БНХАУ-д манай улсын 336 иргэн үлджээ

2020-02-18 Нийгэм

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор манай улс БНХАУ-тай хэлэлцэх боомтуудынхаа зорчигчийн орох, гарах хөдөлгөөнийг хаасан.

Үүнтэй холбоотойгоор БНХАУ-д байгаа иргэдээ авч ирэх ажлыг Гадаад харилцааны яам хариуцаж байгаа юм. Одоогийн байдлаар манай улсын 336 иргэн БНХАУ-д үлджээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Бид энэ иргэдээ авч ирэхээр ажиллаж байгаа. Манай иргэд хэд хэдэн хотод бий.

Бид бүртгээд тоог нь авчихсан байгаа” гэлээ. Шанхайд 180, Бээжинд 56, Эрээнд 100, бусад нь Хөх хотод байгаа бөгөөд Монгол руу буцах хүсэлтээ илэрхийлжээ. Гадаад харилцааны яам эдгээр иргэдийг ойрын үед авч ирнэ гэдгээ мэдэгдлээ.

Өнгөрсөн баасан гаригт хил хааснаас хойш манай улс 106 иргэнээ БНХАУ-аас авч иржээ.

Холбоотой мэдээ

Өнөөдөр ирэх тусгай үүргийн хоёр нислэгээр нийт 428 иргэнийг авчирна

Өнөөдөр буюу 2020 оны долоодугаар сарын 15-нд МИАТ компани Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд хоёр

2020-07-15

Д.Нямхүү: Афганистан улсаас ирсэн цэргийн алба хаагчдын 18-аас нь коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын тухай цаг үеийн мэдээллийг

2020-07-15

Х.Баттулга: Түүхийг тасалж, ёсыг алдахгүйг хичээн энэ жилийн наадмаа зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалы

2020-07-14