fbpx

7 хоногийн өрнийн зурхай: Мэлхийн ордны бүсгүйчүүд үүлэнд хөвөх мэт жаргалтай байна

2020-02-10 1541


(2020/02/10 – 2020/02/16)

ХОНЬ

Долоо хоногийг та байгаа бүхэндээ сэтгэл ханачихсан, ажиллах ямар ч хэрэггүй мэтээр танд санагдах ажлын идэвхигүй өдрөөр эхэлнэ. Болж буй үйл явдал таны сэтгэлийн гүн дэх нарийн утсыг хөндөнө. Тийм л мэдрэмжтэй, бүсгүй хүнийг дээдэлдэг нэгэн эрхэмтэй та танилцах болно. Хайр дурлалын адармаатай эргүүлэгт нэлээд гүн орох болно. Энэ нь аливаад хуумгай, хийсвэр ханддаг эрчүүдийн хувьд яригдана. Аав ээж, ахмад хүмүүс тань таны санааг ихээхэн зовооно. Тэдний эрүүл мэндэд анхааралгүй орхиж болохгүй асуудал үүснэ. Сандарч үймэлгүй тайвнаар асуудлыг шийдэж чадна.

Эрчүүд өөрийн зорьсон зорилгодоо хайнга хандсанаас ажил дээрх байр суурь ганхах цаашлаад ажлаас халагдах хүртэл арга хэмжээ авахуулж мэдэх юм. Долоо хоногийн дундуур үл таних хүний таагүй үйлдэл, түрэмгийлэлд өртөж болзошгүй тул ганцаар хоёулаа явах, олны хэл аманд өртөх, хийж болохгүй үйл хийх, лус хилэгнүүлэх зэргээс зайлсхийх хэрэгтэй. Гэнэтийн байдлаар та өөрийн даган дуурайдаг нөлөө бүхий хүнтэйгээ танилцаж тухтай яриа өрнүүлэх боломж гарна. Та их зүйлд шунах хэрэггүй дараа танд өчнөөн боломж тохиолдоно. Өөрөө орж ирсэн азыг атгаад үлдэж чадвал таны сэргэлэн овсгоотой зангийн илрэл юм. Ганц бие бүсгүйчүүд хостой болох ажиллагаандаа эрчимтэй орно.

ҮХЭР

Долоо хоногийн эхэнд ашиг орлого хангалттай бус байдал таны эрч хүчийг ихээхэн доош татах болно. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс бичиг цаасны ажил нь барагдахгүй түүнээсээ болж бухимдаж бие сэтгэл хямарна. Санхүүгээ нэмэгдүүлэх гарц удаан хугацаанд хайхгүй. Боломж танд ирэх болно. Бүсгүйчүүд урьд өмнөхөөсөө ч илүүтэй өөрийгөө чагнаж, бодож санаагаа цэгцэлж шинэ боломж бий болгох гэж хичээнэ. Долоо хоногийн дундуур таны амьдралын эрч хүч эргэн ирнэ. Энэ байдал тань таныг урлаг уран сайхан, бизнес гээд янз бүрийн салбарт амжилт олох боломж олгоно.

Хэрэв та илүү их боломжуудыг нээж өгөх, өсөн дэвших таатай нөхцөлтэй ажил хайж байгаа бол түүнийгээ олоход цаг хугацаа бага үлдсэн гэж болно. Хайр дурлалын тал дээр эрчүүд илүү мэдрэмжтэй байж нөхцөл байдлыг гартаа ав. Хайр дурлалаас хурдан уйддаг зан нь таныг насан туршийн ханиа олоход тань ихээхэн саад болно. Хөгжим дуу, зугаа цэнгэлд ихэнх цаг заваа зориулдаг залуус өнөөдрийг ухамсрын өдөр гэлтэй өөрийгөө бүхэлд нь аав ээж, гэр бүлдээ зориулна. Ирээдүйг өнгөтэйгөөр бүтээхийн тулд хэн нэгний зөвлөмж, түшиг хэрэгтэй гэдгийг ойлгох болно. Долоо хоногийн сүүлээр ахмад настай хүмүүс ганцаардлыг мэдэрч, өнгөрсөн дотны хүмүүсээ үгүйлэхэд хүрнэ. Амьдралын эрч хүч энерги тийм ч сайн биш байгаа тул биеэ энхрийлүүштэй.

