fbpx

Сахал коронавирусээр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг үү

2020-03-07 383

Сахал нь коронавирусээр өвлөх магадлалыг ихэсгэдэг гэсэн ярианд эрдэмтэд тайлбар өгчээ. Ер нь бол ийм нотолгоо одоогоор байхгүй. Гэхдээ энэ нь үгүй гэсэн үг биш. Үс ер нь аливаа үнэрийг маш сайн шингээдэгийг бүгд мэдэх биз.

Тэгвэл үнэрийг шингээж тогтоон барьдгийнхаа нэгэн адил элдэв вирус, бактерийг ч агуулж явдаг нь судалгаагаар батлагджээ. АНУ-ын микробиологич Жон Голобик янз бүрийн насны эрчүүдийн сахлыг шинжилж үзээд жорлонгоос ч бохир болохыг олж тогтоосон байна. Ямар нэгэн газрыг сахлын түвшинд бохирдуулж гэмээ нь Мэргэжлийн хяналтаас нэн даруй хааж, ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээг яаралтай авах байсан гэж тэрээр онцолсон байна.

Биеийн үс нь халдварт өвчнөөр өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг гэж нотлох эмч нар байдаг ч энэ тал дээр тусгайлсан судалгаа шинжилгээ одоо болтол хийгдээгүй. Ер нь бол сахал гэлтгүй толгой, суга, цавины үс нь маш олон төрлийн бактери, микроорганизмуудыг тээж байдаг нь нэгэнт батлагдсан. Тиймээс усанд байнга орж, сахлаа савандаж угаан ариутгаж байх нь чухал юм.

Нөгөө талаар, ямар ч үсгүй мөлчгөр арьс нь харшил болон бусад өвчлөлд өртөх магадлалыг нэмэгдүүлдгийг туршилтаар баталсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Mаскийг юугаар ч орлуулж болдгыг харуулсан хөгжилтэй зургууд

Дэлхийн иргэдийн дунд одоогийн байдлаар маск, бээлий, гар ариутгагч зэрэг хамгаалалтын өдөр тутмын б

2020-04-08

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат

Амьдралын туршид үргэлжилдэг нэгэн шалгуур байдаг нь өөрийн насны ханийг олж, түүнтэйгээ хэзээ ч нур

2020-04-06

Олон улсын “The Voice” шоуны шилдэгт Т.Бат-Од, А.Чинсанаа нарын тоглолт оржээ

Дэлхийн алдарт “The Voice” шоу өнгөрсөн долоо хоногт болсон хоёр дахь удаагийн "Battle" шатны тоглол

2020-04-06