлэх болсон байхаа. Дуртай нь микрофон бариад болсон болоогүй асуудаг боллоо шүү.

Бас болоогүй ээ, хэвлэл, мэдээллийнхэн нийгэмд оршиж байгаа хэвшмэл ойлголтуудыг улам дэвгэрэхээс зайлсхийнэ гэж заалгасан л байх ёстой. Гэтэл эртний танил news.mn маань гүн Харригийн талаар нийтлэл гаргахдаа Америк эхнэртээ базуулсан хунтайж гэж гарчигласныг хараад гол зурах шиг боллоо, өнөөдөр.

Ер нь л сүүлийн үед голыг нь олоод тавьсан гарчиг өдөр тутмын сонин дунд ч олдохоо байж байх шиг. Уг нь үйл явдал ижил, улс орон нь жижиг тул тухайн үйл явдлыг ямар сонин, хэрхэн харж яаж бичсэн, эцэст нь яаж гарчигласан нь ялгарч л харагддаг юм.

Азаар сонин гарчиглах гэж сайхан зүйл байна.

1/14/2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.ЖАВХЛАН ГИШҮҮН ЖДҮХС-ГААС ГУРВАН КОМПАНИД ЗЭЭЛ ОЛГОХОД НӨЛӨӨЛСӨН НЬ ХӨДЛӨШГҮЙ БАРИМТААР ТОГТООГДСОН ГЭВ ҮҮ

ЖДҮХС-гаас 2018 онд аж ахуйн нэгж, иргэдэд олгох ёстой зээлийг нэр бүхий улстөрчид хамаарал бүхи

2020-02-17

Сургалтын тогтолцоонд хүүхдийн хүмүүжил алдагдаж байна

Бид хүүхдээ хичээлээ сайн хийж, онц сурах ёстой гэх мэтээр хэтэрхий шинжлэх ухаанч мэдлэгүүдийг

2020-02-13

Азийн 10 шилдэг их, дээд сургуулийг тодруулжээ

Дээд боловсрол, карьер төлөвлөлтийн бүхий л мэдээллийг багтаадаг "QS" сүлжээний гаргадаг дэлхийн

2020-02-12