ИХЭР

Долоо хоногийн эхээр сэтгэлийн хөөрөлдөө автан их хэмжээний мөнгө зарах худалдан авалт хийхгүй байсан нь дээр. Энэ нь таныг алдагдалд оруулж болзошгүй. Хөрөнгө цуглуулахын хувьд одоо арай цаг нь биш. Бүсгүйчүүд өөрөө өөртэйгөө ярилцаж, өөрийгөө өөрчлөхийг хүснэ. Тэд хэнээс ч илүү тод гялалзаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа учраас зоригтой алхмуудыг ч хийж чадна. Залуус мөрөөдлийнхөө төлөө зоригтой тэмцэгч гэдгээ харуулна. Тэд өөрийгөө хүссэнээрээ илэрхийлж чадна. Долоо хоногийн дундуур аливааг өнгөцхөн харж шийдвэр гаргадаг нэгний үгэнд итгэж буруу шийдвэр гаргах магадлалтай. Энэ нь танд нилээдгүй алдагдал, хохирол учруулах болно.

Бизнес эрхлэгчид болон худалдаа наймааны ажилтай хүмүүст өргөн боломж гарч ирнэ. Олны дунд орж, бусдын оюун санаа, хүсэл зоригийг мэдэхийг илүүд үз. Найз нөхөдтэйгөө театрт оч, шинэ соргогийг эрж хай. Танд маш их эрч хүчийг мэдрүүлэх болно. Харин долоо хоногийн сүүлээр сугалаанд хожих, олз олох эсвэл хэн нэгнээс гэнэтийн бэлэг авна. Хийж бүтээсэн, чармайлт гаргасан үйл хэрэг тань бодсон шиг чинь ашиг авчрахгүй нь бололтой.

МЭЛХИЙ

Долоо хоногийн эхнээс л таны санаачлагатай байдал, бусдыг татах чадвар биеллээ олж хамт олноороо хүрээлүүлэх болно. Таатай уур амьсгал таны ажлын явцыг түргэн шуурхай гүйцэтгэхэд ихээхэн нөлөөлнө. Бүсгүйчүүдийн хувьд илүүтэйгээр хүсэл мөрөөдөлдөө автан үүлэн дээгүүр хөвөх мэт бүхий л санаа бодол нь энд биш тэнд байх болно. Тэд мөрөөдлийнхөө үзүүрээс багахан ч болов атгаж чадна. Оюутан залуус оролдлого сайтай байж хүссэн үр дүндээ хүрч чадна.

Нийгмийн байдалтай холбоотой ажил дээр цалин хөлсний тал дээр асуудал үүснэ. Энэ нь танд болон хамтрагчдад чинь нэлээд хүнд тусах болно. Долоо хоногийн дундуур сэтгэл санаа тавгүйтэж хэн нэгнийг санан дурсана. Буян номын газраар явж, залбирал мөргөл үйлдэхийг эрхэмлэнэ. Гэвч удахгүй сэтгэл санааны байдал тань сэргэж эрч хүчийг мэдрэх болно. Өөрийн зөн совиндоо итгэж үзэл бодлынхоо төлөө тууштай зогсож чадна. Та бүгдийг нягталж дүгнэж цэгнэхийг хичээнэ. Үр дүн нь таны төсөөлж байсан шиг байхгүйд урам хугарна. Илүү ихийг хийхийг мөрөөдөж төлөвлөгөө хүртэл гаргаж амжина.

АРСЛАН

Долоо хоногийг гэгээлэг сайхан мэдээгээр угтах болно. Ажил дээр өмнө бэлдэж хэрэгжүүлсэн ажил амжилт олно. Энэ нь та бүхний ажил дээрх уур амьсгалыг орвонгоор нь эргүүлэх болно. Томоохон худалдаа наймаа амжилт дагуулахгүй. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудалд ул суурьтай сайтар бодож шийдвэр гаргаарай. Удирдлагадаа магтагдах, тушаал дэвших гэх мэт таны хичээл зүтгэл, ажлаа чин сэтгэлээсээ хийсний үр дүн гарах бололтой.

Долоо хоногийн дундуур ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй танилцана. Эрчүүдийн хувьд санаа муутантай учрах, хулгайд өртөх бага хэмжээний санхүүгийн хямралд орж болзошгүй. Харин долоо хоногийн сүүлээр ойр дотнын хүмүүстэй гэнэтийн уулзалт, зугаалга зохион байгуулах санаандгүй хийж үзээгүй сонирхолтой зүйлээ хийх болно. Хэн нэгнийд зочлох, буян үйлдэх, ахмадаа баярлуулна. Эрүүл мэндийн тал дээр магадгүй сэтгэл хямрал, ядаргаа тань таныг өвдөхөд хүргэнэ. Мөнгө санхүүгийн хувьд тогтвортой ба аливаа асуудалд үнэнч, чин сэтгэлээсээ ханд.

