fbpx

Монголын нэг өдөр зураг: Ертөнцийн ерийн ба ерийн бус, ил, далд утга учрыг илэрхийлдэг

2020-03-09 323

Монголын таван музейн 58 бүтээл дэлхийн өвд багтсан байдаг. Эдгээр бүтээлийн нэг болох олноо марзан хэмээн алдаршсан Б.Шаравын “Монголын нэг өдөр” зураг юм. Балдуугийн Шарав 1869 онд Засагт хан аймгийн Түмэн сумын нутагт малчин эмэгтэй Норжингийн гэрт төржээ. Зураг зурах төрөлхийн авъяастай Б.Шарав ахар богино хугацаанд урлахуй ухаанд суралцан Да хүрээнд нэр алдар нь түгж, улмаар Богдын захиалгаар зураг зурж, бүтээл туурвиж байжээ.

Богд хаан Б.Шаравт өөртөө таалагдах зураг зурж ир гэж даалгажээ. Б.Шарав даалгаврын дагуу 1911-1912 онд “Монголын нэг өдөр”, “Үрс гаргаж байгаа нь” хэмээх 2 зураг зурсан байна. Тэр нь Богдод ихээхэн таалагдаж, Шаравт “Марзан” хэмээх хоч хайрлажээ. Б.Шарав “Монголын нэг өдөр” бүтээлдээ монголчуудын өдөр тутмын амьдрал, үндэсний ёс заншил, ахуй орчныг харуулж, ертөнцийн ерийн ба ерийн бус, ил, далд утга учрыг илэрхийлжээ. Ийнхүү нэг өдрийн амьдрал төдийгүй нэг насны явдал, байгаль, хүн, нийгмийн далд нарийн хэлхээ холбоо мөн чанарыг уран сайхны өвөрмөц содон дүр дүрслэлээр дамжуулан илэрхийлсэнд “Монголын нэг өдөр” бүтээлийн гол онцлог оршдог хэмээн судлаачид үздэг.

Марзан Шаравын “Монголын нэг өдөр” бүтээлийн эх хувь нь одоо Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Mаскийг юугаар ч орлуулж болдгыг харуулсан хөгжилтэй зургууд

Дэлхийн иргэдийн дунд одоогийн байдлаар маск, бээлий, гар ариутгагч зэрэг хамгаалалтын өдөр тутмын б

2020-04-08

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат

Амьдралын туршид үргэлжилдэг нэгэн шалгуур байдаг нь өөрийн насны ханийг олж, түүнтэйгээ хэзээ ч нур

2020-04-06

Олон улсын “The Voice” шоуны шилдэгт Т.Бат-Од, А.Чинсанаа нарын тоглолт оржээ

Дэлхийн алдарт “The Voice” шоу өнгөрсөн долоо хоногт болсон хоёр дахь удаагийн "Battle" шатны тоглол

2020-04-06