Г.Занданшатар: Өндөржүүлсэн бэлэн байдлын үед зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөхгүй

2020-02-18 Улс төр

Монгол Улс шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжээд байгаа билээ.

Ийм үед зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсонги байдалд орох, саатах зэрэг хүндрэл гарч байгаагаас банкны зээлээ төлж чадахгүй болох эрсдэлтэй байгааг МҮХАҮТ өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ хугацаанд зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөх боломж байхгүй гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр МҮХАҮТ болон Монголбанкы ерөнхийлөгчийн хамт үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзах үеэрээ хэллээ.

Тэрбээр “Зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөх боломж байхгүй. Бид зах зээлийн нийгэмд амьдарч байна. Үнэгүй зүйл гэж байхгүй. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас тодорхой аж ахуйн нэгжийг чанаргүй зээлд тооцох хугацааг зохицуулах тал дээр Монголбанк судлах байх” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дархнаас сонгогдох дараагийн гишүүд хэн бэ?

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэхэд зургаан өдөр үлдээд байна. Бие даагчид, залуу

2020-05-27

Н.Номтойбаяр: Нэр дэвших болзлоо хангалаа

СЕХ-оос ХУД-т бие даан нэр дэвшиж байгаа Н.Номтойабряын материалыг буцаагаад байсан. Тэгвэл дөнгөж с

2020-05-26

Тод өнгийн оймсноос тэнгэрийн үнэтэй дугуй руу гуллсан Г.Амартүвшингийн Пи Ар

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй Хөгжлийн банкны захирал асан Г.Амар

2020-05-26