fbpx

Энэ 7 хоногт таны ажил, амьдралд юу тохиолдох вэ? (3/16-3/20)

2020-03-16 250

Уншигч танд шинэ 7 хоногийн мэнд хүргэе. 3-р сар дундаа орсон энэ үед та санасан бүхнээ гүйцэлдүүлж, амжилттай яваа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ та бүхэн цаг агаар дулаарч байгаад сатааралгүй дархлаагаа сайтар дэмжиж, маскаа тогтмол зүүж байхаа битгий мартаарай. Ингээд энэ 7 хоногт таны ажил, амьдралд юу тохиолдохыг хамтдаа сонирхоцгооё.

Хонь

Долоо хоногийн эхэнд алсын томилолт тань бүтэмжтэй, гэрээ хэлэлцээр амжилттай байх болно. Бизнес эрхлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнээ татах, шинэ бүтээгдэхүүн оруулах гэх мэт ихээхэн мөнгөтэй холбоотой ажлаа амжуулах гээд амсхийх зав гарахгүй. Чухал ажил эхлүүлэх, бичиг цаас, гэрээ хэлэлцээртэй холбоотой ажлыг хойшлуулах хэрэгтэй. Мөн төсөв төлөвлөгөө боловсруулах гэсний хэрэггүй. Бусдаас содон байж онцгойрох гэсэн хүсэл тань таныг бусдад буруугаар ойлгогдох хэмжээнд хүрнэ. Та өөрийн байр сууриндаа сэтгэл ханамжтай бус байх болно. Долоо хоногийн дундуур амьдралынхаа нэгээхэн хэсгийг зориулж буй хоббигоо та баяжуулах боломж олдоно. Үүгээрээ та нэлээд томоохон цуглуулгатай хүмүүсийн тоонд орно. Та ойр дотнын хүмүүсийн нөмөр нөөлгийг мэдрэх болно. Амжилттай яваа хүмүүсээс үлгэр дууриал авч, өөрийгөө хөгжүүлж, өсөн дэвжихийг хүсэх болно. Тэмдэглэлийн дэвтэр үзгээ аваад өөрийн хүсэл зорилгоо бич, хийх зүйлээ төлөвлө. Долоо хоногийн сүүлээр хайр дурлалын асуудалд ямар нэгэн онцгой шийдвэр гаргах хэрэггүй. Аливаа таагүй мэдээг хүндээр тусгаж хүлээж авсны хэрэггүй. Ялангуяа гэр бүлийн харилцаанд нөлөөлж болох бодлогогүй алхам бүү хий. Энэ нь олон асуудлыг шийдвэрлэхэд тусална.

Үхэр

Долоо хоногийн эхээр бичиг цаасны ажилтай хүмүүс анхаарлаа өөр зүйл рүү сатааруулах хэрэггүй. Та алдах боломж маш өндөртэй байна. Бусадтай ойлголцох, нийтэч зан чанар тань албан тушаалын шатаар өгсөх үндэс суурийг тань тавьж өгнө. Санал санаачлагатай байж ямар ч тохиолдолд арагш ухралгүй байгаа бүхий л боломж, нөхцөлөө ашиглаарай. Эрчүүд нуугдмал авьяас билгээ ил болгож олны анхаарлын төвд орж чадна. Энэ нь цаашдын ажил хэрэгт нь маш ихээр нөлөөлж чадна. Эрүүл мэнддээ анхаарал тавьж амарч, сэргээш, эрч хүч авахыг хүснэ. Эрчүүд бизнесийн салбарт амжилтаа ахиулж, ашиг орлогоо нэмэгдүүлэх томоохон алхмыг хийх болно. Долоо хоногийн дундуур багш сурган хүмүүжүүлэгчдийн дунд нэлээд ширүүн өрсөлдөөн зохион байгуулна. Тэдний хичээл зүтгэл жирийн үеийнхээс ч илүү байж зорьсон амжилтаа гаргаж чадна. Мөнгө санхүүтэй холбоотой асуудалд маш болгоомжтой хандахыг зөвлөж байна. Гэнэтийн томоохон зардал нь алдагдалд хүргэх магадлалтай. Хайр дурлалын адал явдлаас зайлсхийхийг хүсэх болно. Хүнтэй танилцаж магадгүй. Гэхдээ тантай тэс өөр үзэл бодолтой, өөр хэв маягийн хүн байх болно.

