Оюунлаг сургууль хөл хорионы үеэр бүх хичээлүүдээ онлайнаар зааж байна

2020-03-11 Бизнес

Коронавирус гарсантай холбогдуулан бүх сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоож, үйл ажиллагааг нь зогсоогоод даруй 3 сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд улсын сургуулийн хичээлийг телевизээр зааж эхэлсэн ч үүнд олон эцэг эхчүүд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Учир нь зарим хичээлүүд нь маш ойлгомжгүй байгаа бөгөөд хүртээмж болон багш нарын сурагчдадаа тавих анхаарал тун сул байгаа юм.

Харин Оюунлаг сургууль энэ хугацаанд 1-12-р ангийн бүх сурагчдынхаа сургалт, хүмүүжилд тогтмол анхаарч онлайн хичээлийн контентүүдийг тусгайлан бэлтгэж, сурагчдадаа даалгавруудыг нь цаг тухай бүрд нь өгч, цахимаар шалгаж байна.

Оюунлаг сургуулийн сурагчид оюуны сошиал сайт болох Амжилт 2.0 сургуулийн системд өөрийн бүртгэлээр нэвтэрч, хичээлүүдээ хүссэн үедээ хуваарийн дагуу үзэж, даалгавруудаа тогтмол хийж, багш нартаа шалгуулж байгаа аж. Энэ нь сурагчдад хичээлүүдээ давтаж үзэх, мартсан хичээлүүдээ сэргээн үзэх олон боломжийг олгож байгаа юм.

Хамгийн хялбар, сонирхолтой, шинэлэг болон үр дүнтэй ухаалаг систем нь сурч хөгжин өөрчлөгдөхийг хүсэж буй хүн бүрд бүхий л боломжийг олгодог. Та энэхүү платформ дээрх багш, контент бүтээгч нарын хичээл, контентыг үзэж суралцах, шалгалт өгөх, харилцах боломжтой юм.

Техник технологи хөгжсөн өнөө цагт алсын зайнаас ч гэсэн амжилттай ажиллаж болдгийг Оюунлаг сургууль болон Амжилт 2.0 сургуулийн систем баталж байна. Хүүхдүүдийнхээ сурч боловсрох эрхийг ямар ч үед хангах ёстой хэмээн үздэг Оюунлаг сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.

Ухааалаг систем, ухаалаг сургууль орчин цагийн сургалтын өнгө төрхийг тодорхойлж байна. 

Холбоотой мэдээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.0

2020-05-06

Англи хэлийг тоглоом тоглонгоо сурч болох уу?

Тиймээ, ялангуяа хүүхдүүд өрсөлдөн тоглох үедээ тархи нь илүү ажиллаж байдаг бөгөөд энэ үед цээжлэх

2020-04-27

Засгийн газрын “100 мянга”-ын хүлээлт өсөхийн хэрээр зах зээлд ноолуурын ханш унасаар байна

Манай улсын МАА-д сүргийн бүтэц алдагдаж, ямаан сүргийн тоо толгой хэт өссөн судалгаа гардаг. Үүний

2020-04-13