fbpx

“Эко” цахилгаан автобус туршилтаар явж эхэллээ

2020-01-20 436

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас “Эко” цахилгаан автобусыг өнөөдрөөс хотын төвийн чиглэлүүдэд туршилтаар явуулж эхэллээ.

Монгол инженерүүд монгол стандартад нийцүүлж, техникийн туршилтыг хийсэн уг автобус нь 36 хүний суудалтай, 12 метрийн урттай юм байна.

Эдгээр туршилтын автобус нь дулаан оронд ашиглагдаж байсан учраас манай орны уур амьсгалд таарахгүй, тосны асуудал үүсэж байсан талаар мэргэжилтнүүд хэлж байсан ч үүнийг шийдвэрлэж чаджээ.

Автобуснуудыг зориулалтын цэгээс 8-15 минутад бүрэн цэнэглэх боломжтой бөгөөд цэнэг нь -50-аас +60 градуст өндөр хүчдэлээ хадгалах чадалтай аж. Уг цахилгаан автобус нь дулааны улиралд 200 километр явах чадалтай бөгөөд гурван сарын хугацаанд туршин үнэлгээ өгөх юм байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш буюу Ням гаригт 19.15 цагт Болов

2020-02-16

Монголд “Валентин” нэртэй гурван хүн байна

Үндэсний статистикийн хорооны 2020 оны хоёрдугаар сарын 14-ний мэдээллээр Монгол Улсад гэрлэлтээ

2020-02-14

Нийтийн тээврийн нэг зорчигч 2 сая төгрөгийн азтан болов

"Улаанбаатар смарт карт" компаниас зарласан цахим картаар үйлчлүүлж буй азтай зорчигчийг тодруул

2020-02-14