fbpx

ФОТО: Монголын тэмээчид хонгор нутагт чууллаа

2020-02-05 560

Говь хангайн цэнхэр орон
Гурван бүсийн сайхан орон
Бадаргуулт түмний алтан нутаг
Баянхонгор нутагт Тэмээчид өргөн дэлгэр чууллаа.

Тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, тэмээчид, малчдын туршлага солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор “ТЭМЭЭ ТЭНГЭРИЙН АМЬТАН-2020” тэмээчдийн улсын зөвлөгөөнийг Баянхонгор аймгийн Богд суманд 18 дахь жилдээ 2020 оны 01 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү улсын зөвлөгөөнд Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга түүний тамгын газар, ХХААХҮЯ-ны төлөөлөл, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, Монголын тэмээн соёл, уралдааны холбоо, аймгийн тэмээчдийн холбоо, сумдын ЗДТГ, тэмээчид, малчид болон эрдэмтдийн төлөөлөл, Өмнөговь, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд аймгийн удирдлага, ХХААГ-ын дарга, мэргэжилтнүүд, тэмээчид, иргэд оролцлоо.

“Тэмээ тэнгэрийн амьтан-2020” улсын зөвлөгөөнийг 18 жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Говийн сэргэлт сан” ТББ, “Бодио-с” кашмер, Баянхонгор аймгийн ЗДТГ, Ногоон алт ТББ, “Давшилт трейд” ХХК, хамтран зохион байгуулагчаар Богд сумын ЗДТГ, ИТХ, Баянхонгор аймгийн Тэмээчдийн холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо зэрэг байгууллагууд хамтран ажилаллаа.

Зөвлөгөөний хүрээнд бүдээн атан тэмээний уралдаан, тайлаг, бэсрэг, торомны уралдаан, шилмэл буур, ингэ, сайхан тэмээтэй ганган хос, буйл зорох, бурантаг томох тэмцээн мөн тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа тус тус зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний онцлог нь Говь алтай нурууны ноён оргил Их богд уулын ар хормой Түйн голын сав, Орог нуурын эрэг энгэр ээвэр газар зохион байгуулагдсан 2 өдрийн турш цаг агаар ивээсэн, ирсэн зочид төлөөлөгчид, тэмээчид, иргэдийн сэтгэл сэргэж магнай тэнийсэн сайхан арга хэмжээ боллоо. Ирсэн зочид төлөөлөгчдөд зориулж орон нутгийн болон үндэсний онцлог соёл урлагийг илэрхийлэхээр Монгол улсын соёл урлагийн томоохон байгууллагуудын нэг ТҮМЭН ИХ ЧУУЛГА, аймгийн ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТР, Богд сумын СОЁЛЫН ОРДОН-ы уран бүтээлчид, ардын авъяастангууд ирсэн зочдын сэтгэлийг сэргэтэл дуу хуур, бүжиг наадмаар үйлчиллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хууль бусаар мод бэлтгэж, гал тавьбал гурав дахин өндөр төлбөр ногдуулна

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар 1 шоо.метр модны үнэлгээг 2.7 дахин, 1 га ойн экологи-эдийн засг

2020-04-09

Замын-Үүдэд сэжигтэй нэг тохиолдол илэрч, тусгаарлагджээ

ЭМЯ коронавирусийн халдвар,тархалттай холбоотой цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Оло

2020-04-09

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Яармаг” төслийн байршлыг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа цахимаар хуралдуулж байна. Гэр хорооллын газрыг да

2020-04-09