fbpx

Хэт авиан тусламжтай хорт хавдрын эсийг устгана

2020-02-10 386

Эмч нар хорт хавдрын эсийг устгахын тулд мэс засал хийлгүйгээр хэт авиан эмчилгээг хэсэг хугацаанд туршин ашиглаж байжээ. Харин ѳнѳѳдрийн клиник эмчилгээнд хэрэглэгдэж байгаа эмчилгээний хэт авиа нь эрүүл болоод хорт хавдрын эсийг аль алийг нь гэмтээж байгаа билээ.

Хэт авиан дээр суурилсан гол эмчилгээний хэлбэрт одоогоор эсийг шарж, устгах эсвэл ойролцоох эсүүдийг гэмтээдэг тусгай тодосгогч химийн бодис тарих зэрэг аргууд багтдаг. Эдгээр арга нь ѳндѳр-эрчимтэй цацраг дээр суурилдаг хэт авиа юм. Дулааны эмчилгээ нь эрүүл эсүүд тѳдийгүй хорт хавдрын эсүүдэд аюул учруулдаг бол тодосгогч бодисууд нь цѳѳн тооны хорт хавдрын эсийг л илрүүлэх боломжтой байдаг.

Калифорниагийн Технологийн их сургууль (товчлол: Калтек) болон Хоп Бекманы Сити судалгааны хүрээлэнгийн хамтарсан судлаачид хавдрын эс (бай)-г онохын тулд түүний ѳвѳрмѳц физикийн болон бүтцийн шинж чанарт нь суурилан илүү сонгомол үйлчлэлтэй, аюулгүйн байдал хангасан сул-эрчимтэй хэт авиaн аргыг хѳгжүүлсэн байна.

Судлаачдын баг бай эсэд тохируулан хэт авианы давтамжийг ѳѳрчилж, эрчмийн хэмжээг бууруулснаар эрүүл цусны эсүүдийг гэмтээхгүйгээр хэд хэдэн тѳрлийн хавдрын эсийг задлах боломжтой болгожээ.

Энэхүү ололт нь Applied Physics Letter сэтгүүлд хэвлэгдсэнээр Онкотрипси хэмээн нэрлэгдэх шинээр хѳгжиж буй салбарт хорт хавдрын эсүүдийн физик шинж чанарт нь үндэслэн тэднийг ялгах, устгах шинэ алхам болсныг дурджээ.

Судалгааны багийн удирдагч David Mittelstein “Энэхүү тѳсѳл нь хорт хавдрын механик шинж чанарт нь үндэслэн хэт авиаг ашиглан хавдрын эсийг бай болгох боломжтой”, мѳн “Энэ арга нь хорт хавдрын ѳвѳрмѳц молекулын оношлуур шаардахгүй эсвэл бай болгож буй эсүүдээс эрүүл эсүүдийг тусад нь байрлуулах шаардлагагүй шинэ тѳрлийн эмчилгээний аргын зарчмыг харуулсан гайхалтай нотолгоо” хэмээжээ.

Калтек дэх хатуу бодисын механикийн лаборатори нь анх онкотрипсийн* онолыг хѳгжүүлж, эсүүд тодорхой давтамжтай хэт авианд эмзэг ѳртѳмтгий байдаг гэсэн санаан дээр үндэслэжээ. Энэ нь яг л тусгай бэлтгэгдсэн дуучин тодорхой ноотоор дуулж, виноны шилийг хагалахтай л адил гэжээ.

Калтекийн багийнхан хорт хавдрын эсийн араг ясыг эвдлэх, түүний ойр орчмын эрүүл эсүүдийг бүрэн бүтэн байлгах сул-эрчимтэй хэт авианы тодорхой давтамжийг олсон байна.

“Эсийг ѳдѳѳх давтамжийг олж тохируулснаар, бид эрүүл болон хавдрын эс хэрхэн хариу үзүүлж байгаа эрс ялгааг олж харж болно” гэж Mittelstein хэлжээ.

Энэ судалгааны ажил нь онкотрипсийн эмчилгээг химийн эмчилгээ, дархлааны эмчилгээ, цацраг туяа болон мэс заслын бусад эмчилгээнүүдтэй хамт хэрэглэж болох талаар судалгааны урам зоргийг бусад багт ѳгнѳ гэдэгт найдаж байгаа гэжээ.

*Онкотрипси (Oncotripsy) – Хорт хавдрын эдийг сонгомолоор бай болгох.

Уг судалгааны ажилтай танилцахыг хүсвэл дараах линкээр орж уншина уу!

“Selective ablation of cancer cells with low intensity pulsed ultrasound,” is authored by David Reza Mittelstein, Jian Ye, Erika F. Schibber, Ankita Roychoudhury, Leyre Troyas Martínez, M. Houman Fekrazad, Michael Ortiz, Peter P. Lee, Mikhail G. Shapiro and Morteza Gharib. It appeared in Applied Physics Letters on Jan. 7, 2020 (DOI: 10.1063/1.5100292). It can be accessed at https://aip.scitation.org/doi/10.1063/1.5128627.

Мэдээллийн эх сурвалж: https://phys.org/news/2020-01-ultrasound-cancer-cells-tuned-frequencies.html

Мэдээллийг бэлтгэсэн: Материал судлалын салбар, Биофизикийн лаборатори, ЭШДА Т.Бадамхатан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Mаскийг юугаар ч орлуулж болдгыг харуулсан хөгжилтэй зургууд

Дэлхийн иргэдийн дунд одоогийн байдлаар маск, бээлий, гар ариутгагч зэрэг хамгаалалтын өдөр тутмын б

2020-04-08

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат

Амьдралын туршид үргэлжилдэг нэгэн шалгуур байдаг нь өөрийн насны ханийг олж, түүнтэйгээ хэзээ ч нур

2020-04-06

Олон улсын “The Voice” шоуны шилдэгт Т.Бат-Од, А.Чинсанаа нарын тоглолт оржээ

Дэлхийн алдарт “The Voice” шоу өнгөрсөн долоо хоногт болсон хоёр дахь удаагийн "Battle" шатны тоглол

2020-04-06