fbpx

Хотын мээрийн романтик мэндчилгээ

2020-03-09 135

Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон энэ үед хотын дарга эмэгтэйчүүдэд зориулан романтик мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ удаад тэрбээр нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахын төлөө цаг нарыг үл хайхран ажилладаг үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдэд сарнай бэлэглэн мэндчилгээ дэвшүүлсэн аж.

Тэрбээр өөрийн фэйсбүүк пэйж хуудаснаа дараах мэндчилгээг илгээжээ. “Монгол эх орон, ѳрх гэр, өөдлөх амьдралын ѳнгѳ, түшиг, ур ухаан нь болсон үзэсгэлэнт ээжүүд, охид бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүндэтгэн дэвшүүлье. Та бүхний минь халамж, хайрын илчинд монгол түмэн өнгө засаж, хатан ухааны тань нөмөрт улс үндэстэн минь хѳгжин цэцэглэж, дэлхийд дуурсагдах зуун зууны түүхээ бүтээж ирсэн билээ.

Хатан зоригт монгол эмэгтэйчүүдийн Улс үндэстнийхээ түүхэнд байгуулсан гавьяа, үлдээсэн ѳв, соёлыг монголчууд бид төдийгүй Төв Ази даяараа мэдэх билээ.

Энх цагт эх орныхоо, их хотынхоо хөгжлийн тэнг таталцаж, ачааны хүндийг ажрахгүй үүрэлцэж яваа ээжүүд, эмэгтэйчүүддээ эрчүүд бид онцгойлон талархаж, бүх талаар дэмжин ажиллах учиртай.

Иймд охид бүсгүйчүүд, ээжүүд, эмэгтэйчүүдээ хөгжих, хөдөлмөрлөх тэгш боломжоор хангах, нийгэм, эдийн засгийн тѳдийгүй улс төрийн идэвхи оролцоог нь бодитойгоор нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлийн удирдлагууд анхааран ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Хорвоогийн хосгүй сайхан цэцэгс болсон Та бүхэн аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энх, инээд баяслаар бялхаж явахын ерөөл дэвшүүлье” гэжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Mаскийг юугаар ч орлуулж болдгыг харуулсан хөгжилтэй зургууд

Дэлхийн иргэдийн дунд одоогийн байдлаар маск, бээлий, гар ариутгагч зэрэг хамгаалалтын өдөр тутмын б

2020-04-08

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат

Амьдралын туршид үргэлжилдэг нэгэн шалгуур байдаг нь өөрийн насны ханийг олж, түүнтэйгээ хэзээ ч нур

2020-04-06

Олон улсын “The Voice” шоуны шилдэгт Т.Бат-Од, А.Чинсанаа нарын тоглолт оржээ

Дэлхийн алдарт “The Voice” шоу өнгөрсөн долоо хоногт болсон хоёр дахь удаагийн "Battle" шатны тоглол

2020-04-06