ОХИН

Долоо хоногийн эхээр урлагийн салбарынхан ажлын урам сайтай байна. Нийгмийн харилцаанд төдийлөн ороод байдаггүй хүмүүсийн хувьд гэнэтийн байдлаар өөрийн үүргийг биелүүлэх шаардлага гарна. Далдын хүч, зөв совинд итгэгсдийн итгэл үнэмшил дээд цэгтээ хүрнэ. Тэд зүүдээ тайлж ямар нэгэн мэдээ хүлээнэ. Худалдаа наймааны ажил ашиг орлого сайтай тэд дараа дараагийнхаа барааны талаар ярилцаж эхэлнэ.

Долоо хоногийн дундуур бага зэргийн гутралд орсон ч хэсэг хугацааны дараа тайвширч өөр сэтгэл баясгам зүйл рүү тэмүүлэхийг хичээнэ. Эрүүл мэндийн хувьд ахмад, залуу, нялхас аль ч насанд санаа зовох зүйлгүй байна. Энэ үед мэс ажилбар хийлгэх, товлолт вакцин, эмчилгээ эхлүүлэхэд тохиромжтой. Ганцаараа холын замд явахаар төлөвлөнө. Таныг инээд хөөртэй, эрч хүчтэй болгох тэр л зүйлийг та мэдэрч түүнээсээ эрч хүч авахыг хүснэ. Гэр бүлийн байдал эвтэй найртай, та өөрийн үүргийг бүрэн дүүрэн ухамсарлаж хувийн амьдралдаа хийж гүйцэтгэх бүхнээ амжуулах гэж хичээнэ.

ЖИНЛҮҮР

Долоо хоногийн эхээр шинэ ажлын санал ирж болзошгүй. Удаан хайсан ажлаа олж мэдэх юм. Ажлын ярилцлагад орох, өөрийгөө илэрхийлэх цаг ирнэ. Оюуны чадамжаа ашиглан шавь сургах, эрдмийн ажил бичих, төсөл шинээр санаачлах зэрэг мэдлэг, чадвар шаардсан оюунлаг нэгэн таатай амжилтанд хүрнэ. Харин түншийн харилцаа тогтоох, хөрөнгө оруулагч сонгох зэрэгт тааламжтай бус байна. Ихэнх хүмүүс санхүүгийн байдлаа тогтвортой байлгаж чадах болно.

Долоо хоногийн дундуур ганц бие бүсгүйд хэн нэгнээс хайрын захидал, эсвэл утасны дуудлага ирнэ. Эрүүл мэнд гэнэтийн байдлаар доройтож болзошгүй. Эсвэл хууч өвчин сэдрэх аюултай тул эмнэлэгт хандаарай. Алдар хүнд, хөрөнгө мөнгө зарим нэгнийг хэрхэн эвдэж байгааг та өөрийн нүдээр харах болно. Хэн нэгэнд дотнын зөвлөгч нь байж аливаа нөхцөл байдлыг таниулахад та туслах болно.

ХИЛЭНЦ

Долоо хоногийн эхээр ажил хэрэг тань төлөвлөсний дагуу амжилттай бүтнэ. Хэрэглэгчийн таашаалд хүрсэн сайхан ажил үйлчилгээ нэвтрүүлсэн, хийсэн гэж магтан сайшаагдах болно. Олон нийтийн хандлага таны талд байх болно. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд танаас нэлээдгүй хүч, ухаан шаардагдах болно. Зүгээр суугаагүй тууштай зүтгэж байгаагийн хариу удахгүй танд ирэх болно. Хайр дурлалд одтой байж, хайртай хүнээ баярлуулна. Залуус ирээдүйн гэр бүл болох хүнтэйгээ учирна.

