fbpx

LEXTER: ХИЛ ХААСАН Ч ХЭРЭГЛЭЭГ ТАНЬ ХАНГАНА

2020-02-13 934

-Дамын худалдаанд алддаг мөнгөө бизнестээ шингээх боломжийг бүү алдаарай-

Корона вирусийн тархалт дэлхий нийтийг хамарсантай холбоотойгоор Монгол Улс хилийн хориг тавиад байна. Уг нөхцөл байдал жижиглэн худалдаа эрхлэгчид, тэднээр дамжин бараа, бүтээгдэхүүнээ худалдан авч буй хэрэглэгчдэд хүндрэл учруулах болов.

“Ой Партнерс” ХХК энэ асуудлыг цогцоор шийдэж, дамлан худалдаанд асар их мөнгийг үргүй зарлагаддаг шударга бус худалдааны эргэлтийг цэгцлэх боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл худалдаа эрхлэгчдэд үйлдвэрийн үнээр өөрийн FLEX болон дэлхийн брэндийг худалдаа эрхлэгч хувь хүн, ААН-үүдэд нийлүүлж байна

Монгол улс нь үйлдвэрлэл харьцангуй сул хөгжсөн, худалдааны логистикийн дэд бүтэц хангалтгүй тул “ДАМЛАН ХУДАЛДААНАА”-наас ихэнхи өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ хангадаг. Аливаа бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэл олон тооны дамлан боруулагчдаар дамжин үнэ өсдөг. Бусад оронтой харьцуулахад Монголчууд бага орлоготой атлаа ижил төрлийн жишиг бүтээгдэхүүнийг илүү өндөр үнээр худалдан авдаг гэсэн үг юм.

Энэхүү үр ашиг багатай дамлан худалдааг алга болгох зорилгоор “Ой Партнерс” ХХК нь “visual filter”-т суурилсан технологийн шийдлийг хөгжүүлээд байна. Тус технологи нэвтрүүлснээр “Дэлхийн үйлдвэрлэгчдийг Монголын дотоодын худалдаа эрхлэгчтэй дамын үнэгүйгээр шууд холбох”, “Дотоодын жижиг дунд үйлдвэрлэлийг дэлхийн бусад орны хэрэглэгчтэй” холбож, худалдааны шинэ үеийн платформыг бий болгоод байна.

Тус платформыг хөгжүүлэлтийг гутлын худалдаан дээр хийж эхэллээ.

Монгол Улс жилийн дөрвөн улиралтай. Иргэд гутлаа улирал солигдох бүрт зайлшгүй солих шаардлага үүсдэг тул хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг гутал юм.
Гэтэл гутлын жижиглэн худалдаанд үнийн мэдрэмж өндөр, олон тооны дамлан боруулагчаар дамждаг, зах зээлийн хувьд томоохон төвлөрсөн тоглогчгүй. Тиймээс гутлын зах зээлд тогтсон бүтэц, зохион байгуулалт, санхүүжилтийн тогтолцоо хөгжөөгүй, цэвэр дамын наймааны тогтолцоогоор нийлүүлэлт хийгддэг.

Жижиглэнгийн наймаачдын нэг удаагийн дундаж татан авалтын хэмжээ 1-10 сая төгрөгт эргэлддэг ба Гуанжоу, Чендү, Путиан гэх мэт гутлын үйлдвэрлэлийн бүс рүү явж худалдан авалт хийх санхүүгийн болон бизнесийн ур чадварын хувьд боломжгүй. Эцсийн хэрэглэгчийн хувьд үнийн мэдрэмж өндөр тул жижиглэн худалдаачдын зүгээс чанарт бус үнэд суурилсан худалдан авалтыг хийдэг. Өөрөөр хэлбэл хязгаарлагдмал хүрээнд БНХАУ-ын Эрээн, Бээжин хотоос ихэнхи гутлын сонголт хийгддэг.

“Ой Партнерс” ХХК энэхүү хязгаарлагдмал нөхцөлийг үгүй хийж, дамлан худалдаалагчдад өгч буй ашгийг өөрийн бизнестээ шингээх боломжийг танд санал болгож байна. Дундын зуучлал, дамлан борлуулалт алга болсноор барааны үнэ хямдрах, бүтээгдэхүүний чанар, загвар сайжирч улмаар эцсийн хэрэглэгчдэд гоо зүйн, эдийн засгийн, эрүүл мэндийн олон давуу талыг бий болгоно.

Тус компани нь дэлхийн түвшний технологийн шийдлийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, бүтээгдэхүүний хөгжүүлэлт дээр ашиглаж буй орчин үеийн технологи төвтэй бөөний худладааны компани болж чаджээ. “Ой Партнерс” ХХК-тай сүүлийн хоёр жилийн хугацаанд нийтдээ 400 гаруй ААН, хувь хүн хамтран ажиллаж ойролцоогоор 6 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлчилгээг ямар нэгэн дамын үнэгүйгээр авч дамлан худалдаанд алддаг 2 тэрбум төгрөгийн ашгаа өөртөө үлдээж чаджээ. Энэ боломж танд ч байгааг дуулгахад таатай байна.

“Ой Партнерс” ХХК дэлхийд тэргүүлэгч Apple компанийн ажиллах арга барилыг ашиглаж байна. Та бидний мэддэг I phone утас АНУ-ын технологи, америк хүний загвар дизайн боловч угсралт, эцсийн бүтээгдэхүүнийг хятадад гаргаж, хэрэглэгчид нийлүүлдэг. Энэ зарчмаар тус компани БНХАУ-ын Гуанжоуд өөрийн үйлдвэрийг байгуулж, монгол хүний оюун ухаанаас гарах боломжтой бүх шийдэл, загвар, хийц, ураар LEXTER брэндийг зах зээлд гаргаж байна. Ингэхдээ 30 гаруй гэрээт үйлдвэрээр дамжуулан өөрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, эргээд хэрэглэгчдэд нийлүүлдэг.

“Ой Партнерс” ХХК 2018 онд Гуанжоу хотод өөрийн салбар оффисыг нээж, Азийн хамгийн том экспортын үзэсгэлэн болох Кантон фэйрт дараалан өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулан Африкын Нигери улс руу туршилтын захиалга хийж 70 орчим мянган гутлыг амжилттай нийлүүлжээ.

Цаашид Ой аппликешнийг тус улсын хэрэглэгчидэд хүргэх зорилттой ажиллаж байна. Бидний хувьд хоёр жилийн дотор монголын зах зээл дээр IPO гаргах бол 3-4 жилийн дотор Сингапурын зах зээлд нэвтрэх, таван жилийн дараа Нью-Иоркын хөрөнгийн бирж дээр гаргахаар төлөвлөжээ. Мөн Итали, Герман улсруу экспорт хийхээр ажиллаж байна. Мөн Миланы загварын тайзнаа монгол залуусын хийсэн бүтээлийг танилцуулж, европын зах зээлд нэвтрэхийг төлөвлөсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

COVID19-Бизнест нөлөөлж буй байдлын нэгдсэн судалгаа гарчээ

БНХАУ-д гарсан шинэ корона вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний бизнест үзүүлж байгаа үр нөлө

2020-04-07

Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэл 60 төгөргөөр буурчээ

Монголбанк санаачлан Олон улсыг хамарсан COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг

2020-04-01

Монгол банк: Зээлийн төлөлт өөрчлөх, ангилал бууруулахгүй байх зэргийг банкууд бие даан шийднэ

Covid-19 цар тахалтай холбоотойгоор нийтээр мөрдөж буй хязгаарлалт, хорио цээрийн дэглэм нь зарим аж

2020-03-30