Ихэр

Долоо хоногийн эхээр үл хөдлөх хөрөнгө, ихээхэн мөнгөтэй холбоотой ажил хэргээс холхон байсан нь дээр. Танд асуудал дагуулах болно. Цаг агаар, агаарын даралтын нөлөөгөөр таны бие тавгүйтнэ. Энэ нь ахмадуудад илүү хамаарна. Гэнэтийн энэ өөрчлөлт нь олон хүний сэтгэл санааг тавгүйтүүлнэ. Ажил мэргэжлийн хүрээнд томоохон асуудал үүсэх ч түүнийг ганцаараа үүрч шийдвэрлэх гэсний хэрэггүй. Энэ нь танд муу үр дагаврыг дагуулах болно. Долоо хоногийн дундуур та өөрийн амьдралын томоохон зорилгыг тодорхой болгож үүнээсээ болж ойр дотнынхонтойгоо зөрөлдөхөд хүрч магадгүй. Үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг зөвхөн танаас л шалтгаална. Шинээр ажил горилогчид ажлын ярилцлагад орно, амжилттай болно гэдэгт итгэлтэй байж болно. Таны төлөвлөсөн ажиллагаа саадгүй, бүтэмжтэй байна. Эрчүүдийн хувьд бусдад анхаарал халамж тавьж өөрийн хүч тэнхээгээ харуулж нэр хүндийг олж авна. Тэд хэн нэгний итгэлийг амархан олж чаддаг чанар нь түүний сайн талуудын нэг юм. Та өөрийн үзэл бодолдоо үнэнч, бусдыг байлдан дагуулж чаддаг гэдгээ харуулах болно.

Мэлхий

Долоо хоногийн эхээр таны идэвхтэй, эрч хүчтэй байдал тань удаан хугацааны томоохон төсөл төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхэд түлхэц болж, шинэ салбарт хүч чадлаа сорих эр зоригийг өгөх бололтой. Аливаа ажил хэргийг бүтээхдээ хэн нэгний тусламж дэмжлэгт найдахгүйгээр зөвхөн өөрийнхөө хүч чадал, нөөц бололцоонд тулгуурлан бүтээгээрэй. Бүсгүйчүүд шинэ хүнтэй танилцаж магадгүй. Үүнтэй холбоотойгоор гарах зардал багагүй байх болно. Эрчүүдийн нийтэч, өөртөө итгэлтэй байдал нь эв найрамдал, тэнцвэртэй байдлыг бий болгоно. Ажлын бүхий л бүтэлгүйтэл санхүүгийн зарлага бусад мөнгө төгрөгтэй холбоотой байна. Долоо хоногийн дундуур бүсгүйчүүд шинэ ажил хэрэг эхлэх, удаан хугацааны төлөвлөгөө гаргах, гэр орны асуудлаа зохицуулах талаар санаагаа чилээнэ. Гэртээ үүссэн маргааныг шийдэх гэж яарсны хэрэггүй. Магадгүй танд гэрийнхэнтэйгээ харилцах хэв маягаа өөрчлөх хэрэгтэй болох нь. Харин долоо хоногийн сүүлээр од гарагийн тааламжтай байрлалын нөлөөллөөр санхүүгийн байдал бага зэрэг дээшилж, ирээдүйд хийх ажлын чиг хандлага тодорхой болох шинжтэй.

Арслан

Долоо хоногийн эхэнд эрчүүдийн хувьд дэмий толгой эргүүлсэн зүйлд автахгүй л бол тэднийг амжилт хүлээж байна. Гадаад түншүүдтэй хамтран ажиллах асуудал тань нааштайгаар шийдэгдэж та санхүүгийн хувьд томоохон эргэлтийг хийж чадна. Аливаа уран бүтээл туурвихад, ямар нэг онцгой шинэ бүтээлийн эхлэл тавих, мэргэжлийн ажилд таатай байна. Мөнгөтэй холбоотой, түүнээс шалтгаалах ажлын явц удаашралтай байна. Магадгүй ажлын ачаалал тань хэт ихэссэнээс зарим нэг алдаа гаргаж мэдэх юм. Бие бага зэрэг тавгүйтэж мэднэ. Долоо хоногийн дундуур шинэ төлөвлөгөө зохиох, нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж идэвхээ сайжруулах зэрэгт таатай байна. Та сэтгэл санааны хувьд ч тун сайхан мэдрэмжийг авч чадна. Гэрээ хэлэлцээр, бүтээлч уулзалт, зарим нэг хүсэл тань биелэх магадлалтай. Уран бүтээлийн тал дээр ч амжилт дагуулж чадна. Долоо хоногийн сүүлээр гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаандаа маш их ач холбогдол өгнө. Материаллаг байдлаа нэмэгдүүлэхийн тулд дорвитой, шийдэмгий алхам хийж чадна. Та эртний эдлэлийн дэлгүүрээр орох, музей үзэх зэрэг нь өнөөдөр таны сонирхлыг ихэд татах болно. Энэ нь таны шинэ хоббитой холбоотой байж болох юм.

