Б.Нандин-Эрдэнэ: Энэ хавар тод, хурц өнгийн гутал сонгоорой

2020-03-10 Бизнес

Хавар цаг хаяанд ирж, хүн бүр ямар гоёмсог гутлаар гангарах вэ хэмээн сонголтоо хийж буй. Энэ цаг үед бид Монголын гутлын зах зээлд дэлхийн брэндийг хамгийн хямдаар хэрэглэгчдэд нийлүүлж буй “Ой партнерс” ХХК-ийн захирал Б.Нандин-Эрдэнэтэй ярилцлаа.

Компанийнхаа талаар товчхон танилцуулаач. Дэлхийн стандартад нийцсэн чанартай брэнд гутлыг хамгийн хямдаар худалдаалдаг гэж сонссон.

Манай компани нь дэлхийн гутлын үйлдвэрийн төвүүд болох Турк, Герман, БНХАУ-ын гутлын үйлдвэрүүдээс хэрэглэгчдийн хүссэн бүх төрлийн гутлыг боломжит цөөн тоо хэмжээгээр үйлдвэрийн үнээр нийлүүлэх үндэсний хамгийн том гутлын бөөний худалдаа эрхлэгч компани юм. Бид “Дэлхийн үйлдвэрлэгчдийг–Монголын дотоодын худалдаа эрхлэгчтэй дамлалгүйгээр шууд холбох”, “Дотоодын жижиг дунд үйлдвэрлэлийг-Дэлхийн бусад орны хэрэглэгчтэй” холбосон visual filter-т суурилсан худалдааны технологийн шинэ үеийн платформыг бий болгох зорилготой. Уг платформын хөгжүүлэлтийг гутлын худалдаан дээр хийж байна.

Монгол шиг жилийн 4 улиралтай, хүйтэн сэрүүний бүсэд оршдог, улирал солигдох бүрт зайлшгүй солих шаардлага үүсдэг чухал өргөн хэрэглээний бүтээгдэхүүн бол гутал. Гутлын жижиглэн худалдаанд үнийн мэдрэмж өндөр, олон тооны дамлан бордуулагчаар дамждаг, зах зээлийн хувьд томоохон төвлөрсөн тоглогчгүй “онцлог” бүтээгдэхүүн юм. Нөгөө талаас гутлын үндсэн түүхий эд болох арьс ширний нөөц жилдээ 10 гаруй сая ширхгээр үйлдвэрлэдэг боловч олон улсын зах зээлд өрсөлдөх чадваргүй түүхий эдийн шатандаа үлдэж ихэнхи хэсэг нь боловсруулагдаж чадахгүй хаягдаж байна. Иймээс гутлын худалдаагаар дамжиж Монгол улсын зах зээлд дамлалтгүй гутлын нийлүүлэлтийг хийж байна.

Дундын зуучлал, дамлан борлуулалт алга болсноор барааны үнэ хямдрах, бүтээгдэхүүний чанар, загвар сайжирч улмаар эцсийн хэрэглэгчдэд гоо зүйн, эдийн засгийн, эрүүл мэндийн олон давуу талыг бий болгоно. Мөн жижиглэн борлуулалт хийдэг худалдаачдын хувьд Эрээн, Бээжин, Худалдааны боомт хотуудын дамлан худалдаачдын ашгийг худалдаачид маань өөрийн бизнестээ шингээх замаар ашигт ажиллагаагааг дэмжих бүрэн боломжтой.

Танайх энэ хавар ямар загварын гутлыг худалдаанд гаргахаар төлөвлөж байна?

Ирэх 2021 оны гутлын тренд загваруудыг монгол хүний хөлийн онцлогт тохируулан скиз зураг, бодит загваруудыг гаргаж байна. Трэнд өнгө, загвар, аксессуарыг загварууддаа шингээн шинэлэг, загварлаг загваруудыг маш богино хугацаанд үйлдвэрлэн хэрэглэгчиддээ санал болгохоор бэлтгэж байна. Мөн энэ наадамд зориулсан Наадмын коллекци маань худалдаалагдахад бэлэн ирсэн байгаа.

Манай компани жилдээ долоон коллекци, улиралдаа шинээр 70-80 гаруй загварыг гутлын жижиглэн худалдаа эрхэлдэг хэрэглэгчиддээ танилцуулдаг. Бид Гуанжоуд эрэгтэй, эмэгтэй гутлын хоёр үйлдвэрийг эзэмшиж, 30 гаруй гэрээт үйлдвэрээр дамжуулан өөрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, эргээд хэрэглэгчдэд нийлүүлж байна. Үүний нэг давуу тал манай хэрэглэгчид дамын үнэ шингэсэн үнэтэй бүтээгдэхүүнийг бус чанар загвараараа шалгарсан брэндийг хамгийн хямдаар шууд худалдаж авах боломжтой юм.

Урин цаг хаяанд ирлээ. Энэ хаврын гутлын загварын чиг хандлага ямар байна вэ?

