fbpx

Амьтдыг биднээс илүү хүнлэг байдгийг нотлох 10 баримт

2020-03-04 352

Сэтгэл догдлох, гуниглах, стресст орж жин нэмэх зэрэг нь зөвхөн хүнд л илэрдэг шинж тэмдэг биш ажээ.

Учир нь амьтад ч гэсэн хүмүүстэй адил төстэй мэдрэмжүүдийг мэдэрч, хариу үйлдэл гаргадаг байна. Тэр ч утгаараа бид уншигч тантай, амьтад яг л бидэн шиг гэдгийг нотлох 10 гайхалтай баримтыг хуваалцаж байна.

1. Заанууд хайртай нэгнээ үхсэний дараа олон жилийн туршид гашууддаг

Ээжийгээ алсан нэгэн зааны зураг дэлхий нийтийг цочроож байсныг бүгд л санаж байгаа байх. Судлаачдын ажигласнаар, заанууд хайртай дотны нэгнээ алдах үедээ маш их стресстэж, хэдэн сарын турш гунигладаг байна. Түүнчлэн заанууд хайртай нэгнийнхээ үхсэн газарт ойртох үедээ хэсэг зуур чимээгүй болцгоодог гэнэ. Энэ нь хэдэн минутын турш үргэлжилдэг аж.

2. Судлаачид шимпанзе нарыг өрөвдөх сэтгэлтэй гэж үздэг

Эрдэмтэд шимпанзег “өрөвдөх” сэтгэл хөдлөлийг гаргадаг гэж үздэг. Тэд яг л хүн шиг бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрч, ойлгох чадвартай байдаг гэнэ. Нэгэн сэтгүүлд мөргөлдөөний дараа шимпанзе нар ялагдсан, бэртэж гэмтсэн хэсэг нөхдөө тайвшруулж байсан талаар судалгааны ажлаас иш татан нийтэлсэн байдаг.

3. Хулганууд олон арван нүүрний хувиралуудтай

Хулганууд сэтгэл хөдлөлөө хүн шиг илэрхийлдэг байж ч магадгүй юм. МакГилл их сургуулийн эрдэмтдийн үзэж байгаагаар өвдсөн хулганууд хэд хэдэн нүүрний хувирлыг гаргадаг гэнэ. Хулганууд нь бие биеийнхээ сэтгэл хөдлөлийг мэдэрч, харцаар нь ямар байгааг нь ойлгож чаддаг аж.

4. Муур сэтгэлээр унасан үедээ таргалдаг

Муур стресстэж, аз жаргалгүй байгаа үедээ мэдэгдэхүйц жин нэмдэг гэнэ. Үүнтэй ижил зүйл хүмүүст ч гэсэн тохиолддог. Гэсэн хэдий ч муур чинь жин хасаад байгаа бол малын эмч дээр очиж эрүүл мэндийн байдлыг шалгах нь дээр шүү.

7. Тамарин сармагчингууд ярилцах дуртай

Тамарин сармагчингууд олон нийтийн харилцаанд орох үнэхээр дуртай байдаг бололтой. “Zoo Biolog” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд тэднийг шивнэх, цуурхах, чалчих маш их дуртай байдаг гэж бичжээ. Магадгүй тэд хүн шиг шивнэж чаддаг цорын ганц амьтан байж мэдэх юм.

8. Хархнууд машин жолоодож чаддаг

Ричмонд хотын их сургуулийн судлаачид хархнууд автомашин, дугуй жолоодож, хөдлөх явцыг нь хянаж чаддаг болохыг олж мэджээ. Энэ нь хархнууд эрдэмтдийн бодож байснаас ч илүү нарийн төвөгтэй ажлыг гүйцэтгэдэг гэсэн үг юм гэж “New Scientist” мэдээлсэн байна.

9. Үхэрнүүд сэтгэлийн хөөрлийг мэдэрдэг

Нас бие гүйцсэний дараа үхрүүдийн зан төлөв нь урьдчилан таамаглах аргагүй өөрчлөгддөг гэж Британийн Колумбын их сургуулийн эрдэмтэд хэлжээ. Жишээлбэл, зарим үхрүүд эргэн тойрноо, тэр ч бүү хэл хүмүүсийг сонирхож, маш хөдөлгөөнтэй болдог. Харин зарим өдрүүрэд тэд үхсэн юм шиг л нэг газраа хөдөлгөөнгүй зогсдог.

10. Нохой хөгжимд дуртай

Нохой хөгжимд дуртай гэдгийг магадгүй аль эрт нотолчихсон байх. Учир нь бид дуу аялж, хөгжим сонсоод бүжиглэж байгаа олон нохдыг бичлэгээс харж байсан. Шотландын “SPCA” болон Глазго-ын их сургуулийн хийсэн судалгаагаар сонгодог хөгжим нь нохойг тайвшруулдаг бол, регги, рок нь тэдний стрессийг тайлж, зүрхний цохилтыг нь бууруулдаг байна. Судлаачид энэ төрлийн хөгжим нохойн зүрхний цохилттой төстэй хэмнэлтэй байдаг үздэг.

Э.Анударь

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Mаскийг юугаар ч орлуулж болдгыг харуулсан хөгжилтэй зургууд

Дэлхийн иргэдийн дунд одоогийн байдлаар маск, бээлий, гар ариутгагч зэрэг хамгаалалтын өдөр тутмын б

2020-04-08

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат

Амьдралын туршид үргэлжилдэг нэгэн шалгуур байдаг нь өөрийн насны ханийг олж, түүнтэйгээ хэзээ ч нур

2020-04-06

Олон улсын “The Voice” шоуны шилдэгт Т.Бат-Од, А.Чинсанаа нарын тоглолт оржээ

Дэлхийн алдарт “The Voice” шоу өнгөрсөн долоо хоногт болсон хоёр дахь удаагийн "Battle" шатны тоглол

2020-04-06