Хулгайлагдсан хаврын “эморол”

2020-03-11 Нийтлэл 0

Орсон цас оройноо хайлмагтаат, өглөөдөө гөлөөн үүсгэх аж. Модны мөчир дээр суух болжмор өдөржингөө шулганаж, дээврээс усны дусал нэгэн хэмнэлээр бөг бөг хийн газарт унаж одно. Хавар цаг хаяанд ирсний шинж л дээ.
Гэвч энэ хавар хэмнэл, хөггүй эл хуль.

Өдийд оюутнууд шалгалт, төгсөлтийн тухай яриа өрнүүлж, ирээдүйн амьдралын тухай эцэс төгсгөлгүй төсөөлөл, мөрөөдөлд умбаж байдаг сан. Сурагчид гудамж талбайгаар гүйлдэж, хөл үймээнд умбаад, бүх зүйл дулаахан бас шуугиантай байдгийг хэлэх юун. Охид үсээ задгайлж, өсгийт өмсөөд залуусын харцыг өөр дээрээ унагаж, төд удалгүй мөнөөх харц өөр нэгний зүг гүйж оддог.

Одоо бол оюутнууд юу мөрөөдөж, охид хаана алхалж байгаа талаар мэдэх юм алга. Хүүхдүүд хаана гүйлдэж, тэдний шуугиан хаашаа одсоныг ч таах аргагүй.

Төв саад, байрнуудын гадна өвгөд цуглаж, шатар нүүх, төв шуудан, урт цагаанд ном зарах, төв гудамж, зам дагуу худалдаа эрхлэх, таксины ах нарын “Хаа хүрэх вэ”, текникийн дуут дохио, түгжрэл. Тэд хаана нуугадсаныг ойлгохгүй байна, бүгд алга.
Өвгөд гэртээ, номнууд агуулахдаа байгаа гэж бодохоор гунигтай.

Уушын газрын ихүүн үнэр ямар байдгийг мартчихсан. Урт өдрүүдэд буу халж, утаа уушиглан цонх бараадаж суухад нүдэнд тусдаг хүмүүсийн урсгал, тэдний эрчим. Үдшийн цагаар клубт жаз хөгжим эгшиглэж, тэр хөгжимд хунданга дарстай найгах хос, аль эсвэл үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр хүүхдээ хөтлөн алхах гэр бүл, бүр орцонд хэд хэдээрээ цуглараад чалчих залуус. Аль нь ч алга, хааччихсаныг мэдэхгүй.

Мэдэхгүй болохоор харцнууд одоо хаана тулгарч, хэн хэнд анх удаа дурлах юм юм бол. Учралгүй, хайргүй, урамгүй.

Гудамжнаас ханхлах шорлог, театраас сэнгэнэх попкорн, автобусаас үнэртэх хөлс хүртэл бас алга.

Албан байгууллага, үйлчилгээний газрууд эзгүй. Аяга кофе, ажлын уулзалтууд байхгүй. Улстөрчдийн шуугиан, тэдний турхирдаг цуглаан, улиг болсон популизм хүртэл хуучны хар цагаан зураг шиг хэн нэгний фэйсбүүкийн хананд пост болоод одчихож.

Хөдөөд төлийн дуу цангинаж, хүн, малын зоо тэнийж байгаа болов уу. Хамгийн эрт ирдэг нүүдлийн шувууд хаа нэгтээ харагдаж байгаа болов уу. Хур цас нь хайлалгүй хэн нэг малчин цутарч яваа болов уу, хамгийн эхний яргуй хөрснөөс цухуйсан болов уу…

Миний мэддэг хавар энэ удаа ирсэнгүй. Миний мэддэг бүхэн ирж буй хаварт байсангүй. Гэхдээ яахав, энх тунх байвал ирэх жилийн хавар ид шидийн байх биз дээ.

Гарт минь ирж буй он цагуудад итгэл дүүрэн болгох гайхалтай ном байна. Уншиж болдоггүй ирээдүйг уншаад ч буй мэт…

Б.БАТ

Холбоотой мэдээ

Ялзарсан алим нь бутаа сүйтгэж, Эцээсэн ажилтан нь байгууллагаа доройтуулах нь

Насанд хүрсэн улсууд гэхэд ажлын байр дээр нэгэндээ үзүүлэх муу нөлөөлөл нь арван жилийн сургуулийн

2021-01-26

Хуулж хийсэн сурталчилгаа чинь хүүхэд нохойн доог болоод байна

Алим барьсан могой Эва-д худалдаа хийдэг байсан үе 2000-аад жилийн өмнө дууссан байлтай. Дэлхийн хөг

2021-01-25

Үндэсний боловсролыг хөгжүүлэх хүнээ сайдаар томилоорой, Ерөнхий сайд аа

Манай улс боловсролын тогтолцоогоо эргэн харж, ирээдүйд ямар мэргэжилтэй, ёс зүйтэй иргэнтэй болох в

2021-01-25

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...