Ойрын хоногуудад цас орж шуурга шуурна

2020-01-19 Нийгэм 0

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна хэмээн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

2020 оны 01 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Эхийн голын Баян Бүрд орчим, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 13-15 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ

“Монос” Л.Хүрэлбаатар, “Жигүүр гранд” Д.Баттөр, “Макс” Д.Ганбаатар нар Хөдөлмөрийн баатар цол тэмдэг хүртлээ

Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлө

2020-09-26

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 мод тарьлаа

Монгол Улсын Засгийн газар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ойгоор бүрхэгдсэн тал

2020-09-25

Монголд 20 жил хууль бусаар амьдарсан гадаадын иргэдийг албадан гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газар 2020 оны эхний найман сарын байдлаар Гадаадын иргэний эрх зүйн байдл

2020-09-25

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...