Охин

Долоо хоногийн эхээр бүхий л салбарт эхэлсэн ажил төрөлд тань од гараг танд амжилтыг амлаж байна. Шийдэмгий, зоригтой байж өөрийн төсөл төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд бүхий л хүч хөдөлмөрөө дайчил. Итгэл эвдсэн, хууран мэхэлсэн нэгэнтэй нүүр тулах болно. Та хэн нэгнийг дотоод ертөнцөд нэвтэрч чадахгүйдээ гутарна. Энэ мэхлэлт таны хувьд нэлээд туршлага, хашир суулгах болно. Сүүлийн үед гаргасан санал санаачилга тань эсвэл шинэ төлөвлөгөө, төсөл тань хэрэгжих сайхан боломж гарч ирэх бөгөөд энэ нь танд нилээд их ашиг, үр дүнг авчрах болно гэдгийг одод сануулж байна. Долоо хоногийн дундуур уран зураг, сонгодог урлаг сонирхдог хүмүүст таатай сайхан боломж нээгдэнэ. Тэдний нүдийг нээж, чихийг сортойлгосон сайхан үзэсгэлэн дэлгэгдэх, шинэ мэдээлэл олж авч чадна. Ирээдүйн төлөвлөгөөгөө эргэн харахыг зөвлөж байна. Амьдралын зөв дадал зуршил, зөв хандлага өөртөө суулгахыг илүүд үзнэ. Уулзалт, цуглаанд оролцож өөртөө шинэчлэл хийхийг хүсэгч бүсгүйчүүдийг амжилт дагалдана. Эрчүүд санхүү, мөнгөний тухай толгойгоо гашилгаж шинэ бизнес, шинэ санаа эрэлхийлнэ. Долоо хоногийн сүүлээр ахимаг настнууд алдсан энергиэ нөхөхийг, хөдөлгөөн дасгал хийхийг илүүд үзнэ. Сэтгэл сайтай, бусдад үргэлж тусалж байдаг хүмүүст талархал, баяр баясгалан ирнэ. Харин үл хөдлөх хөрөнгө худалдан авах санаатай яваа бол ашигтай талбай, ирээдүйн үнэлгээ, одоогийн хэрэгцээ шаардлагыг тал бүрээс нь харж байж шийдвэрээ гаргаарай.

Жинлүүр

Долоо хоногийн эхээр ажил дээрх асуудлууд тэр тусмаа албан тушаалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг эмзгээр хүлээн авбал эргээд танд гарах үр дүн таагүй байх болно. Мөнгө санхүүгийн хувьд гарлага гарах нь ихсэж мэднэ. Дарга удирдлагатайгаа бодол санаагаа хуваалцах, олон нийттэй харилцах ажилд тун таатай байна. Та өөрийн ажил хэрэгтээ тун хичээнгүй хандаж, шаргуу ажилласныхаа үр дүнг үзэх болно. Долоо хоногийн дундуур хэн нэгэн танд нэмэлт орлого олох боломжийн санал тавьж магадгүй. Та хэт өөдрөг үзлээсээ болоод ихээхэн хүч энергиэ алдаж энэ нь эсрэгээрээ анхаарал болгоомжийг танаас шаардах болно. Бодлогогүй үйлдэл хийх хэрэггүй. Амжилт зөвхөн тууштай, удаан хугацааны үр дүнд ирнэ гэдгийг санаарай. Сэтгэл санаа өөдрөг, сайхан уужралыг олж авна. Мартагдах шахсан хамаатан садан эсвэл найз нөхөдтэйгөө зорьж уулзана.Хүсэн хүлээсэн таатай төлөвлөгөө тань замхарч тоолж баршгүй их саад бэрхшээлтэй тулгарна.

