fbpx

Дэлхий рүү аюултай солир ойртож байна

2020-01-31 1684

Ирэх хоёрдугаар сард 440-990 метрийн голчтой, 163 373 дугаартай солир дэлхийн хажуугаар өнгөрнө гэж одон орончид мэдээлжээ.

“Аrchyde.com” цахим хуудсанд мэдээлснээр, хэдийгээр уг солир дэлхийтэй мөргөлдөх магадлал бага боловч Америкийн NASA агентлаг сансрын энэ биетийг бодит аюул учруулахуйц солируудын ангилалд оруулдаг байна.

1995 оны 10 дугаар сарын 23-нд нээсэн энэ солир Дэлхийгээс сар хүртэлх зайнаас 15 дахин хол зайтай Дэлхийд ойртох гэнэ. Харин дараагийн удаа 2075 оны наймдугаар сарын 6-нд Дэлхийн хажуугаар маш ойрхон зайтай нисэж өнгөрнө.

163 373 солир нь нислэгийн зам нь Дэлхийн тойрог замтай огтлолцдог солируудын бүлэгт хамаардаг байна. Ийм солируудыг аюултайд тооцдог ажээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 1.5 сая давлаа

БНХАУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ шинэ коронавирусний халдварын анхны тохиолдлуудын та

2020-04-09

ОХУ вакцины туршилтыг ирэх сард эхлүүлж магадгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анагаахын эрдэмтэн судлаачидтай цахимаар холбогдож “COVID -19” цар

2020-04-09

АНУ-д хоногт 33 мянган шинэ халдвар, 1970 нас баралт бүртгэгдлээ

“Covid-19” өвчний халдварын тохиолдлын тоо өнөөдөр (2020.04.08)-ийн байдлаар дэлхий даяар 1,4 сая да

2020-04-08