fbpx

“ЭЭЖ” нэвтрүүлгийн зочноор Асашёорюу аваргын ээж Х.ПҮРЭВБАДАМ оролцлоо

2020-03-09 123

Ижийтэй хүн тэнгэрийн дор өнгөтэй явдаг. Эх оронтой хүн дэлхийн чинээд цуутай явдаг юм хэмээх сайхан үг бий. Хүмүүний амьдралыг ээжгүйгээр, эх хүний нандин сайхан сургаал залбиралгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл олны хүлээлт үүсээд байсан ЭЭЖ нэвтрүүлгийн анхны дугаар олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, Март-8 баярын өдөр олны хүртээл боллоо.

Төр мэдээллийн агентлагийн захирал, Сэтгүүлч Б.Шүрэнцэцэгийн хөтлөн явуулж уг нэвтрүүлгийн анхны зочноор тив дэлхийд нэр алдраа дуурсгасан олон сайхан аваргуудыг өвөр дээрээ өсгөсөн нэгэн ачлал буянтай ижий оролцсон нь Хадын Пүрэвбадам байлаа.

Х.Пүрэвбадамыг Монголчуудын хайрлаж хүндэлдэг Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяат тамирчин Д.Дагвадорж, Монгол улсын аварга, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарын ээж, Монгол улсын заан, Гавъяат тээвэрчин Д.Долгорсүрэнгийн гэргий гэдгээр нь Монголын ард түмэн андахгүй биз ээ.

Ижий аавынхаа сургаалиар амьдралынхаа зам мөрийг тэгшилж яваа Х.Пүрэвбадамын ажил амьдралын урт замнал 25-р бааз бөгөөд энд л Д.Долгорсүрэнгийн гэр бүлийн хос багана бий болж, энд л том хүү Д.Сугаррагчаа, Д.Сумъяабазар, Д.Сэржбүдээ нар өсөн торниж, Тээвэрчний гэр бүлийн амьдрал буцалжээ.

Ингээд түүний амьдралын нандин дурсамж, эх хүний хатан ухаан, эмэгтэй хүний торгон мэдрэмж, элгэн үрсийн сэтгэлдээ тээж явдаг үгсийг өгүүлсэн ЭЭЖ нэвтрүүлгээр аялацгаая.

ЭЭЖ нэвтрүүлэг – Х.ПҮРЭВБАДАМ Д.Дагвадорж аваргын ЭЭЖ

#ЭЭЖ_КОНТЕНТ_№1 Хадын ПүрэвбадамИжийтэй хүн тэнгэрийн дор өнгөтэй явдаг аа гэдэг. Элбэрэл хайрын охь, энэ ертөнцийн чимэг болсон нэгэн ижийн тухай энд өгүүлэх гэсэн юм. Түүний алдар Хадын Пүрэвбадам. Монголчууд бидний хайрлаж хүндэлдэг Асашёорюу Д.Дагвадорж, Монгол улсын аварга, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарын ЭЭЖ оролцлоо. ТААЛАН БОЛГООНО УУ…

Posted by ЭЭЖ on Sunday, March 8, 2020

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Mаскийг юугаар ч орлуулж болдгыг харуулсан хөгжилтэй зургууд

Дэлхийн иргэдийн дунд одоогийн байдлаар маск, бээлий, гар ариутгагч зэрэг хамгаалалтын өдөр тутмын б

2020-04-08

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат

Амьдралын туршид үргэлжилдэг нэгэн шалгуур байдаг нь өөрийн насны ханийг олж, түүнтэйгээ хэзээ ч нур

2020-04-06

Олон улсын “The Voice” шоуны шилдэгт Т.Бат-Од, А.Чинсанаа нарын тоглолт оржээ

Дэлхийн алдарт “The Voice” шоу өнгөрсөн долоо хоногт болсон хоёр дахь удаагийн "Battle" шатны тоглол

2020-04-06