“Сурагчдыг хоёр сарын турш Даваа-Бямба гарагт хичээллүүлэх зохицуулалт хийсэн”

2020-02-19 Нийгэм

Засгийн газрын хуралдаанаар хорио цээрийн хугацааг сунгаж гуравдугаар сарын 30-нд хичээл орохоор болсон.

Үүнтэй холбоотойгоор боловсролын салбарт ямар зохицуулалт хийх талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв.

Тэрбээр “Гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд 402 удаагийн 6,355 минутын 40 хичээлийг орон даяар 170 багш бэлтгэн хүргэсээр байгаа. Эдгээр хичээлийг бэлтгэн хүргэхэд телевизийн 350 гаруй ажилтны хүч хөдөлмөр шингэсэн гэдгийг тодотгох ёстой.

Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоох хугацааг сунгаснаар сурагчдын зуны амралт, элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй.

Шинэ нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдын гуравдугаар улирлын амралтыг цуцалсан бөгөөд хоёр сарын хугацаанд Даваагаас Бямба гарагт хичээллүүлнэ. Мөн анги дэвших болон төгсөх шалгалтын 7 хоногийг хичээлийн 7 хоногт шилжүүлж, шалгалтыг хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд багтаан зохион байгуулна.

Үлдсэн 2 долоо хоногийн хичээл, сургалтын агуулгыг “Теле хичээл”-ээр зохион байгуулах зохицуулалт хийнэ. Мөн теле хичээлээр заасан шинэ агуулгыг бататгах 1 долоо хоногийн хичээлийг бэлтгэнэ. Цагаан сарын буюу хоёрдугаар сарын 24-28-ны 7 хоногт Иргэний ёс зүйн боловсрол хичээлд суурилан сурагчдад Монгол үндэсний өв соёлын агуулга бүхий Теле хичээлүүдийг заахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 1-ний өдрөөс,

VI-XII ангийн сурагчид зургаадугаар сарын 8-наас эхлэн амарна.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг VI сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж, их, дээд сургуулийн элсэлтийг зургаадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна” гэв.

Хорио цээрийн хугацаанд соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хийгдэх зохицуулалт:

Шинжлэх ухааны байгууллагууд 0-5 насны хүүхэдтэй ээжүүдийн ажлын цагийг тав болгон богиносгож, цалинтай чөлөө олгож, хүүхдээ гэртээ харж асрах бололцоог бүрдүүлж байгаа аж. Түүнчлэн

Телевиз, радио, интернэтэд суурилсан уран бүтээл, шилдэг контентыг урын сангаараа дамжуулж олон нийтэд хүргэх хөтөлбөрийг боловсруулж, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

Улсын хэмжээнд төлөвлөгдсөн спортын тэмцээн, наадам, сургалт, олныг хамарсан үйл ажиллагаа болон нийтийг хамарсан биеийн тамир, спортын аливаа үйл ажиллагаа, сургалт, семинаруудыг бүрэн зогсоосон зөвлөмж чиглэлийг үргэлжлүүлнэ.

Үндэсний шигшээ багаас бусад спортын секц, дугуйлан хичээллүүлэхийгхориглох, олимпийн эрх, оноо олгох тэмцээнээс бусад олон улсын тэмцээнд баг тамирчид оролцохгүй байх зохицуулалт үргэлжилнэ.

Шинжлэх ухаан, инновацийн салбарт төсөв, санхүүтэй холбоотой хүндрэл үүсэхгүй, өмнө нь хэрэгжүүлж байсан зөвлөмж, чиглэлийн хэрэгжилтийг сайжруулна.

Мөн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Цэцэрлэгийн хоолны мөнгө, дотуур байрны хоолны мөнгөнөөс тодорхой хэмжээнд хөрөнгө хэмнэгдэж байгаа. Тэдгээрийн зөвхөн салбартаа л зарцуулна. Хоёр сарын хугацаанд Бямба гарагт ажиллах учир багш нарын илүү цагийн хөлс, сургууль, цэцэрлэгийн ариутгалд зарцуулах ёстой. Өөр хэлбэрээр зарцуулбал Төсвийн хууль зөрчинө гэдгийг аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нар, Засаг дарга нар онцгой анхаарах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд үүнд хяналтаа тавиарай” хэмээв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЭЕШ-ын шалгалтын журамд орсон өөрчлөлтүүд

Энэ жилийн хувьд ЕБС төгсөж, их, дээд сургуульд дэвшин суралцах хүсэлтэй 30,900 хүүхэд элсэлтийн ерө

2020-05-27

Ерөнхий сайд Чингис хаан музейн барилгын ажлын явцтай танилцлаа

Ерөнхий сайд Чингис хаан музейн барилгын ажлын явцтай танилцлаа. https://www.facebook.com/w

2020-05-27

Тоглоомын талбай, сургууль цэцэрлэгийн орчинд тамхи татахыг хатуу хориглоно!

Иргэн танд Баянзүрх дүүргийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөл болон дү

2020-05-27