fbpx

ХЭҮК covid-19 өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриаллаа

2020-02-14 435


УРИАЛГА

Дэлхий нийтэд “Covid-19” буюу шинэ төрлийн коронавирус хэмээх аюулт өвчин олон улсад тархаж олон арван мянган хүн өвчилж, амь насаа алдаж байгаа хүнд үед нэн шаардлагатай, чухал арга хэмжээг цаг алдалгүй авч, хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон бусад байгууллага, албан хаагчдадаа талархаж байгаагаа илэрхийлье.

Иргэд ээ,
Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн өгч байгаа даалгавар, зөвлөгөөг ягштал биелүүлж, өөрийгөө болон гэр бүл, хамт олноо энэхүү аюулт өвчнөөс хамгаалж, Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “…эрүүл мэндээ хамгаалах…иргэн бүрийн журамт үүрэг”-ээ биелүүлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ баталгаатай хангахыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс иргэддээ уриалж байна. “Миний эрх, эрх чөлөө бусад хүний эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдана” гэсэн алтан зарчмыг баримтална уу.

Манай Комисс та бүхэнтэйгээ хамт байж, гомдол саналыг цаг алдалгүй хүлээн авч байх зорилгоор 70 000 222 дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж байгаагаа мэдэгдье.
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй шүү.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш буюу Ням гаригт 19.15 цагт Болов

2020-02-16

Монголд “Валентин” нэртэй гурван хүн байна

Үндэсний статистикийн хорооны 2020 оны хоёрдугаар сарын 14-ний мэдээллээр Монгол Улсад гэрлэлтээ

2020-02-14

Нийтийн тээврийн нэг зорчигч 2 сая төгрөгийн азтан болов

"Улаанбаатар смарт карт" компаниас зарласан цахим картаар үйлчлүүлж буй азтай зорчигчийг тодруул

2020-02-14