fbpx

Манзушир: Хүмүүний төрөл тутамдаа гурван үүднээс хураасан нүгэл хилэнцийг арилган, ариусгана

2020-03-06 859

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Намжил дацан болон Жүдо дацангийн хансүр Жадо ринбүчи нийт Монголчуудад зориулан 2017 оны 8 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд “Манзуширийн номын аймаг” болон “Манзуширийн алдарыг үнэнхүү өгүүлэхүй” судрыг хөтлөн тайлбарлалаа. Жамбалцанжод буюу “Манзуширийн алдарыг үнэнхүү өгүүлэхүй” хэмээх ном нь тарнийн ёсны гүн гүнзгий утга бүхий ном юм. Энэ номыг зохиосон II Далай лам Гэндэнжамцын тайлбарын дагуу айлдлаа. Энэхүү тайлбар нь Жамбалцанжодыг Дүйнхор бурханы үүднээс тайлбарласан байдаг.

Бас Лам Умава Бавуудоржий гэдэг ламаас Богд ламд бодитой айлдсан “Жамъян чойгар” буюу “Манзуширын номын хүрээ” хэмээх номыг сүсэгтэн олонд тайлбарлан хөтөлсөн бөгөөд энэхүү номонд 10 төрлийн жинан багтдаг нууцын ном юм . Иймээс эдгээр арван жинанг давхар хайрлаж ном сонссон, даган баяссаны тус эрдмийг өгүүлсэн билээ. Жамбалцанжод хэмээх ном нь бүх Дандарын аймгийн эзэн буюу нууцын гол номлолуудыг багтаасан байдаг. Бурхан багш бээр судар тарнийн ёсны үүднээс Манзуширын алдрыг үнэхээр өгүүлэгч гэдэг энэ номыг айлдсан нь үг бүр, утга бүхэн нь адистэд ихтэй ном юм. Тэрээр данжуурын нэгдүгээр боть дээр гардаг Жамбалцанжодын тайлбараас харвал энэхүү ном нь хүмүүний төрөл тутамдаа гурван үүднээс хураасан нүгэл хилэнцийг арилган, бие, хэл, сэтгэлийг бурханы лагшин,таалал,зарлиг болгон ариусгах утга учиртай ном хэмээн тайлбарласан байдаг.

Тэрээр сонсох төдийд оюуныг гийгүүлэн, сэтгэлийг амирлуулж мунхагийг арилган, өвчин хийгээд аюулыг амирлуулагч болой. Мөн энэхүү номыг гурвантаа уншихад гурван муу заяанаас гэтэлгэж, сайн төрөлд төрөх үрийг суулгах тус эрдэмтэй төдийгүй хүний сэтгэл ариусаж санаа бодол зөв байхад байгаль дэлхий хүртэл баясан жам ёсоороо зүй зохистой болдог байна. Энэ олон талын тус эрдмийг өөрт хураасан ном юм, та бүхэн үргэлж уншиж, санан, бясалгаж яваарай хэмээн Жадо ринбүчи бээр лам хуврага сүсэгтэн олонд зориулан айлдлаа. Мөн ринбүчи “Бурханы шашинтаны үүднээс харахад Гаржүдва, Сажава, Гэлүгва, Нимава ёс нь хоорондоо харшлах ямар ч зүйл байхгүй. Харилцан бие биеэ хүндлэн суралцах хэрэгтэй юм. Бурханы номын утга учрыг сайтар ойлгож өөрт дадуулан хамаг амьтны тусыг бүтээх нь чухал” хэмээн айлдсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Mаскийг юугаар ч орлуулж болдгыг харуулсан хөгжилтэй зургууд

Дэлхийн иргэдийн дунд одоогийн байдлаар маск, бээлий, гар ариутгагч зэрэг хамгаалалтын өдөр тутмын б

2020-04-08

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат

Амьдралын туршид үргэлжилдэг нэгэн шалгуур байдаг нь өөрийн насны ханийг олж, түүнтэйгээ хэзээ ч нур

2020-04-06

Олон улсын “The Voice” шоуны шилдэгт Т.Бат-Од, А.Чинсанаа нарын тоглолт оржээ

Дэлхийн алдарт “The Voice” шоу өнгөрсөн долоо хоногт болсон хоёр дахь удаагийн "Battle" шатны тоглол

2020-04-06