fbpx

Тэд яагаад хоорондоо ийм адилхан байгаа юм бол?

2020-03-05 851

Дэлхий дээр биднээс өмнө амьдарч байсан хэдэн зуун тэрбум гаруй хүмүүс одоо цагт оршиж буй бидэнтэй тун төстэй харагддаг байсан гэвэл та итгэх үү? Магадгүй та олны танил, алдартай эрхмүүдтэй адилхан царайтай хүмүүстэй таарч л байсан байх. Гэхдээ доорх зургууд дээрх хүмүүс хоорондоо ялгагдахын аргагүй адилхан юм. Арай тэд цусан төрлийн холбоотой юм биш биз?

1. Робин Уильямс болон Оросын амьтан судлаач Ильич Мечников

Робин Уильямс бол 1980-аад оны эхэн үеэс хойш олон инээдмийн кино, телевизийн шоунд тоглосон Америкийн жүжигчин, хошин урлагийн хүн юм. Тэрбээр 1970-аад онд стэнд-ап комеди хийж эхэлсэн бөгөөд тухайн үедээ Холливудын хамгийн хөгжилтэй хүмүүсийн нэгээр тодорч байв.

Робин Уильямс нь Mrs. Doubtfire, Good Will Hunting, Dead Poets Society зэрэг олон кинонд тоглож байсан. Харамсалтай нь тэрбээр 2014 онд амиа хорлосон юм.

2. Жон Красински ба Австралийн сэтгүүлч Карл Фейлберг

Жон Красински бол Америкийн нэрт жүжигчин, кино найруулагч бөгөөд тэрбээр The Office киноны Жим Халпертын дүрээр олонд танигдаж байсан юм. Тэрбээр олон телевизийн шоу, Leatherheads, Aloha, Promised Land, 13 Hours: The Secret Soldiers гэх мэт кинонуудад тоглож байсан. Мөн Жон 2018 оны шилдэг кинонуудын нэг болох A Quiet Place киног найруулсан билээ.

3. Адриен Броуди болон Английн гүн ухаантан Жон Локк

Адриен Броди бол 1990-ээд оноос хойш Холливудын кинонуудад тоглосон Америкийн нэрт жүжигчин, продюсер юм. Адриен The Pianist жүжигт тоглож, Академийн шагнал хүртсэн хамгийн залуу жүжигчин болж байсан юм. Броди тэр цагаас хойш The Grand Budapest Hotel, Midnight in Paris, Peaky Blinders гэх мэт олон кино, телевизийн шоунд тоглосон.

Харин Жон Локк бол тухайн үеийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг байсан бөгөөд түүнийг “Либерализмын эцэг” хэмээн хочилдог байв.

4. Мэйзи Уильямс ба Реддутторын эмээ

Хэрэв та Мэйзи Уильямсыг мэдэхгүй байгаа бол сүүлийн хэдэн жилийн турш уул хаданд амьдарч байсан байх. Учир нь тэр бол Холливудын хамгийн алдартай залуу эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрбээр түүхэн дэх хамгийн том телевизийн цуврал болох Game of Thrones-т Ария Старкийн дүрд тоглосон Английн жүжигчин. Мэйзи нь тус цувралын дүрээрээ олон шагналыг хүртсэн.

5. Дороти Дэнжид болон Халле Берри

Дороти Дэнжид нь Америкийн алдартай жүжигчин, бүжигчин, дуучин байсан. Түүнийг Carmen Jones, Bright Road, Porgy and Bess гэх мэт олон шилдэг кинонд тоглосон Африк-Америкаас гаралтай шилдэг жүжигчдийн нэг гэж үздэг.

Халле Берри бол сүүлийн 30 гаруй жилийн туршид Холливудын шилдэг жүжигчдийн нэг байсан Америкийн нэрт жүжигчин юм. Та түүнийг Catwoman, X-men, Monster’s Ball, and more recently, John Wick Reborn кинонуудын дүрд тоглосон гайхалтай жүжигчин гэдгээр нь мэдэх байх. Тэрбээр Monster’s Ball-д тоглож, Академийн шагнал хүртсэн Африк гаралтай Америкийн анхны эмэгтэй болж байв.

6. Женнифер Лоуренс ба Зубаида Тарват

Энэ жагсаалтад хоёр жүжигчин оржээ. Женнифер Лоуренс 1940-ээд оны үеийн Египетийн жүжигчин Зубаида Тарваттай маш адилхан харагдаж байгаа биз. Женнифер Лоуренс нь Холливудын олон кинонд тоглож, алдар нэртэй болж чадсан юм. Тэрбээр 28 настайдаа маш олон шагнал хүртэж байв. Женнифер Лоуренс нь феминист үзэлтэй бөгөөд нийгмийн идэвхтэй нэгэн юм.