Мэдээж гоё гутал өмссөн хүн хүний нүдэнд шууд тусдаг шүү дээ. Энэ хаврын гутлын загвар өргөн урт түрийтэй, шөвгөр хоншоортой, өндөр өсгийтүүд давамгайлж байна. Өнгөний хувьд тод хурц өнгөтэй, мөн завсрын бейж өнгө трэнд болж байна. Манай монголчууд орчиндоо тааруулан ихэвчлэн хар бараан өнгийн гутлыг сонгон өмсдөг бол энэ хавар сонголтоо өөрчлөөд тод хурц өнгийн гутал сонгоорой гэж захимаар байна.

Ярилцлагын эхэнд худалдааны шинэ үеийн платформыг хөгжүүлж байгаа талаар дурдсан. Танай үйл ажиллагааны онцлог юу вэ?

Манай компаний бүтээгдэхүүнүүд нь монгол хүний оюун ухаанаас гарах боломжтой бүх шийдэл, загвар, ур хийцээр бүтээгдсэн байдаг. Бид энэхүү бүтээлээ хэрэглэгчиддээ хялбар хүргэх мөн олон зүйлийг хялбарчлах үүднээс Ой гар утасны аппликейшнийг санал болгож байгаа. ОЙ Апп нь Визуал хиймэл оюун ухааны алгоритм ашиглах замаар худалдан авагчийн хүссэн загвар болон үйлдвэрлэгчийн барааг хооронд нь холбож, хамгийн хямд үнийг худалдан авагчийн чанарын шаардлагад нийцсэн түвшинд олохоор системчлэгдсэн.

Ингэснээр үйлдвэрүүд өөрсдийн бэлэн бараа бүтээгдэхүүний шууд ОЙ апп руу нийлүүлнэ. Нийлүүлэлт хийх бүтээгдэхүүний мэдээлэл, нийлүүлэх боломжтой хугацаа, тоо хэмжээ, өнгө, размерлалт, техникийн дэлгэрэнгүй мэдээлэл, үйлдвэрийн санал болгож буй үнэ, тээврийн зардлыг оруулах бөгөөд эдгээр мэдээлэл нь нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдэнэ. Хэрэв худалдан авагч тухайлсан барааг худалдан авсан нөхцөлд үйлдвэрийн зүгээс Гуанжоу-д байрлах ОЙ апп-н агуулахын хаяг руу барааг илгээх ба агуулахад үйлдвэрлэл хариуцсан менежер бараанд QC буюу чанарын хяналт хийж хүлээн авч шаардлага хангасан тохиолдолд худалдан авагч руу илгээнэ. Энэ бүх системчлэл нь хэрэглэгчдэд гутал худалдан авахдаа тавих бүх шаардлагыг хангасан нь давуу тал юм.

Танай компанитай хамтран ажиллахыг хүссэн ААН, хувь хүнд ямар давуу талтай вэ?

Бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн бүх хүнд манай компанийн үүд хаалга үргэлж нээлттэй. Бид хэрэглэгчиддээ нэг дор технологи, худалдаа, санхүүжилт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэсэн дараах 10 цогц үйлчилгээг санал болгодог.

Тухайлбал, үйлдвэрийн үнэ- Дамлалтгүй шууд үйлдвэрийн үнийг санал болгоно. Бүх төрлийн гутлын өргөн сонголт, барааны чанарын асуудлыг бид үйлдвэрлэгчтэй хамт батлан даана. Бага тоо хэмжээгээр хүссэн загвараа захиалах боломжтой бөгөөд дотоодын агуулахаас бэлэн байгаа барааны шууд үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой. 10 сая хүртэлх хүүгүй, барьцаагүй санхүүжилтийг харилцагчдаа олгогдохын зэрэгцээ Брэнд хөгжүүлэлт хийх, Хүссэн загвараа, боломжит тоо хэмжээнд захиалсан тохиолдолд тухайн худалдааны төв болон орон нутаг руу тухайн загварыг нийлүүлэлт хийхгүй байх харилцагчийн нууцыг задлахгүй байх гэрээг хийдгээрээ онцлог.

Нөгөө талаар та өөрийн хүссэн брэндээ үүсгэн нэр, лого, хайрцаг зэргийг хүссэнээрээ хийлгэн брэнд хөгжүүлэлт хийх бүрэн боломжтой.

Бидний нэвтрүүлсэн Ой аппликейшныг ашигласнаар та шинэ загвар, үнийн мэдээлэл, загварын сонголтыг цаг алдалгүй харах боломжтой.

Та бүхэнтэй хэрхэн холбогдох вэ?

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, N tower 2 давхар, 202 тоот

БНХАУ, Гуанжоу хот, Liwan District, Huan Shi Lu 133, Building 409-3

Утас: 99980060

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.0

2020-05-06

Англи хэлийг тоглоом тоглонгоо сурч болох уу?

Тиймээ, ялангуяа хүүхдүүд өрсөлдөн тоглох үедээ тархи нь илүү ажиллаж байдаг бөгөөд энэ үед цээжлэх

2020-04-27

Засгийн газрын “100 мянга”-ын хүлээлт өсөхийн хэрээр зах зээлд ноолуурын ханш унасаар байна

Манай улсын МАА-д сүргийн бүтэц алдагдаж, ямаан сүргийн тоо толгой хэт өссөн судалгаа гардаг. Үүний

2020-04-13