fbpx

Хуурамч цахим шууданг таних 6 зөвлөмж

2020-03-13 775

Манай улсад ухаалаг гар утас хэрэглэдэгхүн давхардсан тоогоор 2.4 сая гаруй бий. Тэдний дийлэнх нь хувь, хувьсгалын ажилдаа цахим шуудан ашигладаг. Гэтэл банкны орлого, зарлагын гүйлгээний мэдээллээс эхлээд аливаа цахим бүртгэлийн нэвтрэх нэр, нууц үг солих гэх мэт хувь хүний нууцлалтай холбоотой маш олон чухал мэдээлэл и-мэйлээр дамждаг.

Үүнийг кибер гэмт этгээдүүд мэддэг учраас банкнаас илгээсэн мэт харагдахаархуурамч и-мэйл илгээниргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашиглан мэдээллийг нь олж авдагбайна.

Хуурамч и-мэйлийн гол зорилго бол таны интернэт банкнынэвтрэх нэр, нууц үгийг олж авах.Жишээлбэл,банкны нэрийг барьж, тухайн хүн рүүкартын хугацаа дууссан тул мэдээллээ яаралтай шинэчилнэ үү, таны данснаас мөнгө гарсан тул энд дарж нууц үгээ солино уу гэсэнагуулгатай и-мэйл илгээн богино хугацааны дотор эргэн хариу өгөх, холбоос линкэн дээр дарж орохыг шаарддаг.

Гэтэл банк харилцагчийнхаа дансны дугаар, нэвтрэх нэр, нууц үг гэх мэт мэдээллийг и-мэйлээр хэзээ ч асуудаггүй гэдгийг та мэдэх үү? Хуурамч и-мэйлийг ялгаж танихад тус болох энгийн 6 зөвлөмжийгтанд танилцуулъя.

Хаягийг нягтлах– Банкууд албан ёсны цахим хаягнаас шуудан илгээдэг. Харин гэмт этгээдүүд албан бус и-мэйл буюу idavaadorj@yahoo.com, tsoomoo@t-online.deгэх мэт хувийн хаягашигладаг.Энэ бол залилангийн и-мэйл мөн эсэхийг таних хамгийн эхний тэмдэг тул ямар хаягнаас ирснийг нягтлах хэрэгтэй.

И-мэйлийн зорилгыг судлах – Цахим шуудангямар зорилгоор илгээсэн бэ гэдгийг сайтар нягталж, унших хэрэгтэй. Түүнчлэн аливаа холбоос линк дээр дарахад хувийн мэдээллээоруулахыг шаардсан эсэхийг шалгасны үндсэндээр дараагийн үйлдлээ хийгээрэй.

Он, сар, өдрийг шалгах – Дансаар шилжүүлсэн гүйлгээний мэдээллийгбанк тухай бүрт ньи-мэйлээр ирүүлдэг. Хэрэв тандирсэн и-мэйлийн өдөр цаг нь гүйлгээ хийсэн хугацаатай зөрж байвал тухайн и-мэйл сэжиг бүхий гэсэн үг.

Лого зургийг нягтлах –Мэргэжлийн байгууллага и-мэйлийн харилцаанд ихээхэн ач холбогдол өгдөг. Тухайн и-мэйл профайл зурагтай эсэхийг нэг нягтлаарай.
Нэвтрэх нэр, нууц үг шаардвал хуурамч и-мэйл гэсэн үг. Хэрэв хуурамч и-мэйл бол шилжүүлгийн мэдээлэл агуулсан хавсралт файлыг нээх үед таны цахим банкны нэвтрэх нэр, нууц үгийгэсвэл ямар нэгэн мэдээлэл оруулахыг шаардана. Банк хэзээ ч хувийн мэдээлэл асуудаггүй.

Дахин нягтлах – Үйлдэл хийхээсээ өмнө илгээгчийн нэр, цахим хаяг, зургийг дахин нэг нягтлаарай. Түүнчлэн, зөв бичгийн дүрмийн алдаа гаргасан, утга найруулга муутайбичсэн эсэхийг анзаарах. Гэмт этгээдүүд ажигч гярхай биш хүмүүсийг онилдог учир зөв бичгийн дүрэм, найруулгад ач холбогдол өгдөггүй. Мөн зарим тохиолдолд орчуулгын програм ашиглан текстийг орчуулсан байдаг нь илт мэдэгдэхүйц дүрмийн болон утга найруулгын алдаатай байдаг. Тэр байтугай хүний анхаарал сул байх цагийг сонгож и-мэйл илгээх нь бий.

Ийм учраас та бүхэн үйлдэлдээ үргэлж хянамгай байж, дээр дурдсан зөвлөмжийн дагуу нягтлахыг зөвлөж байна.

Залилагчдад боломж бүү олго!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нойрны хямрал илэрч байвал дараах НАЙМАН зөвлөмжийг хэрэгжүүлээрэй

Коронавируст халдварын үед тусгаарлагдсан иргэнд өгөх зөвлөмжийг хүргэж байна. Хэрэв та нэмэлт мэдээ

2020-04-06

Теле хичээлийн хуваарь шинэчлэгдлээ

БСШУСЯ-наас цэцэрлэг болон ЕБС-ийн теле хичээлийн хуваарийг шинэчилжээ. 2020.04.06-2020.04.10

2020-04-06

7 хоногийн зурхай: Охины ордын эмэгтэйчүүдэд хээнцэр байдал ноёлоно

Хонь Долоо хоногийн эхээр бичиг цаастай холбоотой бүхий л ажлууддаа болгоомжтой, анхааралтай ха

2020-04-06