fbpx

“Цагаан сараас өмнө зээлгүй ахмадуудад 3 сая төгрөг өгөх шаардлагыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлж байна”

2020-01-23 513

Зээлгүй ахмадуудын түр хорооноос төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус хорооны гишүүд зээлийн хүүг нь тэглэсэн ахмадуудтайгаа барьцаж байгаа зүйл огтоос биш. Баялгийн тэгш хуваарилалт хийж бүх ахмадууддаа сар шинийн баяраас өмнө гурван сая төгрөг өгөхийг шаардаж байна гэдгээ мэдээллийн үеэр онцлов.

Зээлгүй иргэдийг хамгаалах түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Эрдэнэбаатар “Түр хороо байгуулагдаад 10 хонож байна. Төрийн гурван өндөрлөгт бид бүхэн санал хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу ирээгүй. Иймээс одоо шаардлага хүргүүлж байгаа юм.

Өнөөдөр Монголын төр ахмадуудаа сонсох чихгүй болчихсон байна. Ахмадуудынхаа төлөө халамж, хайр хишгээ хүртээж чадахгүй байгаад бид гомдож байна. Бүх ахмадууддаа тус бүр 3 сая төгрөгийг бэлнээр олгохыг шаардаж байна” гэв.

Зээлгүй иргэдийг хамгаалах түр хорооны гишүүн “Байгалийн баялгийг тэгш бус хуваарилж байгаа явдалд гомдолтой байна. Монгол Улсад 421.7 мянган ахмад настан байдаг. Үүнээс 1-6 сая төгрөг хүртэлх зээлтэй 150 мянга гаруй ахмад, зээл аваагүй 194 мянган ахмад бий.

Төр засгийн судалгаа, зохион байгуулалт муу байна. Тэр дундаа Сангийн яам тоогоо бодож чаддаггүй хүн шиг муу байна. Тэгш эрхийг бидэнд олгооч. Байгалийн баялгийг хувааж байгаа юм бол тэгш олго. Ваучер гэдэг бол бидний санаанд багтахгүй, хүрэхгүй, хэрэг ч үгүй зүйл. Бид ягаан ногоон тасалбар гэж хулхидуулаад эзэмшиж чадахгүй хүмүүс зөндөө гарсан” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш буюу Ням гаригт 19.15 цагт Болов

2020-02-16

Монголд “Валентин” нэртэй гурван хүн байна

Үндэсний статистикийн хорооны 2020 оны хоёрдугаар сарын 14-ний мэдээллээр Монгол Улсад гэрлэлтээ

2020-02-14

Нийтийн тээврийн нэг зорчигч 2 сая төгрөгийн азтан болов

"Улаанбаатар смарт карт" компаниас зарласан цахим картаар үйлчлүүлж буй азтай зорчигчийг тодруул

2020-02-14