Харин Зубаида Тарват нь Египетээс гаралтай тайз, дэлгэцийн жүжигчин байсан бөгөөд тэрбээр театртынхаа хамгийн үзэсгэлэнтэй нүдтэй хүн байсан гэдэг. Женнифер Лоуренсийн нэгэн адил Зубаида Тарват нь тухайн үедээ амжилтанд хүрсэн нэгэн байсан бөгөөд түүний ээж нь гүнж Зубаида Хуссейн Камел байсан юм.

7. Руперт Гринт болон Сэр Дэвид Вилки

Руперт Гринт өнгөрсөн амьдралдаа Сэр Дэвид Вилкийг дүрсэлсэн алдартай Британийн зураач байсан байж магадгүй юм.

Руперт Гринт нь Харри Поттер цуврал дахь дүрээрээ Дэниэл Рэдклифф, Эмма Уотсон нарын хамт олны танил болж чадсан. Мөн тэрбээр хөгжимчин бөгөөд сайн үйлсийн ажлуудад идэвхтэй оролцдог. Харин Сэр Дэвид Вилки нь 19-р зууны үеийн зураач, дэлхийгээр аялагч байсан бөгөөд тэрбээр хатан хаан Викториягийн гол зураач байсан гэдэг.

8. Мэгги Гилленхааль ба Роуз Уайлдер Лэйн

Америкийн алдарт жүжигчин Мэгги Гилленхааль, Америкийн сэтгүүлч Роуз Уайлдер Лейн нар нь салбар салбартаа амжилтанд хүрч чадсан бүсгүйчүүд юм. Мэгги Гилленхаал бол жүжигчин Жэйк Гилленхаалийн төрсөн эгч бөгөөд карьерийнхаа эхэн үед маш олон кинонд тоглож байсан юм. Тэдгээрээс зарим нь нэлээдгүй шүүмжлэл дагуулж байсан түүхтэй.

Роуз Уайлдер Лэйн нь улс төрийн зүтгэлтэн байв. Түүнээс гадна тэрбээр зохиолч, сэтгүүлч байсан бөгөөд Free Land болон Young Pioneers гэх мэт зохиолуудаараа алдар нэрд гарч чадсан юм.

9. Пол Жиаматти болон Уильям Шекспир нар

Пол Жиаматти бол чадварлаг жүжигчин, хошин урлагийн хүн юм. Тэрбээр 1997 онд Кэнни Руштонын дүрээрээ алдартай болж, олон шагнал хүртэж байсан. Харин Уильям Шекспир нь Английн яруу найрагч, зохиолч бөгөөд түүний маш олон бүтээлүүд нас барсных нь дараа ч бидний дунд алдартай хэвээр байсаар байна.

10. Дана Элейн Оуэнс ба Зора Нэйл Херстон

Дана Элейн Оуэнс нь алдартай дуучин, жүжигчин юм. Харин Зора Наэлэ Херстон нь 20-р зууны эхэн үед Америкийн өмнөд хэсэгт маш алдартай зохиолч байсан. Дана Элейн Оуэнс нь хөгжмийн салбарт алдартай нэгэн бөгөөд түүний анхны цомог нь 1 сая гаруй хувь борлогдож байсан. Тэрбээр анхны “U.N.I.T.Y.” дуугаараа Грэмми шагнал хүртэж байсан юм. Мөн энэ бүсгүй кино ертөнцөд ч маш алдартай.

Зора Нейл Херстон нь эрт дээр үеийн Африк-Америк, Карибын ардын аман зохиолыг сонирхдог байсан бөгөөд энэ сэдвээрээ ч олон бүтээл туурвиж чадсан юм. Херстон мөн хар арьстнуудад тулгамдаж буй асуудлуудыг дүрслэн, зөгнөлт зохиол бичиж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Mаскийг юугаар ч орлуулж болдгыг харуулсан хөгжилтэй зургууд

Дэлхийн иргэдийн дунд одоогийн байдлаар маск, бээлий, гар ариутгагч зэрэг хамгаалалтын өдөр тутмын б

2020-04-08

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат

Амьдралын туршид үргэлжилдэг нэгэн шалгуур байдаг нь өөрийн насны ханийг олж, түүнтэйгээ хэзээ ч нур

2020-04-06

Олон улсын “The Voice” шоуны шилдэгт Т.Бат-Од, А.Чинсанаа нарын тоглолт оржээ

Дэлхийн алдарт “The Voice” шоу өнгөрсөн долоо хоногт болсон хоёр дахь удаагийн "Battle" шатны тоглол

2020-04-06