Хилэнц

Долоо хоногийн эхээр амжилтаа ахиулах, дадлага хийх, уулзалт цуглаанд очиход таатай. Зарим хүмүүс сайтар тунгааж шийдсэн ажлыг цаад хүн нь амжилттай хүлээж авах талаар горьдлого тээн итгэл өвөрлөнө. Та хэн нэгний өмнө хүлцэнгүй, ноомой, хэлсэн үгийг нь үг дуугүй биелүүлдэг гэх мэт хэнд ч бууж өгөхөд бэлэн байдалтай байна. Таны хувьд ямар нэгэн асуудал шийдвэрлэхэд оновчтой биш, шинээр ажил эхлүүлэхэд таагүй байх бололтой. Хулгайд эд зүйлээ алдаж мэдэх учир олон нийтийн газар анхаарлаа алдалгүй хянамгай байхыг сануулж байна. Долоо хоногийн дундуур хувийн бизнес тань өргөжих боломж гарч ирнэ. Таны хувьд амар хялбар замаар биш хүнд хэцүү, бэрхшээл ихтэй замаар урагшлахыг илүүд үзнэ. Ноомой хайнга байдал тань таны эрч хүчийг улам бүр сулруулж байгааг ухаарах хэрэгтэй. Найз нөхөдтэйгөө уулзах, ойр дотнын хэн нэгнийд очих зэргээр сэтгэл санаагаа өөдрөг болгож тодорхой хэмжээний амралтыг өөртөө гарга, тайвшралыг олж ав. Харин долоо хоногийн сүүлээр инээд хөөр, дуу шуутай орчныг бяцхан үрс тань танд бэлэглэх болно. Тэд цайлган цагаан, сүү шиг сэтгэлээр аз жаргалыг харамгүй бэлэглэх болно.

Нум

Долоо хоногийн эхээр мэргэжлийн салбартаа амжилттай ажиллаж нэр хүндээ өсгөж чадна. Зарим хүмүүс сэтгэл муутын нөлөөгөөр ажил дээрээ алдаа гаргаж магадгүй. Аав ээждээ тавих анхаарал халамж туйлын сул байгааг мэдрэх болно. Таны зөн совин тийм ч өндөр биш байгаа тул мэдрэмждээ найдаж аливаа шийдвэр гаргахгүй байхыг анхааруулж байна. Шинэ санаа, төлөвлөгөө гаргах гэж хичээх хэрэггүй. Долоо хоногийн дундуур мөнгө төгрөгтэй холбоотой ажлууд зогсонги байдалд хүрч мэднэ. Санхүүтэй холбоотой асуудлууд бизнесийн салбарынханд ихээхэн таагүй нөлөө үзүүлнэ. Өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийх, өсөн дэвжихэд тун таатай. Та орчин үетэйгээ хөл нийлүүлэн, ямар ч зүйлээс хоцорч ард үлдэхгүйг хичээх болно. Үнэт мэдлэг олж авах, туйлын үнэнийг мэдэх мөн сэтгэл санаагаа ариусгах, бүтээлч өдрүүдийн нэг. Хэрэв оюуны ажилд анхаарал хандуулбал өөрийгөө ялан гарна. Харин долоо хоногийн сүүлээр биеийн хүчний ажил хийх, салхинд гарахад тохиромжтой. Эрсдэлтэй худалдаа наймаанаас татгалз.

Матар

Хэн нэгэнд хэт их гоморхох, тэдний туслалцаа дутсан мэт сэтгэгдэл төрүүлэх үг үйлдэл гаргах хэрэггүй. Бүхий л зүйлийн хувьд эцсийн шийдвэрийг гаргадаг гэдгээ та мэднэ. Долоо хоногийн эхээр таны бие махбодь шинэчлэлийг хүсэж байгааг мэдрүүлэх болно. Бизнес эрхлэгчдийн хувьд байнгын мөнгө, ажил бодсоор тэд өөрсдийгөө хөсөр хаясны дохио ирнэ. Таны эрүүл мэндийн байдал үүнийг илтгэх болно. Танил найз чинь таныг өөрийн ажилд татан оруулах гэж ятгах, ухуулга хийх боловч та хэзээний өөрийнхөөрөө шулуун зангаараа эвтэйхэн татгалзаж чадна. Та эсрэг хүйсийнхний анхаарлын төвд байхаас, янаг амрагийн адал явдалд хутгалдахгүй байсан нь дээр. Хууран мэхлэлт, хөнгөн хуумгай сэтгэл таныг хүлээх болно. Долоо хоногийн дундуур шинэ машин авах, байр авах, брэнд хувцас худалдан авах гээд таны хүсэл өнөөдөр нэлээд оргилно. Гэвч санхүүгийн байдлаа харгалзан үзэж цаг нь биш гэдгийг ухаарах болно. Ажлын арга барилаа өөрчилж, шинэлэг зүйл рүү зоригтой орохыг шаардана. Таны мэргэжлийн ур чадвар үүн дээр л илэрч гарах юм гэдгийг та ч өөрөө мэдэж байгаа. Үйл явдлын гэнэтийн эргэлт нь танд маш ашигтайгаар эргэхийн зэрэгцээ таны байр суурийг хүртэл өөрчилж чадах юм. Долоо хоногийн сүүлээр ганц бие хүмүүс тааварлашгүй хайрын түүхийг бүтээх болно. Амьдралдаа чухал шийдвэр гаргах цаг мөч танд тулгарна. Аав ээжийн нөмөр нөөлөг, сургаал зөвлөмжийг та мэдрэх болно. Ганц бие хүмүүс шинэ шохоорхол, сонин содон учрал хүлээж байна.

