fbpx

Коронавирусийн голомтын ойролцоо шувууны ханиадны вирус тарж эхэлжээ

2020-02-02 1380

Шинэ төрлийн коронавирусийн голомт болоод байгаа Хятадын Хубэй мужтай хил залгаа Хунань мужид H5N1 шувууны ханиадны вирус тарж эхэлсэн тухай өчигдөр албаныхан мэдээлжээ.

“Шаоянь хотын Шуанчинь дүүргийн нэг фермд шувууны ханиадны вирус илэрсэн. Тус фермийн 7,850 тахианаас 4,500 нь уг вирусны халдвараар үхээд байна. Халдвар тарсны дараа орон нутгийн эрх баригчид нийт 17,828 шувууг устгаад байна” гэж Хятадын Хөдөө Аж Ахуйн яам өчигдөр мэдээлсэн байна.

Одоогоор H5N1 вирус хүнд халдсан тохиолдол илрээгүй байгаа гэнэ.

Уг вирус нь шувуунд үхлийн аюултайгаас гадна шувуунаас хүнд халддаг. 1996 онд анх Хятадад илэрч байжээ.

Хүнээс хүнд халдах боломжтой хэдий ч маш ховор тохиолддог гэж ДЭМБ (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага) мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл халдвар авсан шувуутай ойр байсан хүмүүст эрсдэлтэй ажээ.

Хүнд халдсан тохиолдолд үхлийн хувь хэмжээ нь маш өндөрт тооцогддог гэнэ.

Сүүлийн 15 жилийн хугацаанд илэрсэн тохиолдлуудад халдварласан хүмүүсийн 50-аас дээш хувь нь нас барж байжээ. Харьцуулбал SARS-ийн халдвар авсан хүмүүсийн үхлийн хувь 10 байдаг бол одоо тархаад байгаа коронавирусийн үхлийн хувь 2 орчим байгаа юм.

Тухайлбал 2003-2019 онд дэлхий дахинд H5N1 вирусийн халдвар авсан 861 хүнээс 455 нь нас барсныг ДЭМБ-ын тоо баримт харуулж байна.

Зөвхөн Хятадад сүүлийн 16 жилийн хугацаанд 53 хүн шувууны ханиадны халдвар авснаас 31 нь нас барсан гэнэ.

Шинэ коронавирусийн гамшигт нэрвэгдээд байгаа Хятад улсын эдийн засагт шувууны ханиадны тархалт бас нэг дарамт болохоор байна.

Өнөөдөр өглөөний байдлаар коронавирусийн халдвартай хүний тоо 13,972 хүрсний 13,801 нь Хятадад оногдож байна. Амиа алдсан нийт 304 хүн байгаа нь бүгд Хятадын эх газарт байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

АНУ-д халдварын тархалтыг хязгаарлах удирдамжийг сунгажээ

“COVID-19” халдварын тархалтыг хязгаарлах үүднээс орон даяар хэрэгжүүлсэн зайнаас харилцах удирдамжи

2020-03-30

Хүндхэн амьдралаас өдөлж ниссэн “Харри Поттер”-ийн хатагтай

Өсвөр үеийнхний төсөөлөлд буй үлгэрийн шидэт ертөнц номын хуудаснаа амилж, улмаар тэр нь дэлхийн бүх

2020-03-30

Foreign Policy: Коронавирусын цар тахлын дараа дэлхий ямар болох вэ?

Коронавирусын цар тахал бол Берлиний хана нурж, “Леман Бразерс” дампуурч сүйрсэнтэй нэг адил дэлхий

2020-03-30