fbpx

Улс төрчдийн дундах ганц “ТОП МОДЕЛЬ”

2020-01-20 1329

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл загвар өмсч, үндэсний үйлдвэрлэлийнхээ нүүр царай нь болжээ. Түүнийг улс төрч, зохиолч, “Жорлонгоо өөрчилье” төслийн санаачлагч гэдгээр нь олон нийт андахгүй.

Тэгвэл тэрбээр топ модель Э.Одгэрэлээс дутахгүй “мөнхийн залуу” загвар өмсч гэдгээ дахин нотлов. Өдгөө 53 настай Ц.Оюунгэрэл хатагтай 1989 онд загварын тайзан дээр алхсанаас хойш 31 жилийн дараа шинэ имиж, шинэ дүр төрхөөрөө олныг гайхшируулаад байна. Энэ тухай тэрбээр “Эгэл намайгаа хүрээ мадамын дүрээр гаргасан Урбан жийнс-ийнхэндээ баярлалаа. Загвар өмсөнө гэдэг чанга ажил юм билээ. 1988 онд Соёлмаа гуайн загварыг Мөрөнд өмсч байснаасаа хойш 31 жилийн дараа дахин загвар өмслөө” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Урбан” жийнсийнхэнтэй хамтран “Хүрээ коллекц”-ийн үндэсний хувцсаар гоёсон нь нас бол зүгээр л тоо гэдгийг харууллаа. Тэрбээр дөрвөн жилийн өмнө 50 насныхаа төрсөн өдрийг тохиолдуулан 33 жилийн өмнө өмсөж байсан сурагчийн дүрэмт хувцасаараа гоёж, сошиалынхныг шуугиулж байсан юм. Өдгөө 54 настай улстөрч бүсгүй маань загварын ертөнцөд хүч сорьсон бол Э.Одгэрэлээс дутахгүй топ модель болох байжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“100 умай”-н хөшөө: Монгол охидын хэвлийд хятадын үр үлдэх ёсгүй хэмээн хэлмэгдүүлсэн түүх

Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд 100 эхийг хэлмэгдүүлэн амь насыг нь хөнөөсөнтэй холбогдуулан 1979 он

2020-02-10

Аавдаа бичсэн захидал: Төрсөн нь орхиод явчихдаг хорвоод та л ганцаараа үлдсэн шүү, ааваа

АЛДАЖ, ЗОВОХ ЦАГТ МИНЬ ТА Л "МИНИЙ ХҮҮ ЗОВОХ ХЭРЭГГҮЙ ЭЭ, ААВ ЧИНЬ ҮРГЭЛЖ ХАЖУУД ЧИНЬ БАЙГАА ШҮҮ" ГЭ

2020-02-10

Хэт авиан тусламжтай хорт хавдрын эсийг устгана

Эмч нар хорт хавдрын эсийг устгахын тулд мэс засал хийлгүйгээр хэт авиан эмчилгээг хэсэг хугацаа

2020-02-10