Хумх

Долоо хоногийн эхэнд ажил хэргийн хувьд өмнө нь бодож төлөвлөж байсан санаагаа хэрэгжүүлэх магадлал өндөр, танд ашигтай ямар нэгэн санал, гэнэтийн мэдээлэл орж ирнэ. Таны амьдралын эрч хүч нэмэгдэж үүнийхээ нөлөөгөөр ажил амьдрал, хайр дурлалын хувьд амжилттай байх болно. Уран бүтээлчид шинээр бүтээл туурвих, удаан хугацаанд үргэлжилсэн ажлаа ямар нэгэн саадгүйгээр амжилттай дуусгах зэрэг таатай нөхцөл байдлууд үргэлжилнэ. Таны санал санаачилга, аль эсвэл шинэ төлөвлөгөөнүүд чинь нүхэнд унаж байгаа мэт нуран унах, эсвэл мэдэгдэхүйц ашиг хонжоог авчрахгүй байх талтай. Санхүүгийн тал дээр алдагдал хүлээж болзошгүй. Таны худалдан авалтын сонголт маш буруу байх болно. Долоо хоногийн сүүлээр амьдралын эрч хүч, энерги бага багаар өсөн нэмэгдэж танд аз одыг авчрах болно. Ойр дотнынхондоо уужим, нигүүлсэнгүй сэтгэлээр хандаж тэд таны өгөөмөр сэтгэлийн ивээл дор байна. Хань ижил, үр хүүхдэдээ лонхон дотроос гарч ирсэн бэрд шиг л хүссэн бүгдийг нь биелүүлж өгөхийг хүснэ. Залуус хайр дурлалын араас толгой гудайлган тэмүүлэх хэрэггүй. Хайр аяндаа танд ирэх болно.

Загас

Долоо хоногийн эхээр бүхий л төлөвлөсөн ажил тань амжилттай бүтнэ. Бүсгүйчүүдийн бусдыг урхидах, өөртөө татах чадвар нэлээд өндөр байна. Та өнгөрсөндөө дүн шинжилгээ хийх, түүнийгээ нөхцөл байдалтайгаа уялдуулах томоохон ажил өрнүүлнэ. Бусад хүмүүсийн хувьд сэтгэлийн догдлолтой, шалгалтад орж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Бие болоод сэтгэл санааны хямралаас гарах аргыг бодож аль болох хурдан хугацаанд хэвийн байдалдаа орохыг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур бүтээлч, хөдөлмөрч байдлаа сайжруулах, бодсоноо ажил болгон хэрэгжүүлэх алтан боломжоо бүү алдаарай. Үүний төлөө бүхий л хүч хөдөлмөрөө зориулна. Шинээр эхлүүлэх төсөл, ажлынхаа гэрээ хэлэлцээр, ажлын технологитой анхааралтай, хянуур байж шалгаарай. Хайр сэтгэл амрагийн асуудлаа хойшлуулах хэрэггүй. Хоёр биенээ гомдоосон, үл ойлголцолд хүрсэн бол түүнийгээ засаж залруулах боломж нөхцөлийг хайж эвлэрлийн үүдийг нээ. Таны дур булаам байдал, урам зоригтой, хөдөлмөрч байдал тань гэр бүлийнхэн тэр тусмаа ханийнхаа сэтгэлийг улам хөдөлгөнө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Толгойгоо гашилгаад ч шаардлага хангаагүй мөрийн хөтөлбөрүүдийг таван өдөрт сайжруулна гэдэг үлгэр

Үндэсний аудитын газраас мэдээлэл хийлээ. УИХ-ын сонгуульд оролцох гэж байгаа нам, эвслийн мөрийн

2020-04-06

Х.Баттулга: УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахаас өөр арга зам алга

УИХ-ын хаврын чуулган нээлтээ цахимаар хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол У

2020-04-06

Энэ сард таны ажил, амьдралд юу тохиолдох вэ? /4-р сарын зурхай/

Урин дулаан цаг айлчлан ирж буй энэ цаг үед та бүхний маань сэтгэл санаа өөдрөг байгаа гэдэгт итгэлт

2020-04-02