Нийтийн тээврийн нэг зорчигч 2 сая төгрөгийн азтан болов

2020-02-14 Нийгэм 0

“Улаанбаатар смарт карт” компаниас зарласан цахим картаар үйлчлүүлж буй азтай зорчигчийг тодруулах “Ёндоотой карт” урамшуулалт хөтөлбөрийн эхний азтнууд өчигдөр тодорлоо. Энэ удаагийн тохирлоор:

2 сая төгрөгийн 1 азтан,
500.000 төгрөгийн 6 азтан,
Сарын хязгааргүй зорчих эрхтэй картын 19 азтан тус тус тодорчээ.
Зорчигч иргэд азтан болсон эсэхээ uramshuulal.u-money.mn сайтаас картын дугаараа шалган мэдэх боломжтой. Энэхүү хөтөлбөр нь автобус, нийтийн унаанд цахим карт ашиглаж буй зорчигчдыг урамшуулах зорилготой юм.

Урамшуулалт хөтөлбөрийн азтнууд 7015-1289, 9969-3440 утсаар холбогдоно. Мөн “Улаанбаатар смарт” карт компанийн төв байранд иргэний үнэмлэх, u-money картын хамт очих хэрэгтэйг “Улаанбаатар смарт карт” ХХК-аас мэдээллээ. Түүнчлэн u-money.mn сайт болон u-money аппликейшн татан хэрэглэгчийн бүртгэлээ үүсгэх шаардлагатайг онцлов. “Ёндоотой карт” хөтөлбөрийн дараагийн тохирол 3 дугаар сарын 11-нд “UBS” телевиз болон фэйсбүүкийн “Улаанбаатар Смарт карт” хуудсаар 18:50 минутаас шууд дамжуулах аж.

Азтан болсон хэрэглэгчдэд шагнал олгох хугацаа нэг cap буюу дараа сарын сугалааны тохирлын өдөр болтол хадгалагдана. Энэ хугацаанд шагналаа аваагүй тохиолдолд азтаны шагналыг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хандивлах юм.

Холбоотой мэдээ

“Монос” Л.Хүрэлбаатар, “Жигүүр гранд” Д.Баттөр, “Макс” Д.Ганбаатар нар Хөдөлмөрийн баатар цол тэмдэг хүртлээ

Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлө

2020-09-26

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 мод тарьлаа

Монгол Улсын Засгийн газар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ойгоор бүрхэгдсэн тал

2020-09-25

Монголд 20 жил хууль бусаар амьдарсан гадаадын иргэдийг албадан гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газар 2020 оны эхний найман сарын байдлаар Гадаадын иргэний эрх зүйн байдл

2020-09-25

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...