Таны алдааг сануулж амжилтад хүргэх онцгой бүтээл “Ментор” худалдаанд гарлаа

2020-03-11 Нийгэм

Хүн өөрийн алдаанаас суралцаж, бодитоор уналт, босолтыг мэдрэх нь чухал. Гэвч даяаршин буй дэлхий ертөнцөд бусдын хийсэн алдааг давтахгүйгээр хүссэн зорилгодоо оновчтой хувилбараар цаг хугацаа, хөрөнгө санхүүгээ хэмнэж хурдан хүрэх боломжийг олж авах нь түүнээс ч чухал.

Чухам эл бодол биднийг сэдэлжүүлж уншигч таны өмнө “МЕНТОР” номоо өргөн барьж байна.

“Ментор” гэх энэ үг Монгол Улсад орж ирээд удаагүй боловч энэ тухай ойлголт бидний хувьд тийм ч шинэ зүйл биш. Ах нь сургаж, дүү нь сонсдог хэмээх ардын сургаал монголчуудын ахуй соёлд нэвт шингэж, өнөө цагт уламжлагдан ирсэн. Гэсэн хэдий ч дэлхий нийтэд шинжлэх ухааны судлагдахуун болон хөгжжээ. Менорын үүрэг роль, менторшиф хөтөлбөрийн ач холбогдлыг өндөр хөгжилтэй улс орнууд сайшааж, хөгжлийн нэг хурдасгуур болгон ашиглаж байгаа нь зүгээр ч нэг тохиолдол биш.

“Ментор” гэх үгийг багш, дасгалжуулагч, зааварлагч, зөвлөн туслагч зэрэг үгээр шууд орлуулан ашиглах боломжгүй ч эдгээр ухагдахууныг өөртөө багтаасан ойлголт гэдэг нь эргэлзээгүй. Учир нь ментор аливаа ажил, мэргэжил, төсөл хөтөлбөр дээр зааж чиглүүлж буй хүнээсээ илүү туршлагатай, түүнийгээ өөрийн болгож эзэмшсэн тухайн салбартаа онол, практикын арвин их туршлагатай хүн байдаг.

Уг номонд салбар салбартаа амжилттай яваа 30 эрхэм оролцсоныг онцлон тэмдэглэе. Өмнө хэлсэнчлэн шилдэг менторууд зөвхөн бизнесийн салбарт хамаарахгүй бөгөөд эдийн засаг, улс төр, урлаг соёл, шинжлэх ухаан зэрэг олон салбарт өөрийн манлайллаар түүхээ бүтээж, түүнийгээ таньтай хуваалцаж байна. Уншигч авхай та өөрийгөө шилдэг ментий хэмээн сэтгэж, ажил, мэргэжилдээ ойр нэгнийг онцолж харахыг хүсье.

 

Энэхүү номонд орсон менторуудын түүхтэй танилцахдаа шууд хүлээн зөвшөөрөх бус эсрэгцүүлэл хийж, эргэцүүлэн тунгаах нь зүйд нийцнэ.
Таны хүрэхээр тэмүүлж буй зорилгод тань “МЕНТОР” ном хөтөч болж холын зорилгыг ойртуулж, хэцүү замыг товчилно гэдэгт итгэж байна.

“Ментор” номыг хүргэлтээр авахыг хүсвэл: 8805-3638, 8648-6060

Алдааг оюунаараа тойрч амжилтад хамтдаа хүрцгээе

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Мөнгөнморьт суманд хүрэн баавгай агнасан хэргийг шалгаж байна

Төв /МОНЦАМЭ/ Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23

2020-05-25

Б.Хурц нарыг шүүж, Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг өргөн мэдүүлэв

2020 оны УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаа эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт нам, эвслүүд нэр дэвшигчдийн

2020-05-25

Д.Цэнд-Аюуш: Улс төрийн санхүүжилт ил тод байх ёстой

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа

2020-05-25