Оюуны хөдөлмөр эрхэлдэг, бүтээл туурвидаг танд сайхан боломж тохионо. Таны бичсэн ном зохиол хэн нэгний дэмжлэгийг авч олонд хүрэх боломж нээгдэнэ. Долоо хоногийн дундуур танд зарим нэг эргэлзээтэй зүйл тохиолдоно. Аливаад шударга, чин сэтгэлээсээ ханддаг таны хувьд үнэнийг хэлэх үү нуугаад өнгөрөх үү гэдэг зааг дээр ирнэ. Гэхдээ шийдвэр гаргахад танд хамгийн ойрын хүн чинь л нөлөөлнө. Ирээдүйгээ баталгаатай болгохын тулд та мөнгөн хуримтлал бий болгоно. Долоо хоногийн сүүлээр хайр дурлал, сэтгэлийн нандин асуудалд амжилттай байх болно. Шинэ танилцсан хосууд адал явдал дүүрэн, ирээдүй гэрэлтэй байх болно.

НУМ

Долоо хоногийн эхнээс л та мөнгө санхүүтэй холбоотой асуудалд нухацтай хандаж эхэлнэ. Дэмий үрэлгэн зангаа багасгахыг хүсэн хуримтлал бий болгох чухал хэрэгтэй гэдгийг ухаарах болно. Салбар бүрийн хүмүүстэй харилцах шаардлага тулгарна. Энэ нь танд цаашдын ажлаа амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн түлхэц болох болно. Магадгүй энэ нь зарим бүсгүйчүүдийн хувьд амьдралыг нь өөрчлөх уулзалтууд ч болж мэдэх юм. Албан тушаал, хувийн карьераа өргөхийг хүсэж байгаа бол эхлүүлсэн ажлаа чин сэтгэлээсээ хийж бусдад үлгэрлэ. Долоо хоногийн дундуур шинэ ажилд орох эсвэл ажлаа солихыг төлөвлөж байгаа бол бичиг баримтын ажлыг амжуулахад амжилттай байх болно.

Томоохон хөрөнгө мөнгөтэй холбоотой худалдан авалт хийхээр төлөвлөж байгаа бол түр хойшлуулсан нь дээр. Сонголт тань алдагдалд оруулж болзошгүй эсвэл хууртаж мэднэ. Хяналт шалгалт хийлгэх, илтгэл тавих, шинэ бүтээгдэхүүн танилцуулах гэх мэт ажилд тийм ч муу биш юм. Бүх зүйл танаас шалтгаална. Ямар нэгэн идэвхтэй үйл ажиллагаанаас татгалзаж, таны тусламж, анхаарал хэрэгтэй байгаа тэр л зүйлдээ зарцуул. Эхлүүлсэн зүйлээ дуусгахын тулд танаас урд урьдынхаас ч илүү тэвчээр, хүч хөдөлмөр шаардах болно гэдгийг та мэдэж байгаа. Хүчээ зөв хуваарилан ухаантай зарцуулахыг одод зөвлөж байна.

МАТАР

Долоо хоногийн эхнээс хувийн амьдралдаа болж буй бүхий л зүйлд хяналттай хандаж, болгоомжтой байхыг сануулж байна. Ажил хэргийн хувьд аливаа амлалт биеллээ олохыг мэдрэх болно. Та энэ өдрүүдэд ширүүхэн шалгалт өрнүүлэх болно. Тооцоо хийж, хариуцлагыг хүн бүрт мэдрүүлэх, ажлын явцыг цаг хугацаагаар нь хэмжиж та хатуу самар шиг л байх болно. Сэтгэл санааны тайвшрал, оюун ухааны ариуслыг хаанаас авч болох талаар та эрэл хайгуул хийх болно.

Олон нийтийн үйл ажиллагаанд оролцоход та гэнэтийн байдлаар нуугдмал авьяасаа нээх боломж олдож энэ нь танд болон эргэн тойрныхны сонирхлыг улам ихээр татах болно. Долоо хоногийн дундуур таны амьдралд өөрчлөлт шинэчлэл ирж өөрийн авьяас чадвараа ашиглан мөрөөдлөө биелүүлэх таатай боломж танд ирэх болно. Мөнгө санхүүгийн байдал таныг тавгүйтүүлж ядраах болно. Үүнтэй холбоотой эрүүл мэндийн асуудал ч гарч ирнэ. Хувийн амьдралд эерэг өөрчлөлтүүд олон гарна. Хайр дурлалын харилцаа шинээр үүсэх, гэр бүл болох, шинэ танилуудтай болоход туйлын таатай байна.

ХУМХ

Долоо хоногийн эхээр ямар нэгэн таагүй байдалд орох ч энэ байдлыг зохицуулахаар томилогдсон хүн бол энэ ордны бүсгүйчүүд та нар юм. Сайхан ааш зан, үзэсгэлэн гоо байдлаараа бусдын анхаарлыг өөр тийш хандуулж, уур амьсгалыг эерэгээр сольж чадна. Таны бүтээж туурвих хүсэл эрмэлзэл, торгон мэдрэмж тань дээд зэргийн өндөр байна. Уран бүтээлчид, урлаг соёлын мөн ном зохиол бичдэг тархи оюуны онгодоор хөглөгддөг хүмүүст илүү амжилттай, үр дүнтэй байх бололтой. Ажил хэрэгч бүсгүйчүүдийн хувьд ойрын үед хийгээгүй, нарийн төвөгтэй ажил хийхийг үүрэгдэх болно.

Гаднаас ирэх гэнэтийн давшилт, таагүй нөлөөллөөс болж долоо хоногийн дундуур хийх таны хамтын ажиллагаа амжилт муутай болж мэднэ. Тиймээс гэрээний хамтрагч, түнштэйгээ харилцахдаа туйлын хянамгай хандахыг зөвлөж байна. Аливаа зарга мэдүүлэх, бичиг баримттай холбоотой ажил, бусдаас шалтгаалсан төр захиргааны ажил амжилттай байх болно. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд сайтар унших шаардлагатай, түүнийгээ тэвчээртэйгээр даган мөрдөхийг өөртөө болон гэр бүлийнхэндээ зөвлө. Долоо хоногийн сүүлээр бизнес эрхлэгчид бага зэрэг эрсдэл хүлээж болзошгүй. Амраг хайрын явдал ганц бие хүмүүсийг хүрээлсээр, тэд шинээр танилцаж холбоо тогтоож бас салж адал явдал үргэлжилсээр л байх болно.

ЗАГАС

Долоо хоногийн эхэнд албан тушаал ахих, цалин орлогоо нэмэгдүүлэх, шинэ ажил эхлүүлэх гэх мэт дэвшилтэд үйл ажиллагаанд туйлын сайн байна. Зорьсон ажил хэрэг тань төлөвлөсний дагуу биелэх болно. Эрх мэдэл хэт ашгийн төлөө буруу шийдвэр гаргаж, бусдыг үл хүндэлж, зөрүү буруу үг хэлснээс бүхий л зүйлийн эхлэл тавигдсан гэдгийг та өөрөө мэдэж байгаа. Хайр дурлал, гэр бүлийн харилцаа хэвийн, үл ойлголцол хормын төдийд үгүй болно. Бүтэлгүй дурлалын төлөө уйлан хайлж, орноосоо босож чадахгүй шаналах хүн энэ ордныхон биш юм. Долоо хоногийн дундуур цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах гэсэн таны хүсэл эцэстээ таныг зүдрээх болно.

Та бусдад итгэмтгий, цайлган сэтгэлтэй хүн. Үүнийг тань далимдуулж хэн нэгэн таныг ашиглах болно. Бага хэмжээний хохирлыг та амсах болно. Харин долоо хоногийн сүүлээр танд төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх таатай санал тавих болно. Бүх зүйлд нухацтай, хашир ханддаг таны хувьд шууд шийдвэрлэх хэрэг биш санагдана. Сайтар бодож, тунгаалгүй гаргасан шийдвэр тань таныг таахын аргагүй нөхцөл байдалд оруулах болно. Таны мэдлэг туршлага, бусадтай нийцэн ажиллах чадвараас бүхий л ажлын үр дүн шалтгаалах болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Амжилт 2.0” систем: Тохирсон хувилбараа сонгоод хүссэн хугацаагаараа суралц

Технологийн дэвшилд тулгуурласан зайны сургалтын төгс систем “Амжилт 2.0”-ыг танилцуулж байна.

2020-03-26

Бөөрийг бөөцийлөгч “шидэт хүнс” шар будаатай хоолны 5 жор

Хүйтний улирал дуусч хавар цаг ирж байна. Улирал солигдох энэ өдрүүдэд хүний дархлаа эрс суларч хууч

2020-03-25

Таны утаснаас дуудлага, бусад мэдээлэл алдагдаж байгаа эсэхийг ингэж мэдээрэй

Хүн бүр гар утсаар ажлаа амжуулдаг болсон өнөө үед таны гар утасны мэдээлэл хувь хүний төдийгүй бизн

2020-03-23